Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 30 August 2012

Битгий гайхаарай


Намайг махнаас гарчихвал битгий гайхаарай.

Махнаас гарчихая энэ тэр гээд зүтгээгүй ээ. Нөгөө зөв хооллох дүрэм баримтлаад бага мах, их ногоо гэсэн зарчимаар хоёр сар хооллосон чинь өнөөдөр мах идэх гэсэн нэг л бишээ.

Сонин үнэр үнэртээд болдоггүй ээ.

Сүүтэй будаа идээд л унтдаг болчихсы ш дээ. Бибимбаб хийж идье гэсэн чинь мах нь дуусчихсан байна.

Мартсанаас тэр Bulgogi гэдэг чинь үхэрийн мах биз дээ. Манай нагац ах загасны мах гээд дайраад болдоггүй ээ. Том загас гэнэ үү.

Тэгээд хаашаа юм дээ. Халимны махаар хоол хийж идээд байсан юм уу хаашаа юм ва ха ха ха ха.

Тэгээд бодсон чинь би чинь цуйван энэ тэр хийхдээ махаа томоор нь хөшиглөж хийвэл сайхан байдаг байсан чинь одоо будаа шиг нарийн хэрчиж хиймээр санагддаг болжээ.

Мах бага гэсэн зарчимд ч гэсэн энэ жижигхэн хэрчдэг чинь таардаг юм байна.

За тэгээд махнаас гарах үе шат явж байна уу яаж байна гээд өнөөдөржингөө л бодлоо. Нэг бодлын санаагаар унах гээд.

Хөдөө очвол тэгээд юу идэх юм бэ. Буцаад махандаа орчих байхаа даа тээн.

12 comments:

  1. Kanaduud chine huitend mah ooh tosooroo l amid yavdag gesen nevtruuleg sayhan uzsen ooroo hagas vegan bolvol zugeer baihaa hamaagui ooh toslogiinhoo ortsiig bagasgaval budaa bolno baih!! ;)

    doloo honogiin hagast n mahtai hagas n mahgui geh yumuu bi tiimerhuu baidald oroh gej uzeed baina.

    ReplyDelete
    Replies
    1. Эд нар ёстой өөх идээ бий дээ. Алт өгье гэж байсан ч иддэггүй гээд байсан. Хойгуур байдаг Индианууд өөх сайн иддэг байх.

      Би ч угийн нээх өөх идэж чаддаггүй юм. Харин тийн 3 хоног махтай, 4 хоног махгүй хоол гээд үзээд байхаас.

      Delete
  2. Bulgogi chine uhriin mah bh gej bodoj bna. yor ni yamar idej bgaagaas shaltgaalna shuu dee. germand bol asar ih gahain mah idene,hiam idne. bi lav baga iddeg, harin mongold sain idnee.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн би бас үхрийн мах гэж бодоод байсан юм. Солонгост байдаг хүмүүс учирыг хэлнэ байхаа.

      Орчиноосоо шалтгаалж магадгүй л байх тээн. Орос дэлгүүрийн хиамыг ил манайхан их иддийн гэсэн. Би тэндээс хийм зөөж арай л барахгүй байна.

      Delete
  3. uul ni mah zugeer shdee. uurag idehgui bol ugaasaa bolohgui. gehdee neeree bagasgachihaar ter chigeer ni het bagasgachih geed bdiimaa. tehdee l mah ih zugeer yum shig bailee. garah demii demii :P

    ReplyDelete
    Replies
    1. Аль болохоор зүүгдээд л байж байхыг хичээнээ хэ хэ хэ.

      Өчигдөр ч эвгүй үнэртээд огтоосоо идэж чадаагүй.

      Delete
    2. honinii mah jaahan ovormots unertei. uher bol gaigui l bh shig bdiin.

      Delete
    3. Уг нь гахайн мах л байсын хэ хэ хэ.

      Delete
  4. gaiguiee neg heseg biye tsewershuuleed aw

    ReplyDelete
  5. bulgogi gej uhrin mahiig soy souce, eksen hiherer amtalsan hoiol bgd ym. mah idehee bagasgaad, yawaandaa buur idehee bolichihoor mahnii ih evgui uner n hurts unrteed, dotor muuhairaad idej chaddaggui sh dee. bi ch neg heeg garaad odoo ergd mahchin bolson. tsaigaad, eris toligor boood, biiin iluu dutuu uuh os hailaad turaad goyo bolhdii sh dee ug n.

    ReplyDelete
    Replies
    1. Би тэрийг чинь их иддийн. Юунд л бол юунд хольж иднэ. Тэгсэн дээр нагац ах намайг туранхай байна. Мах иддэггүй юм уу хоол идээч гэхээр нь Bulgogi иддэг гэсэн чинь үхрийн мах биш гээд, би бүр гайхаадаа.

      Хэ хэ хэ би чинь тураалын хамгийн дээд зэрэгтэй хүн.

      Delete