Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 29 July 2012

Эвий эвий


Энэ эрэгтэйчүүдийн хүндийн жин ѳргѳлт сэтгэлийг минь уусгаж орхилоо.

Хойд Солонгос алтан медаль авчихлаа ш дээ. Манайхан юу болжийн. Ямар ч мэдээ байдаггүй. Эндхийн тв дамжуулалтаар Монголын тухай юу ч олж сонсохгүй байнаа.

Канад ѳнѳѳдѳр анхны хүрэл медалиа авлаа. Монголоор бол шумбадаг тѳрѳл, эмэгтэй.

Хѳѳрхий бурхан минь энэ аавын хүүхдүүд 159 кг жин ѳргѳхѳд ямар ѳрѳвдѳлтэй харагддаг юм бэ тээн.

Эвий эвий би чинь энд зүрхээ дараад, уйлах дѳхлѳѳ.

Ууц нуруу муруу нь зүгээр л байдаг байгаа даа эвий эвий. Дандаа нэг намхан залуучууд байх юм.

Манайхан одоо тэмээ ѳргѳдѳг л гээд бүлтэрээд байдаг энэ хүндийн жин ѳргѳлтѳд амжилт үзүүлж болдоггүй л юм байх даа.




10 comments:

  1. Манайхан жаахан тааруухан л байна, ойчоол ойчоол яваад байна шд

    ReplyDelete
    Replies
    1. 01, Гүндэгмаа даагаа нэхнэ гэсэн байхаа. Тэгэхэд нь л харья.

      Delete
  2. Өөдрөг байна шүү бүгдээрээ хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳдрѳг байяаа. Ширэн бээлийтнүүд ч нэг юм дуулгах байх шүү.

      Delete
  3. odoo hureliin tuluu judo barildah gej bna BOKS t naidlaga bii shuu

    ReplyDelete
  4. Миний блог руу орж медаль авч байгаа тамирчнаа хараарай.

    ReplyDelete
    Replies
    1. За тэгьеээ. Баярлалаа.Монголчууд Урагшаа!

      Delete
  5. guiee ter chin amarhan yum bish tehnik heregtei geed l hutsnadaa

    ReplyDelete