Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Friday 13 July 2012
Нутаг мину
*Наран мандах нутаг* гээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум дээр хийсэн сайхан кино байна.
Хүмүүс нутгаа кинон дундуур үзээд л шагшираад байгаа бололтой. Нутгийн минь тухай ийм сайхан киног хэн нэгэн хийдэггүй юм байх даа.
Аан за байз нэг байгаа юм байна. Д.Бямбасүрэнгийн *Ингэн Нулимс* кино бас л сайхан шүү. Миний хэдэн тэмээний тухай кино шүү дээ.
Тэмээ гэж гүндүүгүй, цаанаа л нэг намбатай, нээрээ сайхан амьтан шүү.
За тэгсэн энэ кинонд ингэж гараадаа та нар минь. Хоёр найз залуу ярьж байна.
- Хүүш чи нээрээ наад их ярьдаг мэргэжилээ ашиглаад нэг хүүхэн олоод аваач!
- Би нэгийг олчихсон чинь чи булаагаад авчихаа биз дээ?
- Юун би булаах, чи харин голсон юм биш үү гэнээ! ва ха ха ха ха ха ха ха ха ха
Би энэ кино найруулагч Д.Бямбасүрэнгийн шүтэн бишрэгч болоод байгаа. Киноны найруулга, хэлэх гэсэн санаа, утга, уянга энэ тэр нь их сайхан шүү дээ.
Нэг онцлог нь мэргэжилийн жүжигчид тоглуулдаггүй. Зѳвхѳн амьдралын дүр зурагаар кино хийдэг, сайн найруулагч шүү дээ.
Би энэ найруулагчтай холбогдох гээд хаягыг нь хайгаад олохгүй байгаа юм. Энэ найруулагчын хаягыг олоод ѳгѳх хүн байвал маш их баярлах байна шүү найзуудаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
Ingen Nulimsiig sayahan olj uzlee shd, yamar ch goyo yum be dee ingee argadaj bgaa ni.
ReplyDeleteШар нохойн агуй, ѳѳр бас хэд хэдэн богино кино байгаа, Бас Чингисийн эр 2 загал байна. Үзээрэй, үнээр гого шүү.
DeleteЭнэ хүнтэй холбогдчих гээд үзээд л байгаа юм. Та мундаг шүү гэж хэлэх гэсэн юм, хэ хэ хэ.
Чингисийн эр хоёр загал гоё уу?
DeleteГоё юм билээ. Тэр нэг утга уянга энэ тэр нь.
DeleteDaanch ene haigdaj bgaa etgeediig medehgui, :(
ReplyDeleteДугаараа ѳгѳѳрэй хѳ. 2лаа буу халья. temeechinbusgui@gmail.com
Delete