Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 16 August 2012

Desktop vs Notebook


Нас ѳгсѳѳд тэр үү эсвэл анхы юм цаанаа л нэг сайхан сэтгэгдэл үлдээдэг болоод тэр үү...
Болж ѳгвѳл Desktop уруу зүтгэх гээд байдаг болж. Ажилтай байхад ч сайхан том дэлгэцтэй, ширээ дүүрэн, цаанаа нэг суурь, буурьтай Desktop хэрэглээд нэг л ѳѳр байдаг сан.

Байнгын нүүдэлчин амьдралтай би нэг Desktop аваад тавьчихаж болохгүй л байна.

Хэдэн эрээн даавуугаа яая гэж байж (нүүх болохоор), бас нэг том цахим тооцоолуур чирчихвэл дүүрч гээч.

Тэгээд нүүдэлчин юм болохоор зѳѳврийнхѳѳ тооцоолуурыг сугавчлаал гүйж байна. Мэдээж олон сайхан талтай ч гэсэн одоо байхгүй болохоор тэр үү Desktop л нэг эвтэйхэн санагдаад байх боллоо.

Энгийн үгээр тайлбарлавал бид шинэ хүнс авахаар боллоо гэж бодьё!

Үхэр (суурин цахим тооцоолуур), ямаа (зѳѳврийн цахим) хоёрын нэгийг аваа гэвэл ажиллагаа, арчилгаа ихтэйгээс нь болоод үхэр хүнсийг нь биш ямаан хүнсийг нь авдаг гэж ойлгож болно.

Адилхан шинэ хүнс үү гэвэл тийм. Аан харин үхэр буюу суурин цахим маань цаанаа нэг нүнжигтэй, шийр зааж, ямаа буюу зѳѳврийн цахим хэрэгцээг маань маш сайн хангахаас гадна олон янзын явдал чирэгдэл, ажиллагаагүй гэж ойлгоход болох нь.

Суурин цахим нь олон янзын чирэгдэл, ажиллагаатай ч гэсэн цаанаа бас нэг байнгын, тогтмол оршилтой болоод тэр үү нэг л буурь, суур заасан том тооцоолуур дээр суумаар санагддаг болж.

2 comments:

  1. Laptop n hamaagui deeree hajuudaa hdmi zalguurtai bol iluu tom delgets avaad zalgachih tehed hodolmoriin buteemj ers deeshilne. Bi suuliin 3 jil 15 inch laptopnii delgets hajuudaa 24 inch iluu delgets zalgasan 2 pc-tei yum shig l ih yum hiij bolj bn.

    ReplyDelete
    Replies
    1. HDML залгуур уг нь байгаа ш дээ. Одоохондоо ч нээх юм хийгээгүй л байна, Хийж эхлэхээрээ нээрэн энэ санааг хэрэгжүүлдэг юм бил үү.

      Авахаар болвол дахиад сайн асуунаа.
      Баярлалаа.

      Delete