Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 11 July 2012

Баримжаа байдаггүй ээ

Хүүхэдтэй хүмүүс анддаггүй байлгүй. Харин би энд будилж ѳгч байна даа.

Хүүхдийн баярын бэлэг гээд ах дүү нарын хүүхдүүдэд гутал, палат явуулсан чинь аймшигийн том юм явуулчихаж гэнээ.

Аягүй их тооцоолоол бодоол, одоо тийм болсон байгаа байх гэсэн чинь гайхалтай том палат явуулсан байна гэж байна шүү энэ хүүхэн чинь.

Эсвэл мэдэхгүй. Багадуулж байснаас томдуулсан нь дээр гээд бас бодоод байдаг юмаа.

Гэхдээ 09 сарын нэгэнд ѳмсѳѳрэй гээд ботинк явуулсан чинь бас л таараагүй байна.

09 сарын нэгэн хүртэл хурдан ѳсдѳг энэ тэр арга байдаггүй л байх даа.

Би ер нь дандаа томдуулах юмаа. 2 жилийн ѳмнѳ очихдоо нэг куртик авч очсон чинь бас томдуулчихсан ш дээ. Гурвын гурван охидод. Одоо нэг таарч байгаа юм уу үгүй юм уу бүү мэд.

Дүү, бэр, ээждээ хувцас авахаар тааруулаад байдаг юм. Ээж, бэр хоёр миний хэмжээ л гэсэн үг.

Би чинь жаахан ёоёотой ш дээ. Яасан бэ гэхээр АНУд явж байхдаа ахын том охинд бас ботинк авах болдогийн. Ангийн охин 2 хүүхэдтэй, хоёулаа гутал үзээл яваад л байлаа.

Тэгсэн нѳгѳѳх чинь хэмжээгээ ѳг гэж байна. Тэдэн см гээд хэлсэн чинь хэдэн настай юм гэнээ. Бас хуруугаа гаргаад бодоод сууцан.

Тэгсэн чнь буруу байнаа. Чи томдуулах гээд байна гэхийн. Яаж мэдэж байгаан гэсэн чинь манай 2 хүүхэд дам дам дам гээд хэлж байна.

Тэгэхээр нь би энэ миний хэмжээ гуталны гадна талынх нь хэмжээ гэсэн чинь саваад унацан.

Яасан гэж гуталны гадна талыг хэмжүүлдэг юм бэ. Хѳл нь чухал ш дээ гээд инээгээд байсан ва ха ха ха ха.

Гэх мэтээр баримжаа энэ тэр бол алга болжээээээээээээ. Алга болох бишээ угаасаа алгаа энэ хүүхэнд.

4 comments:

  1. haha, tom gutliin urd ni huvun chiheed umschdiimaa, bi joohondoo tegdeg bsiin

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ бид багадаа багадсан гутланд нойтон шороо чихэж томсгож ѳмсѳѳд, томдсонд нь юу эсэв чихээд л ѳмсчихдѳг байсан.

      Одооны хүүхдүүд шал ѳѳр болжээ гэсэн хэ хэ хэ.

      Delete
  2. уг нь өндөр хөгжилтэй орнуудын гутал хувцасны шошго, эсвэл лангууны дээд доод талд нь хүүхдийн өндөр, нас жинг хамт бичсэн бдаг даа, тэрийг харааад авбал яг таарна, манай дүү хүүхдэд н хувцас явуулахаар яааж ингэж яг тааруулаад бнаа гэж авсаншд

    ReplyDelete
    Replies
    1. Байсан байсан. Бүр гуталны хэв ч байсан. Би л будилаад нас энэ тэрийг нь мартаад эсвэл дутуу тоолоод хѳгѳѳ чирж байгаа юмаа хѳ.

      Delete