Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Thursday, 26 July 2012
Нэг л ѳдѳр ...
Нэг л ѳдѳр Олимп үзнэ дээ. Харин Монголд үзэх болох болов уу?
Ѳвлийн Олимп нэг удаа, зуны Олимп нэг удаа үзнэ дээ. Ойрхоноор нь Солонгосын ѳвлийн Pyeongchang 2018 үзэх болох ч юм билүү.
Бүр цаашлаад нэг л ѳдѳр Улаанбаатарт Олимп зохион байгуулах болох ч юм бил үү. Ерѳѳж бодож явахад бүтнэ дээ бүтнэ.
Гэхдээ одооноос Олимп үзэж чадахгүй ч гэсэн нэг дурсгалын зүйл цуглуулаад байгаа юм.
Beijing 2008-аас нэг пудболка, ээмэг хоёр авч байсан юм.
Vancouver 2010-аас Swatch-ийн нэг цаг авсан.
Одоо харин Лондон Олимпоос юу дурсгал болгож авах вэ гээд л бодож байна. Дахиад цаг авдаг юм уу гэсэн ѳнгѳ нь нээх сонин бараан цагнууд байна лээ.
Цамц авья гэхээр элэгдээд дуусчихна. Цүнх авья гэхээр бас л нэг болж ѳгѳхгүй юм. Уг нь яг тэр зохион байгуулж байгаа газар нь очвол ч ёстой жор жороороо сайхан сайхан юмнууд байгаа л байх даа (аймаар хардав).
Тийм гоё алчуур авдаг юм бил үү. Байгаа болов уу. Аягүй алчуурсаг болоод байгаа ш дээ. Ороолт болохоор ѳвлѳѳс ѳѳр улиралд зүүж болохгүй. Харин алчуур л хэзээ ч хамаагүй зүүж болдог их тохиромжтой санагдаад байгаа юм.
Зүүлт, ээмэг байсан даа ч бас болно шүү. Олимп дуусахаарнь хямдрах байх. Тэгэхээр нь нэг юм авч үлдэнээ.
Ингээд Лондонгийн Олимпоос алт авахын тѳлѳѳ, мѳн удахгүй Улаанбаатар хотдоо Олимп зохион байгуулахын тѳлѳѳ ѳндѳр дуугаар ерѳѳл хэлж, ѳргѳн цэнхэр хадагаа дэлгэн барья!
Subscribe to:
Post Comments (Atom)
keke bi beejingiin olimpoor
ReplyDeletehuuheldeinuuudiig n awsan sht ....uuruu togloh bish demii ym bilee huuhedtei humuust teriig uguud jinhene koook awch blaa
Харин тиймээ, Надад чихмэлүүд байдаг л байсан. Сүүлдээ хаачсан юм бүү мэд! Яг ѳѳрѳѳ хэрэглэдэг л юм байвал зүгээр байх тээн.
DeleteShal dalii seegiidchihye kkkk. Temeechin busgui maani jaahan gantsaardaad bgaa yum uu daa?!
ReplyDeleteSalaa zaminhaa shiidvert hursenuu? Yu bolov seegiidej beegiideerei
Ѳѳ ганцаардахдаа ганцаардаад үгүйдээ үгүй тэгээд байж л байна даа. Салаа замын шийдвэрээ бодоод л байна. Яг шийдсэн юм алгаа хѳ.
DeleteТэгээд зүтгэж байтал ажил, үйлс бүтнэ байх гэж бодоод л байна. 09 сараас л түжигнэнэ дээ.
Чиний амралт сайхан биз дээ хѳ.
bi yuruusuu olymp-iig toodoggui bsiishd. beijingiin olympoor l ih setgel hodolj bailaa. gehdee olymp bolgonoos dursgal avdag chin ih goe sanaa bna.
ReplyDeleteХарин тийн, Боломжтой болохоороо л сонирхож эхэлж байгаа юм байлгүй дээ хэ хэ хэ.
DeleteБаярлалаа. Харин их гоё санагддаг болоод байгаа. Лондон Олимпоос юу авах гээд бодож л байна.
2020онд Японд очиж үзнэ гэцэн байгаа
ReplyDeleteЗа тэгвэл Японд уулзацгаая хэ хэ хэ.
Delete2020онд Японд очиж үзнэ гэцэн байгаа
ReplyDelete