Энэ хэн юм бол доо |
Олны танил байна гэдэг хэцүү юмаа.
Олны танил байтугай л зүгээр явж байгаад папарицдуулчих гээд байдаг биз дээ.
Нэг бодоод үзье! Ангийнхаа 30 хүүхдийн дунд яригдана гэдэг чинь олны танилын энгийн жишээ.
Хүн л юм чинь хүний хийдэгийг л хийнэ шүү дээ. Элдэв талаас нь харж бичих юм. Заримдаа ч дэндүү хувийн амьдрал уруу нь орох юм.
Тэр Хунтайжыг яаваа. Нүцгэн, шалдан зурагийг нь аваад л зогсож байдаг. Тэр зураг нь эвлүүлэг биш юм байх даа. Эвгүй юмаа.
Гэх мэт алхам тутамдаа газар хѳдлѳх гэж байгаа юм шиг анхааралтай байхгүй бол тэгээд л хорвоогоор нэг бичүүлээд, гүтгүүлээд, ёстой газар доогуур ормоор л санагддаг байх даа.
Ялангуяа хүний хувийн амьдралын талаар мэдээ, мэдээлэл бичихгүй байх гэсэн хууль, журам гаргамаар юм.
Хүний хийсэн, бүтээсэн, дампуурсан, бүтэлгүйтсэн ажилыг бичдэг л юм байгаа биз. Хувийн амьдрал уруу нь дэндүү орохоор ямар их хэцүү санагддаг бол доо.
Хамгийн нандин, эрхэм зүйлүүдийг нь элдэв янзаар бичихээр, ѳт хүртэл биед нь хүрэхээр арвалзана гэдэг шиг бас сэтгэл санаагаар унадаг байлгүй дээ.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment