Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Tuesday, 7 August 2012
Н.Тѳгсцогт маань аварга болоосой.
Ширэн бээлийтэн маань 08 сарын 10ны орой 20 цаг 30 минутаас хагас шигшээд Оросын тамирчин Misha Aloian-тай ѳрсѳлдѳх нь ээ.
Юм дуулгаж мэдэхээр залуу хүүхэд байна. Дѳнгѳж 20 настай ид хийдэг, бүтээдэг, ялдаг нас байна.
Цойлоод явж байна. Хор байна, шар байна үзүүлээд ѳгѳѳрэй хѳ. Ямар хүн болсоноо эх орондоо харуулаад ѳг. Ямар хүү болсоноо ээж аавдаа харуулаад ѳг дүү минь!
Монгол түмэн зүрхээ даран, чих тавин харж сууна шүү. Миний дүү аварга болоорой!
Subscribe to:
Post Comments (Atom)
yostoi mundag huuhed bna lee :)
ReplyDeleteЁстой сайн дэмжнээ. Түрүүлээрэйййййййййййй!
Delete