Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Sunday 1 July 2012
Баярын мэнд хүргэе!
Онгоцонд суугаад эргээд харсан чинь... гэдэг шиг ирээд нэг мэдсэн 3 жил болчихжээ.
Эднийхэн чинь манайхыг их баяр, цэнгэлтэй л гээд байдаг. Яс юман дээрээ ѳѳрсдѳѳ тоолж баршгүй их баяртай шүү дээ.
Нэг сайхан юм нь баяр энэ тэрээ 5 дахь эсвэл нэг дэх ѳдѳр болгоод цаанаасаа тохируулчихна. Гарагийн дундуур тохиодог баяр гэж байхгүй. Нѳгѳѳ хулгана цаг, морин цаг гэж чухалчилдаг юм бүр байхгүй.
Баяр наадмын уран сэтгэмж, цэнгэл манлайгаа Монголд орхичихиид ирсий ш дээ. Энд ирээд нэг ч баяр тэмдэглээгүй гэвэл итгэх үү.
Монголчуудын Цагаан Сар дээр 2 удаа очсон. Гэхдээ би идэш эргүүлээл бууз идэж байгаад л хүрээд ирсэн ва ха ха ха. Угаасаа идэх зорилготой явсан юм.
Тэр нѳгѳѳ цэнгэн хѳгжилдэх, бүжиг, вальс эргэх гэдэг бүр байхгүй. Энэ хавар харин Торонтод хуралд очихдоо 2 цаг караокэдоод элэгний сэмжээ жаал нимгэрүүлсэн дээ.
Юухан хээхэнээр болгочихдог гэдэг шиг цагаа тулахаар тэгээд баяр баясал авдаг шинж, чанар ѳѳрчлѳгддѳг юм уу даа.
Монголд очихоороо цѳм авна л гэдийн. Гэтэл миний үеийнхэн дисконд орохоо болиод бүүвэйн дуу аялдаг болсон сууж байхад хэнтэйгээ цѳм авах вэ. Дүү нар хүртэл бүүвэйн дуу аялаад байна ш дээ.
Тэгэхээр 10 жилийн хүүхдүүдтэй цѳм авах уу. ...гэх мэтээр цаг хугацаа улиран одох тусам нэг юм нѳгѳѳгѳѳсѳѳ үзэгдэж харагдалгүй шилжиж, ард зѳвхѳн түүх болон үлдэж байна даа.
18 цагийн мэдээ явж байна. Канадын тѳрсѳн ѳдѳр Испани, Италийн туг барьсан шүтэн бишрэгчидээр бүл нэмэн чимж, баяр дээр баяр нэмж байна гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
end 4th of July boloh geel ba doo, buun jagsaal, BBQ :)
ReplyDeleteСайхан баярлаарай. Шалгалт энэ тэр дуусахаар сайхан амрана даа!
Delete