Иймэрхүү л юм байгаан |
Хайгаад байсан барааашигны амтаа бараг л олох шиг боллоо.
Америк хүүхэн надад гашуун, нясуун юм уулгачих гээд хэрдээ үзэж байгаа нэгэн.
Гэтэл түрүү 7 хоногт нэг уушийн газар дагуулж ордог байгаа. Энэ чамд таалагдаж магадгүй л гэлээ.
Авлаа, амслаа, уулаа. Үүе л дээ, биднийг багад байхад, манай аавын исгэдэг байсан бараашиг яг мѳн байсан гээд л бодчих.
Үү хаа хаа гүд гүд гээд гусч ѳгсѳѳн. Нѳгѳѳх бүр гайхцан. Яанаа ингэж ууж болж байна уу гээд.
Тэгсэн энэ Кюбэк мужийн бүтээгдэхүүн юм байна. Монголоор бол алимны дарс. Гэхдээ алимаар исгэдэг янз янзын тѳрѳл байна.
Хатсан алим, хар чавгаар исгэдэг байсан тэр амт яг мѳн. Хэчнээн их баярлаваа.
Тэгэхээр нь энд хүссэн технологиор дарс хийж ѳгдѳг газарыг зориод очивоо. Тэгсэн чинь 28 шилийг нь 150 Канад доллараар хийж ѳгнѳ гэнэ.
Хэзээ, хэнтэй 28 шил бараашиг ууж суухав дээ. Бараашиг гэхээсээ илүү оргилуун дарс шиг юм билээ.
Эхлээд нэг их үнэтэй санагдах шиг болсон чинь яг тэр амтаа гаргаад авчихвал дэлгүүрээс нэг шилийг нь 10 доллараар авч байсанаас хямд юм байх шив дээ.
Уржигдар нэг шилийг авсан. Ууж дуусахгүй байнаа. Нэг стакан уугаал маргааш нь шартаад байгаа юм уу хаашаа еэн. Ѳнѳѳдѳр нэг л эвгүй байна.
baraashig gesen chini huuhed bh ue sanagdchlaa.Shine jil tsagaan saraar hatsan alim gej bsan daa teruugeer aav eej 2 baraashig esgene geed l tavichna yavsan hoiguur ni alimiig ni tuuj ideed l... 2,3 honood l nuguu hatsan alim ni zuulhun tom idehed amttai bolchikhson bdagsan
ReplyDeleteХарин тиймээ, аав ээжийн нүдийг хариулж байгаад л стаканы шавхрууг уугаад л байдаг байж билээ.
DeleteСайхан бараашиг исгэдэг байжээ ,Түүнийг чинь хайгаад бараг оллоо.
Baraashig gej yuv? wine shig yum baidgiimu? Chavgaar isgedeg geheer wine bolj taarahgeed bn.
ReplyDeleteХүүхэд байхад бараашиг гээд Цагаан Сараар айл болгон исгэдэг байлаа. Шар айраг юм уу гэж ойлгоод байгаа ш дээ. Исгэгч хийдэг болохоор тэр үү хѳѳрхѳн хийтэй бас.
DeleteШаргал юм байдаг байсан.
Тэгсэн энд тэр амт нь Алимны дарс гээд байж байдаг юм байна. Амт нь яг мѳн байсан.