Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Sunday, 12 August 2012
Н.Тѳгсцогтдоо баяр хүргэе!
20 насандаа Олимпоос мѳнгѳн медаль авчирч ард түмнээ баярлууллаа.
Дахиад гурван Олимпод оролцоно гэхээр дурайсан амжилт, алтан медалиуд ирээдүйд хүлээж байна.
Мундаг байсан, зѳндѳѳ их ажилласан, хичээсэн. Энэ бол том амжилт дүү минь.
Ялагдаж байж, дараа нь ялна. Ялах ѳдѳр, алтан медаль зүүх ѳдѳр байгаа гэдэгт итгээрэй!
Юм багаасаа эхлэхдээ амттай байдаг. Олимпийн мѳнгѳн медаль бид бүхэнд маш их урам, хүч дэм хайрлаж байна.
Н.Тѳгсцѳгтдоо дахин дахин баяр хүргээд, амжилт, аз жаргалын дээд бүхнийг хүсэн ерѳѳе!
Миний бодлоор гуравдугаар хэсэгт манай тамирчин л зѳндѳѳ цохиод байсан. Би яллаа гэж бодсон.
Нѳгѳѳх ч 3 онооныхоо илүүтэйгээр барьчихав уу яав. Би бас сайн ойлгосонгүй.
Цаана нь бас Монгол Монгол Монгол гээд хүмүүс уухайлж байгаа нь тод сонсогдож байсан. Тэгэхээр манайхан их олноороо очиж дэмжсэн юм шиг харагдаж байна.
Ингээд Лондонгийн Олимпоос алтын дайтай мѳнгѳ-2, хүрэл-3ыг авчирлаа.
Бүх тамирчиддаа баяр хүргэж, нижигнэтэл алга ташицгаая!
Биеийн тамир мандтугай, Ура!
Subscribe to:
Post Comments (Atom)
сайн байсан, үнэхээр бахархмаар, уйлахад нь дагаад л уйллаа ш дээ
ReplyDeleteЁстой мундаг байсан. Хаана тэгээд уйлаа вэ. Хараагүй ш дээ Олж үзнээ.
DeleteХөөрхи жоохон хүүхэд болохоороо мөнгө авсандаа жоохон сэтгэл дундуур байх шиг байсан. Мөнгө авсан болохоор юу хэлэхэв дээ нтр гээд тэгсэн сурвалжлага авч байгаа хүн нь таны бодлоор бахархал гэж юу вэ ч гэх шиг. Манай сэтгүүлчид нээрээ ямар үед юу асуухаа мэддэг болмоор юмаа. Дөнгөж тулалдаад гарсан тамирчнаас чинь сэтгэл санаа ямар байна сайн тулалдлаа ч юмуу урам өгсөн үгс хэлэхийн оронд нээх чухал чухал асуулт асуухиймаа.
ReplyDeleteТөгсцогтдоо баяр хүргэе. Сайн байсан шүү тэнцүү л өрсөлдсөн
Харин гунигтай байсан гэсэн. Дѳнгѳж 20 нас, дахиад зѳндѳѳ Олимпод орно тэгээд алт авнаа гээд хэлээд ѳгѳхгүй, хэ хэ хэ.
DeleteМундаг мундаг!