Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 31 August 2012

Хүлээж байна


Хоёр юмыг хийчихээсэй гэж хүлээж сууна. Хийчихсэн ч байж магадгүй.

Их хэрэгтэй эд байгаа юмаа. Ялангуяа хүүхнүүдэд гэж онцолъё доо. Хэрэв та нар энд тэнд харсан бол хэлж үзээрэй.

1. Энэ таван хялгасыг унангуут нь ховх сороод авчихдаг машин. Жижигхэн, үс соронзддог машин баймаар байгаа юм.

Ганцхан миний үс ингэж унадаггүй л байлтай. Уг нь ч ингэж унадаггүй байсан юмаа. Одоо бодвол унадаг үе нь иржээ л гэж өөрийгөө хуурч сууна.

Тэгэхээр өдрийн тал унасан үсээ түүгээл, түүгээл дуусч байна гэвэл итгэх үү. Үс нь их унадаг хүн итэнэ л дээ.

Бусад нь үгүй байж магадгүй. Гэхдээ үнэхээр ийм машин хэрэгтэй байнаа.

2. Энэ их чухал шүү хүүхнүүдээ. Эрчүүд бүү уншаарай.

Энэ болбоос байна ш дээ. Эмэгтэй хүний мээмчик угаадаг тусгай, жижиг, зөвхөн мээмчикэнд зорулсан угаалгын машин.

Ганц өмсөөд хаядаггүй л бол энэ зовлонг эмэгтэйчүүд мэддэг байх гэж бодож байна. Гараараа угаахгүй юу залхуу юм бэ гэж бодож байж магадгүй, тийм биш байнаа.

Үнэхээр зөв угаах техник хэрэгтэй байна. Хэлбэр галбираас авхуулаад асар их ач холбогдолтой юм үгүй мөн их байна даа. Тэрийг би энд бураад яахав.

За тэгээд энэ хоёрыг энд тэнд аль хэдийн хийчихсэн байгааг нь харсан хүн байвал холбоо бариарай.

Эсвэл хамтдаа хүлээе. Өө бүр эсвэл хамтдаа бүтээцгээе!

4 comments:

  1. meemchiknii chin hataadag mashin garsniig bol sanaj bainaa

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү тэгээд зөвхөн хатаадым уу, бас угаадым уу болов уу

      Delete
  2. Нэг жижигхэн дөрвөлжин торон уут байдаг юмаа. Наагуур чинь байна уу үгүй юу. Энд бол 100 иений дэлгүүрт байдаг юм. Тэр их эвтэйхэн, дотор нь 1-2ыг хийгээд цахилгаандаад л болоо. Тэгээд л бусад хувцастай цуг угаалгын машин руу чулуудчихна. Монголд байхдаа бас нэг тиймэрхүү торон гэхдээ том уут солонгос барааны дэлгүүрээс авч байсан санагдана. Тэрнээс өмнө шувт гараараа угаадаг байлаа.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэр уутны тухай сонссон. Гэхдээ хайгаагүй л байна. Байгаа байхаа. Одоогоор торноос өөр юм байхгүй бол тор авья ккккккк.

      Туршиж үзнээ.

      Delete