Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 14 July 2012

Ѳлссѳн хүний дуу

Ѳлссѳн хүний дуу

Ээзгий ааруул ёроолд нь дэвтээстэй
Ээжийн бор аяга харагдаад байна


Адуучин залуугийн дуу

Адуу минь зүслээрэй
Авгай минь жирэмсэн
Адуучин би жаргаж явна

Эргэлзсэн хүний дуу

Их л залуухан санагдана даа бодогдоно доо хѳ
Элээсэн оймсоо ѳмсѳх үү дээ болих уу даа хѳ
Намрын навчис ганхана даа гандана даа хѳ
Нартын жамыг дагах уу даа болих дуу даа хѳ

Хулхидуулсан хүний дуу

Ѳѳрийг чинь би хайрладаг байлаа
Үсийг чинь би илбэдэг байлаа
Үгэнд чинь би уярдаг байлаа
Үлгэр адил жаргадаг байлаа

Хаягдсан хүний дуу

Тэр намайг дурсдаг болов уу
Тэр намайг үгүйлдэг болов уу
Тэртээх ѳдрүүдийг санадаг болов уу
Тэмүүлсээр учирсаныг мэддэг болов уу

Шийдсэн хүний дуу

Аадар цутгаж байв чиг чам уруу л гэнэ дээ би
Алс хүний нутагаас чиг чам руу л гэнэ дээ би
Чамайгаа л гэнэ дээ би

Амжаагүй хүний дуу

Араас чинь тэврэлгүй явуулсанд уучлаарай хайрт минь
Аз жаргалыг зѳвхѳн чамдаа хязгааргүй хүссэн учираас
Нулимсаа би чамаас нуугаад нүүрэндээ бардам инээмсэглэж
Араас чинь тэврэлгүй явуулсанд уучлаарай


Оройтсон хүний дуу

Оройтсон бороо хавар эрнэ үү
Оройтсон хайр хани эрнэ үү

Итгэлтэй хүний дуу

Уйлж дуулмаар дуу байдаг даа
Учирлаж ярьмаар хайр байдаг даа
Удахын аргагүй бодол байдаг даа
Уудалж онгоймоор сэтгэл байдаг даа

Бүтэлгүй хүний дуу

Холбоо тасраад хоёр жил таван сар
Чиний дугаартай симийг утастайгаа алдсан
Намайг олж ирнэ гэж хүлээсэн хугацаа
Харин одоо мартаа юу хэмээн итгэл алдсан

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment