Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 5 July 2012

Алсын замд

Нээх хол бишээ Монриал хот ороод буцна. Маргааш маш чухал ажилтай, орой нь 23 цагийн автобусаар буцна.

Уг нь Бямба гарагт Монголчуудын Наадам болох юм байна. Хуушуур л идэх гэж очвол юу юм гэхээс би ямар барилдах, шагай харвах биш.

Дээрээс нь жагсаалд очино гэж баахан томорчоод алга болсон жаахан ичиж байнаа.

Барьмалчийн хэлсэнээр уржигдараас эхлээд 2-3 км алхаад эхэлсээн. Автобус зогсонгуут бууж алхаал энэ ард иргэд намайг сумтай л гэж бодож яваа байх.

Сая хоолны газар хоол идэх гээд ортол нэг авгай ямар гого охин бэ гээд л дуу алдахын. Гайхаад арагшаа хартал хэн ч алга. Намайг хэлсийн гэнээ. Тэр хооронд нь би нь жаахан сааталд оров.

Энэ "Аргалд явсан ээж" дууг Sweetymotion дуулжээ. Гого дуулжээ. Гэхдээ эрэгтэй хоолойгоор нэг сонсохсон гэж бодохын.

Хошин шогын Лхагваа нэг тоглолт дээр дуулдаг ш дээ. Гого дуулнаа цаадуул чинь. Авьяас гэж асгаастай улсууд юмаа.

Мод усан дундуур л давхиж явна даа. Хичээл амарчихсан болохоор оюутаны картаар хямд явах боломж дутнаа гэж бодсон чинь тийм биш байнаа.

Найраа, хор гэж явдал суудалгуй сайхан ард иргэд дээ.

Маргааш ажилаа амжуулчаад гадуур жаал алхана даа. Kipling-ээ хямдарч уу гэж шалгана. Солонгос хоолны газар Бибимбаб иднэ. Со эмэгтэй ажилтай, Герман эмэгтэй зусландаа гарчихсан гэсэн дээ.

Биеийн тамир мандтугай гээд алхаад байя даа.

8 comments:

  1. Амжилт амжилт сайн алхаад байгаарай

    ReplyDelete
  2. bi ch mandtugai l geed bgaa shd

    ReplyDelete
    Replies
    1. Иога дээр сургамж ха.рлаарай.

      Delete
  3. 2-3km alhaad deerees n odort 10 navch orchim lettuce ideh heregtei tegeed 7 honogiin daraa tanidag humuus chine yaj mendlehiig uzej mederch bolno. ;)

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ тийм үү, дангаар нь идчих юм уу. Яаж мэндлэх гэдэг чинь юу билээ хѳ, хэ хэ хэ.

      Delete
    2. Lettuce, saladnii navch tiimerhuu torliin dalbagar navchnuudaas sain hereglevel ... sain.

      Delete
    3. Дангаар нь л ямаа шиг идээд байх юм уу

      Delete