Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 28 July 2012

Агшин


Ѳглѳѳ босоход л аль хэдийн нѳгѳѳ Жунгаанууд алтаа түүгээд эхэлсэн байх юм даа.

Бусад хүмүүст бодоггдог юм уу үгүй юм уу. Надад нэг сонин бодол тѳрѳѳд байдаг юм.

Яг ингээд л тамирчид медаль авах агшинд ѳѳрийгѳѳ ингээд медаль авч байвал яах вэ гээд л тѳсѳѳлж бодоод нисэх дѳхнѳ шүү дээ.

Нээх цаашаа ургуулж бодож чаддаггүй юмаа. Медаль авах агшин тэгээд ээж мину ямар их баярлах болоо гэж хүртэл бодоод л болох нь тэр.

Гэхдээ яахав дээ яг Олимпийн үеэр л ингээд сайхан боддог юм. Ямар спортоор амжилт гаргах вэ гэвэл бас яг тийм гээд хэлэхэд хэцүү. Энд тэндээс л түүж хальт хулт тоглох аядана.

Уг нь аав маань ширээний теннисний хос тоглолтоор улсын аваргад зѳндѳѳ олон орж амжилт үзүүлж байсан.

Гэтэл би гэдэг хүн тэр сайхан тоглоомыг сураад аваагүй лоймол гэж яаваа.

Нэг муу тоглохчоо аядана. Түүнээс цаашгүй дээ.

Биеийн тамир мандтугай! Медаль олон авах болтугай!


4 comments:

  1. Биеийн тамир мандтугай

    Спорт бол гайхамшиг :)

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юухэвээ. Одоо ѳѳрѳѳ жаахан мандуулмаар л байна. Мандуулна даа, хэ хэ хэ.

      Delete
  2. Биеийн тамир мандтугай! Спортоо дөнгөж эхлээд аль эрт орхисондоо майр харамсдаг :(

    ReplyDelete
    Replies
    1. Одоо юу оройтхов дээ. Маргааш л биш бол оройтдоггүй гэж байгаа ш дээ хѳ.

      Delete