Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Saturday, 1 September 2012
Номхон зээрд
Номхон зээрдээ уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
9 сарын 1 гэхээр оюутан насны хичээлийн шинэ жил санаанд ордоггүй ш дээ. Дандаа л жаахан байхдаа хичээлдээ явдаг байсан үе санаггдаг юм.
Нэг хэсэг мориор, тэмээгээр сумын төв үрүү явдаг байлаа. Аав хүргэнэ. Хааяа өдрийн од шиг ээж хүргэнэ.
Сүүлдээ ээждээ үнсүүлээд аавынхаа араар Планет 5 унаад явдаг боллоо.
Дараа нь ах мотоциклоор хүргэдэг боллоо. Аав, ээж 2 маань гэрийнхээ гадаа сүүгээ өргөөд л торойгоод үлддэг байлаа.
Аймаг явдаг боллоо. Тэр болгон хол мотоциклоор явж чадахгүй. Хүний унаанд дайгдана. Зам тосоод л цүнхээ тэврээд харуулдана даа.
Эсвэл 2,3 хоногийн өмнө аав, ах нар сум орж хүнд захина. Би болзсон цагтаа зам дээр унаагаа тосч сууна.
Оюутан боллоо. Бүүр хол болчихсон. 7 хоногийн өмнөөс унаа хайна. Унаа олно гэдэг асуудал шүү дээ.
Энэ мэтээр бодохоор барилдахаасаа таахалзана гэгчээр сумын төв, аймаг, хот уруу яаж явна даа гэдэг чинь л 09 сарын 01-ээс их асуудал байлаа ш дээ.
Одооны хүүхдүүд аав, ээж нь бүгд машинтай. Land Cruiser унаад хичээлдээ явдаг болжээ.
Цаг цагаараа байдаггүй ээ гэж ...
Subscribe to:
Post Comments (Atom)
Unaa haina, zam deer zogsono, zamiin unaand suuna gedeg oilgolt barag baihaa bsan baih tee.
ReplyDelete1 jil ub luu surguulidaa yavah geed unaa haisan olddoggui ee, benzin 2000 hureed shuudan yavahaa baichihsan. Tegeed zam deer suugaad unaa hailaa, sumaasaa 3 uulaa, nadtai niileed 2 ohin 1 bandi.
buten odorjin huleej huleej bentin kolonkiin mashin irlee, garaa orgoloo, ovoo zogsloo. 3 hun abah uu gesen avnaa gej bna, boon bayar suugaad avsan. kabin dotor chihzeldeed tegsen ch toohgui bgaa yum chine.
tegeed l nogoo muu mashin chine 100 garaad km yavj bsnaa zogsloo. tegsnee za bi tanidag ail deeree irlee, boodog hiij idne end honono gej shaadag bgaa. tegeel bid hed ahaa ta honono gej heleegui biz dee ntr geel boon yum bolloo. ah huu tooj bgaa yum algaa, ta 3 mashinii kabind honochih gene. za tegeel 3 kabind honoh geed l bj bsan chine jilooch ah huu sogtood, uur hureed byadniig mashinaasaa hoogood garhachivaa hoorhii. nimgen kuchuuregtei 9 sariin 2 nd gadaa honoj bilee.
Ai daa hoorhii
Huree gej hol
Hunii ami gej boh iim l horvoo shuu dee. hahah
Za ingeed bichleg shig setgegdel bolloo shuu
Аан харин тиймээ. Замын унаанд дайгдахад зогсоод удах, зам зуур хонох шиг муухай юм байхгүй шүү тээн. Өөрөө унаагүй байж бас хурдан давхих санаатай гэж кккккккк.
DeleteАй ч мөн их унаанд дайгддаг сан. Хүн царайчлах бас л гэцүү ажил шүү дээ тээн.
Олуулаа фургонд суугаад хот явахад дан оюутнууд дуу дуулаал явж өгнө шүү дээ. Хавийн дуу сурууд Хүрээ орж байгаам чинь.
Хол зам нэг бодлын шалгуур, тэвчээр нөгөө бодлын бас л их сургамж, дадал байжээ.
bi bicheh gej yialah yumaa boon aldaa, yaridag shigee bichdeg bol mon uyaraanaa gehgui yu hahah
ReplyDeleteТэгж байгаад уулзаж байгаад л уярааж дээ тэгвэл хэ хэ хэ.
Delete