Олимпийн аварга охин |
Усан спортоор Канад улс явахгүй нь ээ.
Жунгаанууд ч барахгүй нь. Америкчууд баллаж байна. Алт, мѳнгѳ, хүрэлээр нь түүж байна.
Австрали, Япон хоёр бас хааяа нэг мѳнгѳ, хүрэл авч байна. За бусад нь сураггүй ээ.
Ѳчигдѳр 15 настай Литва улсын охин 100 м-ийн мэлхий сэлэлтээр алтан медаль авлаа. Ѳѳртѳѳ итгэж чадахгүй, нэлээд их шоконд орох шиг болсон.
Мундаг охин юм. 15 настайдаа Олимпийн аварга болж байгаа охиноор бахархаад бахархаад ханашгүй.
Литва улс нь манай улсаас 456 000 хүн амаар илүү юм байна. Нэг хүнд ногдох медалиараа манай улсын дараа орж байна.
Зуны Олимпод Канадууд үнэхээр явахгүй нь. Ѳнѳѳдѳр Кюбэк мужын нэг залуу Жудогоор хүрэл авлаа.
Элсний волейболын Орос 2 хүүхэн баллаж байна. Миний мэдэхийн Мисс 2 хүүхэн байна. Канадын 2 хүүхэнтэй тоглоод нам хожсон.
Би нэг мэдсэн чинь Оросыг дэмжчихсэн явж байдгын. Тэгээд хоёр Мисс маань хожсон хожсон.
Хараал байсан чинь усанд сэлэлтээр аварга болж байгаа хүмүүс аягүй ѳндѳр, том биетэй байх юмаа.
Урт гар, хѳлтэй байж зайг хурдан туулдаг ч юм уу за бүү мэдээ бүү мэд.
oo ter 2 miss huuheng hardag baij, bas ter 15 nastai ohiniig uzeegui shde, mundag yumaaa
ReplyDeleteКанадын 2 хүүхэнтэй тоглосон болохоор энд харуулсан байх. Үнээр тасархай 2 хүүхэн байсан. 15 настай охин жинхэнэ шуугиулж байх шиг байна.
Delete