Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 5 August 2012

Хэн нь вэ?


Хэний хүү вэ гэдэгийг хэлээд ѳгѳѳч!

Улаанбаатарт хамгийн сайн орон сууц хэний хүү барьж байна вэ та минь ээ. Муу юмандаа сайн юм болохоор Эког их муу сууц барьдаг гэж сонсож байсан.

Кюкүшюзан ч бас нэг их гавьдаггүй шинжтэй. Хоёр жилийн ѳмнѳ бодохдоо Номинг их сайн сууц барьдаг юм болов уу гэж бодож байлаа.

Одоо харин хэний, хаанахын орон сууц хамгийн сайн нь вэ гэдэгийг мэдэхээ байсан.

Байрны үнэ энэ жил буурна л гэхийн. Зарим нь энэ чигтээ ѳснѳ л гэхийн мэдэх юм алга даа.

Хүн болгоны байртай болох гэсэн хүсэл дээр дѳрѳѳлж дуртай нэг нь шавар зуурч, хана босгож орон сууцны үнэ, цэнэ, чанарыг алдагдуулж биднийг тавлах юм даа.

Мѳнгѳтэй бүхэн дээвэр босгож түүнийгээ дамлаж улам баяжих юм. Юмыг нэг чин сэтгэлээсээ бодож сэтгэж, хүний сайн сайхны тѳлѳѳ хииж болдоггүй юм байх даа.

Сайхан тохьжуулсан гэр харснаас хойш тийм гэр барьж Улаанбаатарт суурьшмаар санагддаг болсон.

Манайхан энэ их чанаргүй барилга барьж байхаар ѳѳрсдѳѳ тийм сайхан гэр бариад амьдарсан бол аль хэдийн айл болгон тийм болж чадах байсан гэж боддог.

Муу ус, цахилгааны асуудал хоёрыг л шийдчихвэл бидэнд ѳѳр асуудал тулгарахгүй байсан.

Бид угаасаа цементэн ханан дунд сууж, цементэн шалан дээр гишгэдэг ард түмэн биш учираас маш хурдан дасан зохицож, ѳдѳр бүр шинэ нээлт, ололт гаргаж ирж чадах байсан гэж боддог.

Бусдыг дуурайж байснаас аль хэдий нь ийм гэрт амьдраад эхэлсэн бол ѳнѳѳдѳр гэр хороолол болоод түүний уршиг гэж ярихгүй байсан ч байж мэднэ.

Монгол сэтгэлгээ дутаж, гадныханыг дуурайх гэдэг муу зүйл хэт их давамгайлж, биднийг ѳнѳѳдѳр цементэн хананы тѳлѳѳ ингэж их ѳрсѳлдүүлж, зарим нэгэнийг насаар нь хѳдѳлмѳрлүүлж, зүтгүүлж байх ч гэж дээ.


Бид хэний ч оролцоогүйгээр гэртээ амар сайхан амьдарч, хэнээр ч гэрээ яаж барих, арчлахаа заалхгахгүй байж чадах байсан.


Чадал байгаад хүсэл минь биелвэл сайхан тохьжуулсан Монгол гэрт амьдарнаа.

Хүн болгон байрны тѳлѳѳ зүтгэж, улайрдаг, мѳнхийн асуудал болж байдаг зүйл хурдан арилаасай!

5 comments:

  1. hun bur huwiin oron suutstai bolwol taarna.. gol n us bohiriig n shiideed ugchih heregtei

    ReplyDelete
    Replies
    1. Хувь хувьдаа сайхан тохьжуулсан ѳвѳрмѳц гэр, хэ хэ хэ

      Delete
  2. Mongol ger bol ter eyreg energ ene tereeree hamgiin deed amidrah orchoon margah arggui. Heden myangan jil tov aziin olon zuun ovog aimguud saijruulj update hiisen injineeriin tugs hiitstei margah arga baihgui l dee. Mongol gert baisan humuus delhiin hamgiin huchirheg soyl irgenshiliig hamgiin udaan togtooson engiin jishee baina.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээд хэдүүлээ одоо гэртээ амьдарьяаа, хэ хэ хэ!

      Delete
    2. Mongol geriig ondor tehnologior tonoglood amidrah bolomj bii gehdee manaid niigmiin handlaga jaahan evgui uye deeree baina.

      Delete