Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 20 August 2012

Сур сур сур

Ийм гого цахим хуудас оллоо.



http://www.gcflearnfree.org/

Англи хэл, цахим тооцоолуур, математик гээд сурах юм зѳндѳѳ байна.

Бүртгүүлээд л хичээл аваад яваад байх юм байна. Гол нь бүгд үнэгүй гэнэ.

Зүгээр суухаар зүлгэж суу гэж, би энэ цахим тооцоолуурын программын хичээлүүдийг аваад явж байна. Дажгүй юм байна.

Бүгдэд нь амжилт хүсье!


Сур сур бас дахин надтай хамт сур! Тэмээчин Бүсгүй

4 comments:

  1. Сур сур бас дахин надтай хамт сур! Тэмээчин Бүсгүй

    tsoglog gar shuu hahah
    surya geel bodoh yum zalhuu diilchiheed baih yum.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Залхуугаа даваал мѳрѳѳдѳлдѳѳ хүрнэ гээл шууд эхлээл тэгэнгүүт амтанд нь ороод нэг мэдэхэд амжилтанд хүрсэн байх болноо хѳ!

      Delete
  2. ooroo yor ni yaj zalhuugaa davj bna daa tegeed?

    ReplyDelete
    Replies
    1. Аягүй том мѳрѳѳдѳлтэй, Түүнийгээ бичээд ханан дээрээ наацан байгаа.

      Тэгээд л мѳрѳѳдѳл нүдэнд дурайж харагдаад ѳѳрийн эрхгүй зүгээр суулгахгүй байна.

      Том мѳрѳѳд тэгвэл бут авна!

      Delete