Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 13 August 2012

Үнэн үү?


Олимп дуусаад түүнийг тойрсон яриа, хѳѳрѳѳ энд тэндгүй нисч ѳгч байна.

Түүний дотроос манай тамирчин У.Мѳнх-Эрдэнийн талаар үнэхээр сэтгэл ѳвдмѳѳр, харамсаар, уур хүрч, уушиг зүрх сагсаймаар зүйл энд бичсэн байна.

Хэрэв энэ үнэн бол нэгдүгээрт том орны тамирчин ялагдаж сураагүй, дэндүү муухай, эр хүний бус үйлдэл хийсэн нь үнэхээр очоод нам цохиод унагамаар сэтгэл тѳрүүлж байна.

Тэр Их Британийн тамирчин яагаад ялах ёстой гэж. Яагаад Монголын тамирчин түүнийг ялж болохгүй гэж. Дэндүү инээдтэй, жижиг сэтгэдэг, хулчгар, арчаагүй, ѳрѳвдѳлтэй эр юмаааааааааааа.

Хоёрдугаарт хэрэв зохион байгуулж байгаа орон юм бол яагаад тэр сэргээшны шинжилгээгээ Олимп эхлэхээс хэд хоногийн ѳмнѳ аваагүй тэмцээн дундуур, нэг муу, үрчийсэн ялагдсан тамирчиныхаа үгэнд орж тулалдах гэж байгаа хүнээс 10 гр цус аваад дэвжээнд гаргаж байгаа юм бэ.

Дээрэлхэж байгаа юм уу. Бага дээрэлхээрэй! Бид нарт бас дээрэлхэх цаг хугацаа байгаа шүү.

Гуравдугаарт нѳгѳѳ дасгалжуулагч нар нь мэдээгүй гэнэ үү. Тамирчин хаана явна тэнд явж байх ёстой биз дээ, Яасын гадуур юм үзээд, дэлгүүр хэсээд явж байсан юм уу.

Дасгалжуулагчид нь мэдэгдэлгүй цус авсан ч гэх шиг. Арай л итгэмээргүй юмаа.

Дүгнэж хэлэхэд, манайхан зѳвхѳн Олимп биш олон улсын тэмцээнүүдэд энэ мэтээр дээрэлхүүлсэн, юм хэлж чадаагүй энэ тэр зүйл үнэхээр их гарах юмаа.

Тѳрийн тэргүүн, Олимпийн хороо гэх мэт дээгүүр хүмүүс ийм зүйлийг зохицуулж хийхгүй, хийж чадахгүй бол тамирчид чинь мянга сайн байгаад, дээрэлхүүлээд байгаа юм биш үү!

У.Мѳнх-Эрдэнэ маань одоогоор 30 настай юм байна. Дараагийн Олимп болоход 34 нас хүрнэ. Олимпод орж чаддаг болов уу. Бокс чинь 32 насандаа зодог тайлдаг юм уу.

Рио 2012д ороод бүгдий нь цѳм нүдээд АЛТыг нь аваад гараад ирээрэй!Чи чаднаа!

10 comments:

  1. Хонгор мээн, хэн боксыг 32тойд зодог тайлдаг гээдайнаа, тэрмууг очоод зодоод өгий ккк. 34тэйд болохгүй гэх юм байхгү ээ. Харин миний хувийн зүгээс энэ залууг амьдралаа зохиож сайхан амьдраасай гэж хүсч байна.
    Манайх нээрээ энэ олимпод маш их дээрэлхүүлсэн шдээ. Ярьвал маш их зүйл байгаа.

    ReplyDelete
    Replies
    1. Хаанаас билээ дээ тэгээд уншчихсаан. Хүүеээ гэрлээгүй юм уу. Алив аваргатай гэрлэх бүсгүй хэн байна кккккккк. Одоо ч охид араас нь нурна биз дээ.

      Тийм үү. Ямар зэвүүн юм бэ. Энэ зѳвхѳн жишээ юм байна л даа. Яая даа байз!

      Delete
    2. Гэр бүлтэй, охинтой гэж дуулсан даа.

      Delete
    3. Тийм үү.

      Уг нь 30 хүрч байгаа эр тийм баймаар хэ хэ хэ! Бас л сайхан залуу байна лээ ш дээ.

      Гэрлээгүй, гэрэлсэн гэдэг хайныг хэн хагалах вэ.

      Delete
  2. ёстой хөгийн юмнууд араар нь болдын байншд, бүр дургүй хөдлөөд уушиг зүрх сагсайгаад байна.

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юүхэвээ. Би ч ѳчигдѳр гараа зангидан алдаал, зангидан алдаал байлаа.

      Монголын Тамирчид мундаг байнгуут бараг дээрээлхээл ардаа орхидын биш үү.

      Delete
  3. Boxt jijig ornii tamirching deerelhej yalaltiig n bulaah mash heviin uzegdelee. Ugaasaa sport n ih zerleg baih teriigee dagaad atmosferi n ih zerleg moraligui baih.

    ReplyDelete
    Replies
    1. Аймаар юмаа. Тэгсэн ч дээ. Спорт маягаар нь авч явах хэрэгтэй ш дээ. Манайх шүүгчтэй болох боломжгүй юм уу.

      Олон улсын тэмцээний шүүгч бэлтгэхэд тийм хэцүү юм байх даа. Нэг шүүгчтэй болчоосой доо ядаж!

      Delete
  4. хэхэ, найз нь яг мэдэхгүй лдээ. Гэр бүлгүй л гэж бодоод байдышд. Тэр талаар нэг өгүүлбэр ч уншиж байгаагүй болохоор. Сайхан л сонсогдож байна.

    Тххх бокс угаасаа их но-той спорт. Одоо тэр оноо өгч байгааг харуулхаа байсан нь бүүрч но-той болсон.

    Сонирхогчын бокс 34 хүртэл байдаг юмаа. Өөрөө бол одоогоор дэлхийн аваргад оролцох бодол байна, олимпп оролцох талаар бодол алга гэсэн байна лээ.

    ReplyDelete
    Replies
    1. Аан зѳв зѳв. Сайхан залуу шүү.

      Бокс ч тэгвэл хэцүү ямаа тээн.

      Олимпод ороосой билээ дээ. Тѳдий олон жил зүтгэсэн юм чинь яадгын үзэх хэрэгтэй ш дээ тээн.

      Delete