Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Saturday, 4 August 2012
Юу ѳгѳх вэ?
Олимпийн анхны хос медальтандаа манайх юу ѳгѳх бол?
За Жудогийн Холбооноос Ноён Баттулга 500 сая тѳгрѳг ѳгнѳ гэж амласан байна.
Дараа нь Ерѳнхийлѳгч ямар шагналаар шагнах бол. Тѳрийн дээд Чингис одонгоо ѳгдѳг болов уу.
Эсвэл шинээр цол гаргаад шагнах уу? Ажиг сураг байна уу?
За тэр олон баян компаниуд Аваргын маань хѳлийг хамгийн сайн эмнэлэгт эмчлүүлнэ гэж найдаж байна.
Ѳнѳѳдѳр эх орондоо ирнэ гэж байна шүү дээ. Очиж угтацгаагаарай.
Нээрээ би Аваргынхаа Дурсамжын дэвтэрнийх нь (Facebook-г орчуулав) найз болсон шүү дээ. Ѳдѳрт хэдэн зуугаараа баяр хүргэж Дурсамжын Дэвтэрийнх нь хуудасуудыг дүүргэж байна лээ.
Ойрд ерѳѳсѳѳ Аваргаас ѳѳр юм бодогдохоо байсан. Ууна, иднэ, унтана дувт бодоостой л байна.
Баатар, Аварга хүнийг бодож явахаас ѳѳр сайхан юм хаана байхав.
За тэгээд Мобиком мѳнгѳн медалыг хэдэн нэгжээр шагнав.
Урам, бурам хоёроор шагнаад байж дээ. Хамгийн гол нь Эрүүл Мэнд!
Subscribe to:
Post Comments (Atom)
bi bur uuriiguu durlatsan yum bolwuu gej bodsiishde,,.,, hund durlahaaraa udur shunugui bodood bdiin .. tegsen chin awargiin hiisen meh tulsan barildaan bolgoniig n bodood tegeh bsiin yostoi goe eneter gej bodood balarsan shde
ReplyDeleteМонголчууд бүгдээрээ түүнд дурласан байхаа хэ хэ хэ!
Delete