Ийм юм хайдым уу |
Иднэ, ууна, ѳмсѳнѳ, уншина, юм бичнэ, цахим тооцоолуур шагайна, мэдээ уншина, хичээлээ хийнэ... гэх мэтээр суусаар...
Босоогоороо, хэвтээгээрээ хийдэг юм байна уу ва ха ха ха ха ха ха...........
Аймаар биеийн тамир хѳѳж байгаад 5, 6 сард будаа боллоо. Нээх сайхан гүйж байсан чинь нэг ѳглѳѳ гүйж яваад, толгой эргээл, дотор муухайраал үүп гээл ойчций ш дээ.
Тэнгэр газар хоёр нийлэх шиг л болсон. Тэгээд мѳлхѳж ѳрѳѳндѳѳ орж ирсий ш дээ. Монголд байсан бол орилоол тэндээ тийчилж хэвтээл хүнээр ѳргүүлж ирий ш дээ.
Би уг нь саяханыг хүртэл түрүүлгээ харж унтаж чаддагүй байлаа. Түрүүлгээ харж унтдаг хүмүүсийг гайхдаг байв.
Гэтэл нэг л ѳдѳр ѳдѳржин суусан хонго нимгэрээд унтахдаа хонгоо амрааж элгээрээ унтдаг боловоо.
Би арай дэндүү их бичээд байх шиг байнаа. Уншихдаа бол яваад, зогсоод болж байна. Бичихдээ зогсоно, хэвтэнэ гэсэн онол алгаа.
Тоглоё гэхээр надтай тоглодог хүн алгаа та минь ээ. Энэ хавьд зун энэ тэр хичээллэдэг, онгойдог нэг ч юм алга.
Бүгд амраад амбаараа чирээд нуурын эрэг дээр хэвтэж байх шиг байна.
Гучин минут яаж ийж байгаа алхах санаатай, хичээгээд л байна. Гэхдээ хѳдѳлгѳѳн асар дутагдаж байна даа.
Би мѳрѳѳдѳхдѳѳ жорлон шиг тийм нүхтэй сандал дээр хоёр хѳлѳѳрѳѳ дугуй жийсэн шиг сууж байдаг тийм сандал зүүдлээл сууж байна.
Хийлсэн бѳмбѳг байна, бас нэг л болж ѳгѳхгүй байна даа.
Дугуй унана гэдэг бол асуудал болсон байна лээ. Уг нь бүтэн жил дугуй жийсий ш дээ. Саяхан нэг хийлүүлж аваад унах гэсэн хонго ѳвдѳѳд явдаггүй дээ.
Зайдан морь унаад хонгоо туусан юм шиг ѳвдсѳн гээл бодчих. Тэгэхээр энэ хонго банз биш бүр паниар бүүр хальс болсон шигээ.
Бандгар зузаан хонгонд атаархал тѳрѳв. Санаа зоволтгүй суухгуй юу.
Yogoor hicheelle, odort 1-2km alhaj bai. Bi zarimdaa hicheegeed 2-3km alhaj baigaa yamar ch baisan sain l yum shig baina.
ReplyDeleteYoga сонирхох санаа байнаа. Ээжтэйгээ цуг хичээллэмээр байнаа.
DeleteАнгар унгар гээл алхаж байх хүн байна уу хэ хэ хэ.
Алханаа!
Deerees n nemeed mahnaas garhiig oroldoj moroodoj baigaa!! ha ha :D
DeleteYur n sard neg odort zuvhun us uugaad oor yu ch idehgui baih n dotood sistemee shavhan tsevershuulj ih sain baidag. Bi heden jiliin omno heden udaa turshisan ovoo sain baisan daraa yaj iij baigaad bolison l doo. Odoo harin teriigee sergeenee.
Чи бүр их сайн хичээллэж байгаа юм байна да. Ѳѳх үлхэж ѳссѳн би тэгвэл ч шууд унах байхаа. Гэхдээ жимсээр ѳдѳржин хооллоод ходоодоо цэвэршүүлдэг удирдамж олсон. Тэр их дажгүй шиг санагдсан. Боломж гарахаар туршинаа.
DeleteБи наад ус уугаад ѳдѳржин гүрийдэг аргыг нэг туршсан. Аймаар сонин юм билээ. Талх малх нүдэнд харагдаад ккккк. Хѳлс гараад балалсаан.
yaag unen MNG-d bsan bol telchleel hevtchii shd
ReplyDeleteАргадуулаал, хайрлуулаал, энхрийлүүлээл...тээн
DeleteХарин энэ чинь их хэцүү асуудал болчихоод байна даа. Өглөөнөөс авахуулаад галт тэрэг автобус ажил гэж сууж сууж ирээд орой гэртээ суусаар байгаад л унтах юм даа.
ReplyDeleteХарин тиймээ. Хонгоноос гадна суусаар байгаад л хѳлгүй болох байхааа. Алхах л хамгийн зѳв юм шиг байна.
Delete