Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 7 July 2012

Солонгоодоо амжилт хүсье!


Emotion хамтлаг гэж байхад Солонгоог сонсох гэж догдолдог байлаа.

Солонгоогын дуулдаг хэсэгийг тэсэн ядан хүлээж, шүтэн дурлаж дууг нь сонсдог байв.

Гэр бүлдээ анхаараад, уран бүтээлээ түр завсарлаад байгаа бололтой. Дуу хоолой нь үгүйлэгдээд л байна.

Ганцаараа бут аваад гарч ирвэл орон зай, ирээдүй байгаа гэж боддог. Хамтлагт байсан л  биз, гараа л биз. Тэр бол авьяастай хүний санаа зовох зүйл биш гэж боддог.

Мэдээж сэтгэл санааны хувьд хүндрэлд орсон байж болох. Гэхдээ үүнийг тэслээд, даваад гараад ирвэл ирээдүй бол гэрэлтэж байгаа шүү Солонгоо.

Эгэл даруухан, илүү дутуу зангүй, хѳѳрхѳн дуучин. Час хийсэн цаанаа л нэг содон, тансаг хоолойтой бүсгүй.

Маш олон шинэ гоё дуу гаргаж ирээд, ганцаарчилсан тоглолтоо хийгээд цѳм авах хэрэгтэй ш дээ.

Ирээдүй байгаа шүү! Урагшаа Солонгоо. Дуулим хорвоог уяртал дуулаарай! 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment