Хүний машинд суугаад явж байсан чинь өмнө нь нэг хүн зогсоод явж чадахгүй болсон чинь муу хөдөөний юм гээд аймаар хэлэв. Зүрх зүсээд өнгөрлөө. Тэгээд ингэж зохион бичмээр санагдав.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts
Saturday, 18 May 2013
Friday, 22 March 2013
Энэ хаана байна вэ?
Энэ шүлгэн дээр гардаггүй төгс төгөлдөр, сайхан эр хамига байна буй? Байдаг бөлгөө?
Friday, 14 September 2012
Амьддаа элэгээ хайрла хүмүүсээ!
Амьддаа элэгээ хайрла хүмүүсээ
Алив сайхан хоолыг ходоодноосоо бүү харамла
Алив сайхан хоолыг ходоодноосоо бүү харамла
Tuesday, 21 August 2012
Saturday, 14 July 2012
Ѳлссѳн хүний дуу
Ѳлссѳн хүний дуу
Ээзгий ааруул ёроолд нь дэвтээстэй
Ээжийн бор аяга харагдаад байна
Ээзгий ааруул ёроолд нь дэвтээстэй
Ээжийн бор аяга харагдаад байна
Friday, 29 June 2012
Ээжийгээ санаад уйллаа
Ажилгүй болно гэдэгээ мэдсэн бол ѳвѳл билет авчихаад, мѳнгѳн цагаан үүлэн дээгүүр хайрт ээждээ очихоор нисч явахгүй юу.
Tuesday, 5 June 2012
Тэмээчин Бүсгүйн Эргэлзээ
Хүний амьдрал ѳдѳр ирэх тусам ѳсѳн дэвждэг байхад
Миний амьдрал дэвжээд ч байгаа юм шиг буураад ч байгаа юм шиг
Миний амьдрал дэвжээд ч байгаа юм шиг буураад ч байгаа юм шиг
Tuesday, 27 March 2012
Wednesday, 7 March 2012
Тэмээчин Бүсгүйн Эхийн Сэтгэл
Ижий нь муу охиноо уйлж байна гэж зүүдэллээ
Ингэн тэмээ уйлахыг ч ховор харсан даа ижий нь
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт охин минь торойно
Wednesday, 29 February 2012
Тѳрѳѳгүй эгчдээ зориулав
Эгчээ
Таныг миний эгч болж ирээгүйд тань гомдохгүй ч
Таныг би байнга бодож, санаж явдаг
Гэхдээ та ѳѳр хүүхдийн эгч болж тѳрсѳн байх тийм үү
Monday, 20 February 2012
10 жилийн хошигнол
Нэгдүгээр анги-Нэгийн нэгийн нэгдэлчин
Тайлбар-Хурганы бэлчээр дээрээс гэнэт анги танхимд яваад орчихсон. Юун хичээл манатай, нэгдэлийнхээ хурга, ишигийг бодож суудаг сайхан манардаг үе
Friday, 17 February 2012
Sunday, 29 January 2012
Saturday, 7 January 2012
Хорьтын настай Дүү нартаа
Хорьтын настай дүү нар минь ээ
Хоёрхон чавхдасаар хорвоог хѳглѳдѳг Морин Хуур шиг
Хайрлаж явах нас шүү, гамнаарай
Арван найман наснаас чинь ялгаатай
Айлын эхнэр эсвэл нѳхѳр болчиж магадгүй
Аанай чи харин тогтох ёстой шүү, ухаажаарай
Хоёрхон чавхдасаар хорвоог хѳглѳдѳг Морин Хуур шиг
Хайрлаж явах нас шүү, гамнаарай
Арван найман наснаас чинь ялгаатай
Айлын эхнэр эсвэл нѳхѳр болчиж магадгүй
Аанай чи харин тогтох ёстой шүү, ухаажаарай
Saturday, 26 November 2011
Эсрэг
Өвөл болхоор зун гоё
Зун болхоор өвөл гоё
Сургуульд сурахаар ажил хийх гоё
Ажил хийхээр сургуульд сурах гоё
Зулаатай найзлахаар Байгалаатай найзлах гоё
Байгалаатай найзлахаар Зулаатай найзлах гоё
Машин унахаар явган явах гоё
Явган явахаар машин унах гоё
Бэлэг өгөхөөр авах гоё
Бэлэг авахаар өгөх гоё
Хүн уйлхаар аргадах гоё
Хүн аргадахаар уйлах гоё
Ажилдаа явахаар тарах гоё
Ажил тарахаар эхлэх гоё
Магтуулхаар загнуулах гоё
Загнуулхаар магтуулах гоё
Зун болхоор өвөл гоё
Бороо орохоор цас гоё
Цас орохоор бороо гоё
Монголд амьдархаар гадаад гоё
Гадаадад амьдархаар Монгол гоё
Сургуульд сурахаар ажил хийх гоё
Ажил хийхээр сургуульд сурах гоё
Хөдөө явахаар хот гоё
Хот явахаар хөдөө гоё
Алим идэхээр тарвас гоё
Тарвас идэхээр алим гоё
Байгалаатай найзлахаар Зулаатай найзлах гоё
Даашинз өмсөхөөр өмд гоё
Өмд өмсөхөөр даашинз гоё
Мөнгө хураахаар үрэх гоё
Мөнгө үрэхээр хураах гоё
Машин унахаар явган явах гоё
Явган явахаар машин унах гоё
Хүнтэй суухаар ганц бие байх гоё
Ганц бие байхаар хүнтэй суух гоё
Хөгжим сонсохоор ном унших гоё
Ном уншихаар хөгжим сонсох гоё
Бэлэг өгөхөөр авах гоё
Бэлэг авахаар өгөх гоё
Фэйсбүүкдэхээр мэссэнжэрдэх гоё
Мэссэнжэрдэхээр фэйсбүүкдэх гоё
Блог бичихээр унших гоё
Блог уншихаар бичих гоё
Хүн уйлхаар аргадах гоё
Хүн аргадахаар уйлах гоё
Аальгүйтхээр даруухан байх гоё
Даруухан байхаар аальгүйтэх гоё
Унтахаар сэрэх гоё
Сэрэхээр унтах гоё
Ажилдаа явахаар тарах гоё
Ажил тарахаар эхлэх гоё
Онц авахаар дунд авах гоё
Дунд авахаар онц авах гоё
Хичээлээ хийхээр чатлах гоё
Чатлахаар хичээл хийх гоё
Загнуулхаар магтуулах гоё
Захиа бичихээр утсаар ярих гоё
Утсаар ярихаар захиа бичих гоё
Гуйлгуулхаар гуйх гоё
Гуйхаар гуйлгуулах гоё
Дурлахаар дурлуулах гоё
Дурлуулахаар дурлах гоё
Хүлээхээр учрах гоё
Учирахаар хүлээх гоё
Тэмээчин бүсгүй
2011-11-26 Канад улс, Кюбэк муж
Saturday, 5 November 2011
Тэмээчин бүсгүйн Ээждээ бичсэн захидал
Жүжигчин Хүрлээ-ийн Ээждээ бичсэн захидалыг гадаадад байгаа өөрийн биеээр хошин өнгө аясаар харуулав. Хүрлээгийн шүлэгийг эхэлж уншаад дараа нь минийхийг уншвал сэтгэлд илүү буух болов уу?
Тэмээчин бүсгүйн Ээждээ бичсэн захидал
819 290 9044 энэ миний утасны дугаар
Та над уруу залгаарай
Ээжээ, еэвэнгүүд бүгд дууссан
Дуусхаар нь үйрмэгий нь зуурч идээд бүр дууссан
Тэгхээр нь гялгар ууты нь ханандаа наацан
Еэвэнгийн зураг хараад болж л байна
Ягаан тэрлэгээ өмссөөр байгаад гандчихсан
Өнгө нь ч биш л дээ
Хээнүүд нь бүдгэрчихсэн
Хавар намар л ойр зуур өмсдөг юм
Цэнхэр торгон хүрмээ угаачихсан чинь
Дотор өнгө нь агшчихсан байна лээ
Дүүгийнхээ хүрмийг өмсчихсөн ч юм шиг
Яваад л байгаа
Ээжээ охин нь Канадад ирээд жин их хаясан
Таардаг байсан хувцаснууд бүгд томдоод байгаа
За тэр ч яахав
Балдан ахтай цахим шууданд таараад
Хөдөөний сонин сайхан яриач гээд гуйсан чинь
Бүх юм хэвэндээ, сонирхуулах юм байхгүй гээд
Бичихгүй байгаам даа
Хэн хаана юу хийж явааг нь яриад л болоо ш дээ
Балдан ахад таньд байдаг шиг сонин сайхан байхгүй л дээ
Нэг өдөр өлсөөд байхаар нь хоолны газар орсон чинь
Чи хужаа юу чиний иддэг хоол байхгүй гэж байгаам даа
Ямар их гомдсон гэж сананааа
Өрөөндөө ирчихээл нуруу өвдөөл хэвтэж байсан чинь
Нөгөө өрөөний Солонгос хүүхэн орж ирчихээд
Тааз ширтээд, бодолд дарагдаад
Америк залууд дурлачихаа юу
Гадаа гарч ном уншиж
Гангар гунгар юм ярья гэж байгаам даа
Хэрвээ та минь байсан бол
Миний охины Миша нь ирчихээ юу гээд
Хөнжилөөр хучиж, халуун шөл хийж өгөх байсан даа
819 290 9044 энэ миний утасны дугаар шүү
Та бичиж авсан биз
Манай ангийнхан ой уруу явж алим хураасан
Миний гарны арьс хуураад
Тасгийн даргаас бээлий өгөөч гээд гуйсан чинь
Залуу хүн байж ямар онхиогүй юм гээд загнаж байгаам даа
Тэгсэнээ нэг муу хавчуургатай талх, газтай ундаа өгсөнөө
Идээд бай идээд бай энэ бол сайхан хоол
Залуу хүнд зохихгүй гэх биш
Олдсон дээр нь хивээд ав гэж байгаам даа
Тэгсэнээ за одоо сайхан хоол идцийм чинь
Үлдсэн 2 авдараа дүүрэгчих гэж байгаам даа
Энэ хүмүүс ямар хатуу юм бээээ
Ээжээ би таныг санаагүй ээ
Та ээжийгээ санавал муу явна гэсэн болхоор нь
Ээжийгээ санахгүй байгаа
Ээжээ би сайн сурч, сайн ажиллаж байгаа
Би саяхан таныг хачин ихээр зүүдэлсэн
Та энд ирчихээл нээх гоё бууз, хуушуур хийгээл
Би идээл, инээгээл суугаад байна гээд
Сэрсэн чинь та байхгүй
Сэрүүлэг дуугарч байна лээ
Ээжээ 819 290 9044 энэ миний утасны дугаар
Энийг манай нутгийнханд бүгдэд нь тараачаарай
Дээр Монголчуудтайгаа нийлээд аялалд явсан чинь
Холбооны дарга нь хоолны мөнгө нэхэж байгаам даа
Оюутан хүн гээд хөнгөлчихгүй л байгаам, нээх муухай
Та нутгийн хишиг гээд мөнгөө авч байгаа биз дээ
Дээрийн дугаар уруу глобус карт аваад залгаарай
Ээжээ би тоо сайн боддог болсон
Эндхийн дэлгүүрүүд нь бараандаа давхар татвар авдаг болхоор
Таван долларын баллуур авхад
Долоон долларын тооцоо хийнэ гэж тооцоолсоор байгаад
Тоо сайн боддог болсон
Та засаг дарга Бадраа дээр цаг авч ороод
Нутгаас төрсөн гоц авьяастануудыг
Яадгым болоо гээд судалчаарай
Ижий манай ангийнхан бүгд гимнастикт явж байгаа
Би уг нь явья гэж бодхын
Даанч багш намайг дэндүү нарийхан гээд авахгүйм
Би ч гэсэн ээждээ нүд дүүрэн харагдая гэж бодоол байгаа
Өө нээрээ таны бие сайн уу?
Сувилалд яваад сайн болсон уу?
Та миний охин өвдөхгүй бол
Ээж нь өвдөхгүй ээ гэж хэлдэг шүү дээ
Та худлаа хэлэхгүй ээ
Би өвдөөгүй болхоор таныг сайн байгаа л гэж бодож байгаа
Би явах болхоороо сайн витамин авч очноо
Бас хонинд өмсөхөд тэсвэртэй гоё гутал харсан
Даанч амраад явах болоогүй
Өө нээрээ мартцан байна ш дээ нөгөө тэнэг чинь
Ах, дүү 2, тэдний эхнэрүүд сайн уу? Хүүхдүүд нь том болсон уу?
Миний утасны дугаарыг тэд нарт өгчөөрэй.
Аан тийн дандаа мартаад байхым
Миний хүрэн ингэ ботголсон уу?
Миний тооцоогоор ихэрлэх ёстой доо
Та миний өмнөөс хамар дээр нь үнсчээрэй
Хаалганы хонх дугараад
Африк хар охин дуудаж байна
819 290 9044 энэ миний утасны дугаар шүү Ээжээ
Тэмээчин бүсгүйн Ээждээ бичсэн захидал
819 290 9044 энэ миний утасны дугаар
Та над уруу залгаарай
Ээжээ, еэвэнгүүд бүгд дууссан
Дуусхаар нь үйрмэгий нь зуурч идээд бүр дууссан
Тэгхээр нь гялгар ууты нь ханандаа наацан
Еэвэнгийн зураг хараад болж л байна
Ягаан тэрлэгээ өмссөөр байгаад гандчихсан
Өнгө нь ч биш л дээ
Хээнүүд нь бүдгэрчихсэн
Хавар намар л ойр зуур өмсдөг юм
Цэнхэр торгон хүрмээ угаачихсан чинь
Дотор өнгө нь агшчихсан байна лээ
Дүүгийнхээ хүрмийг өмсчихсөн ч юм шиг
Яваад л байгаа
Ээжээ охин нь Канадад ирээд жин их хаясан
Таардаг байсан хувцаснууд бүгд томдоод байгаа
За тэр ч яахав
Балдан ахтай цахим шууданд таараад
Хөдөөний сонин сайхан яриач гээд гуйсан чинь
Бүх юм хэвэндээ, сонирхуулах юм байхгүй гээд
Бичихгүй байгаам даа
Хэн хаана юу хийж явааг нь яриад л болоо ш дээ
Балдан ахад таньд байдаг шиг сонин сайхан байхгүй л дээ
Нэг өдөр өлсөөд байхаар нь хоолны газар орсон чинь
Чи хужаа юу чиний иддэг хоол байхгүй гэж байгаам даа
Ямар их гомдсон гэж сананааа
Өрөөндөө ирчихээл нуруу өвдөөл хэвтэж байсан чинь
Нөгөө өрөөний Солонгос хүүхэн орж ирчихээд
Тааз ширтээд, бодолд дарагдаад
Америк залууд дурлачихаа юу
Гадаа гарч ном уншиж
Гангар гунгар юм ярья гэж байгаам даа
Хэрвээ та минь байсан бол
Миний охины Миша нь ирчихээ юу гээд
Хөнжилөөр хучиж, халуун шөл хийж өгөх байсан даа
819 290 9044 энэ миний утасны дугаар шүү
Та бичиж авсан биз
Манай ангийнхан ой уруу явж алим хураасан
Миний гарны арьс хуураад
Тасгийн даргаас бээлий өгөөч гээд гуйсан чинь
Залуу хүн байж ямар онхиогүй юм гээд загнаж байгаам даа
Тэгсэнээ нэг муу хавчуургатай талх, газтай ундаа өгсөнөө
Идээд бай идээд бай энэ бол сайхан хоол
Залуу хүнд зохихгүй гэх биш
Олдсон дээр нь хивээд ав гэж байгаам даа
Тэгсэнээ за одоо сайхан хоол идцийм чинь
Үлдсэн 2 авдараа дүүрэгчих гэж байгаам даа
Энэ хүмүүс ямар хатуу юм бээээ
Ээжээ би таныг санаагүй ээ
Та ээжийгээ санавал муу явна гэсэн болхоор нь
Ээжийгээ санахгүй байгаа
Ээжээ би сайн сурч, сайн ажиллаж байгаа
Би саяхан таныг хачин ихээр зүүдэлсэн
Та энд ирчихээл нээх гоё бууз, хуушуур хийгээл
Би идээл, инээгээл суугаад байна гээд
Сэрсэн чинь та байхгүй
Сэрүүлэг дуугарч байна лээ
Ээжээ 819 290 9044 энэ миний утасны дугаар
Энийг манай нутгийнханд бүгдэд нь тараачаарай
Дээр Монголчуудтайгаа нийлээд аялалд явсан чинь
Холбооны дарга нь хоолны мөнгө нэхэж байгаам даа
Оюутан хүн гээд хөнгөлчихгүй л байгаам, нээх муухай
Та нутгийн хишиг гээд мөнгөө авч байгаа биз дээ
Дээрийн дугаар уруу глобус карт аваад залгаарай
Ээжээ би тоо сайн боддог болсон
Эндхийн дэлгүүрүүд нь бараандаа давхар татвар авдаг болхоор
Таван долларын баллуур авхад
Долоон долларын тооцоо хийнэ гэж тооцоолсоор байгаад
Тоо сайн боддог болсон
Та засаг дарга Бадраа дээр цаг авч ороод
Нутгаас төрсөн гоц авьяастануудыг
Яадгым болоо гээд судалчаарай
Ижий манай ангийнхан бүгд гимнастикт явж байгаа
Би уг нь явья гэж бодхын
Даанч багш намайг дэндүү нарийхан гээд авахгүйм
Би ч гэсэн ээждээ нүд дүүрэн харагдая гэж бодоол байгаа
Өө нээрээ таны бие сайн уу?
Сувилалд яваад сайн болсон уу?
Та миний охин өвдөхгүй бол
Ээж нь өвдөхгүй ээ гэж хэлдэг шүү дээ
Та худлаа хэлэхгүй ээ
Би өвдөөгүй болхоор таныг сайн байгаа л гэж бодож байгаа
Би явах болхоороо сайн витамин авч очноо
Бас хонинд өмсөхөд тэсвэртэй гоё гутал харсан
Даанч амраад явах болоогүй
Өө нээрээ мартцан байна ш дээ нөгөө тэнэг чинь
Ах, дүү 2, тэдний эхнэрүүд сайн уу? Хүүхдүүд нь том болсон уу?
Миний утасны дугаарыг тэд нарт өгчөөрэй.
Аан тийн дандаа мартаад байхым
Миний хүрэн ингэ ботголсон уу?
Миний тооцоогоор ихэрлэх ёстой доо
Та миний өмнөөс хамар дээр нь үнсчээрэй
Хаалганы хонх дугараад
Африк хар охин дуудаж байна
819 290 9044 энэ миний утасны дугаар шүү Ээжээ
Wednesday, 26 October 2011
Дууны учрал
2008 онд хэдэн дууны нэрийг холбож шүлэг гэх нь хаашаа юм бэ мөр холбож байсын. Тэр үед мөрнүүдийнхээ хооронд сул үг оруулж байсан бол 2011 онд зүгээр л нөхцөл залгахад утга төгөлдөр болчихож байна. Хип хопоор оролдвол нөхцөл ч залгах хэрэггүйм байна. Тэгж байгаад заваараа сонирхонооо. Таалан болгооно уу? Жич: Нөхцөлийг цэнхэр өнгөөр бусад нь Дууны нэр бөлгөө.
- Эрх багын нутаг
- Сүүтэй бурхан ижий минь
- Дулаахан намраар
- Эрхлээд тандаа очино доо
- Дөрвөн настай халиунаараа
- Аавдаа очмоор болох юмаа
- Дуулмаар дуулмаар аав ээж хоёр минь
- Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болжуу би
- Миний зүрхний хайрын
- Чимээ нь чи юм уу
- Солонгын өнгөтэй чи минь
- Санах тусмаа дуулаарай
- Чамайг нэхсэн сэтгэлийг
- Харцнаас минь чи ойлгоно
- Зүүд шиг шинэ жилээр
- Зөвхөн чамайг хайрлая
- Төөрч учирсан дурлал
- Чи минь байгаа хойно
- Зүүдний шувуу шиг бүсгүйг
- Санахгүй л гэсиймаа
- Бодол шиг өдрүүдэд
- Бөхөөжөө гэлгүй яах вэ
- Буян хишиг да лам
- Чамдаа хайртай
- Харц ялдам, гоо амрагаа
- Хайрласанд минь уучлаарай
- Зүрхний эгшиглэн, нууцхан чамдаа
- Эр хүн шиг эр хүн дээ
- Хайрлаж болохгүй хайрыг
- Яаж чи өөрчилвөө
- Хоёр өдөр гурван шөнө
- Хоёр дахь хүн чинь баймааргүй байна
- Тэр нэгэн шөнө
- Би Монгол эр хүн
- Хэнийх ч биш минийх байгаасай
- Ариун нандин, Паналтай залуу
- Дугаарыг минь чи мэднэ
- Зүрхэнд минь шивнээрэй
- Ай даа юу ч гэхэв дээ
- Амьдрал дуул гэнээ
- Чамгүйгээр амьдрахгүй
- Бамбино
- Насандаан чамдаа хайртай
- Ванлий
Wednesday, 22 April 2009
Залуу насны учрал дууны хорвоод...
Би энэ шүлэг ч юмуу хэлхээ ч юмуу юмыг зохиож байсийн. Та нарт сонирхуулж байнаааа.
Залуу насны учрал дууны хорвоод
Сар асгарсан шөнөөр
Шөнө дундын болзоонд зогсож
Сэтгэлээс эрсэн хайраа
Сартай шөнөөр хайж явна
Хайрын гэгээн бороонд зогсож
Хайрын дээд хань минь гэж хэлэх юмсан
Хайртай байсныг чинь мэдсэнгүй гээд
Хотын гудамжинд шөнө болгохгүй юм шүү.
Унаган хайраа анхны хайр шигээ санаж
Уйлаад хэрэггүй ээ гэж бодсон ч
Уулзах л юмсан даа гэж зүтгэсээр
Уйлах эрхгүй хайр болгочих юм
Гэгээн гуниг тээсэн зүүдний учралд ирээд
Гурав ч алхалгүй санах л байж дээ гээд
Гэрэл сүүдэр хоёрын дунд
Гэгээн совин үлдээх юм даа
Сүүдэр үргээсэн хайраа насны хайр шигээ санаж
Сэтгэлийн гэрэл, гэгээ хоёртоо итгэж
Шүхэр сарны доор
Шөнө дундын бүжиг бүжсээр...
Би гэртээ, би буруугүй шүү
Бүсгүй минь баяртай гэж өөртөө хэлсээр
Болдоггүй шүү гэж бодсоор байгаад
Бурхнаас нуусан амрагтай болчих юм
Цас хаялсан өвлийн үдэш
Чамайг хайрлахыг надад зөвшөөрөөч хэмээн орилход нь
Цасан охин болтлоо сонссоор
Чам уруу л гэнэ дээ би гээд хэлчихсэн
Оюутан охидод өрөө хөлслүүлнээ
Онцгой төрсөн бүсгүй шүү гэхэд нь
Охин заяагаа умартаад
Орь залуу нас гээд босоод ирчихжээ
Үүлэнд хэлсэн үлгэрийг
Өнчин хайрын дуу болтол сонсохдоо
Өвлийн шөнийн уртад
Үүр битгий цайгаасай гэсээр сэрмой.
Хайрын орчлонгийн хар нүдэн бүсгүй минь
Хүрээ юу байшиндаа
Хамтдаа жаргая гэхэд нь
Хайрын цас ороогүй байна
Хайр хайраа өөрөө олдог шүү дээ гэж буцаалаа.
Монголжингоо бүсгүйчүүдийг
Минийх болоогүй амраг юм чинь
Мэнгэ төөрсөн амрагаа болгоё гэж
Мянга нэгэн шөнийн үлгэрт шивнэсээр...
Дурлалд би яараагүй л гэж бодох юм
Дурлачихжээ гэж бас хааяа бодох юм
Дуунд уярах хорвоогийн тэгвэл
Дурлалын сум нь би болоёоо
Салж эгээрэх хорвоод
Санаанд илхэн ханиа олноо
Сэтгэлийн гэрэлтэй амраг минь
Сүүдэр цармын цэцэг дор нуугдаа юу?
Хайрын наран жаргаагүй байна
Хос хун болж амьдаръя
Хайрыг хүндэлж яваарай
Хонгорзул цэцэг гомдчихно.
Амьд үлдэхийн нууцыг хэлж өгөөч гэвэл
Амьдрал байнаа саак амьдрал гэж хэлэе
Амьдрал гэж энэ юм уу гэвэл
Амьдралаа би чамд хайртай гэж хэлэе!
Зохиогч Цоги
2007-08-12
Сэтгэлээс эрсэн хайраа
Сартай шөнөөр хайж явна
Хайрын гэгээн бороонд зогсож
Хайрын дээд хань минь гэж хэлэх юмсан
Хайртай байсныг чинь мэдсэнгүй гээд
Хотын гудамжинд шөнө болгохгүй юм шүү.
Унаган хайраа анхны хайр шигээ санаж
Уйлаад хэрэггүй ээ гэж бодсон ч
Уулзах л юмсан даа гэж зүтгэсээр
Уйлах эрхгүй хайр болгочих юм
Гэгээн гуниг тээсэн зүүдний учралд ирээд
Гурав ч алхалгүй санах л байж дээ гээд
Гэрэл сүүдэр хоёрын дунд
Гэгээн совин үлдээх юм даа
Сүүдэр үргээсэн хайраа насны хайр шигээ санаж
Сэтгэлийн гэрэл, гэгээ хоёртоо итгэж
Шүхэр сарны доор
Шөнө дундын бүжиг бүжсээр...
Би гэртээ, би буруугүй шүү
Бүсгүй минь баяртай гэж өөртөө хэлсээр
Болдоггүй шүү гэж бодсоор байгаад
Бурхнаас нуусан амрагтай болчих юм
Цас хаялсан өвлийн үдэш
Чамайг хайрлахыг надад зөвшөөрөөч хэмээн орилход нь
Цасан охин болтлоо сонссоор
Чам уруу л гэнэ дээ би гээд хэлчихсэн
Оюутан охидод өрөө хөлслүүлнээ
Онцгой төрсөн бүсгүй шүү гэхэд нь
Охин заяагаа умартаад
Орь залуу нас гээд босоод ирчихжээ
Үүлэнд хэлсэн үлгэрийг
Өнчин хайрын дуу болтол сонсохдоо
Өвлийн шөнийн уртад
Үүр битгий цайгаасай гэсээр сэрмой.
Хайрын орчлонгийн хар нүдэн бүсгүй минь
Хүрээ юу байшиндаа
Хамтдаа жаргая гэхэд нь
Хайрын цас ороогүй байна
Хайр хайраа өөрөө олдог шүү дээ гэж буцаалаа.
Монголжингоо бүсгүйчүүдийг
Минийх болоогүй амраг юм чинь
Мэнгэ төөрсөн амрагаа болгоё гэж
Мянга нэгэн шөнийн үлгэрт шивнэсээр...
Дурлалд би яараагүй л гэж бодох юм
Дурлачихжээ гэж бас хааяа бодох юм
Дуунд уярах хорвоогийн тэгвэл
Дурлалын сум нь би болоёоо
Салж эгээрэх хорвоод
Санаанд илхэн ханиа олноо
Сэтгэлийн гэрэлтэй амраг минь
Сүүдэр цармын цэцэг дор нуугдаа юу?
Хайрын наран жаргаагүй байна
Хос хун болж амьдаръя
Хайрыг хүндэлж яваарай
Хонгорзул цэцэг гомдчихно.
Амьд үлдэхийн нууцыг хэлж өгөөч гэвэл
Амьдрал байнаа саак амьдрал гэж хэлэе
Амьдрал гэж энэ юм уу гэвэл
Амьдралаа би чамд хайртай гэж хэлэе!
Зохиогч Цоги
2007-08-12
Subscribe to:
Posts (Atom)
