Хүний амьдрал ѳдѳр ирэх тусам ѳсѳн дэвждэг байхад
Миний амьдрал дэвжээд ч байгаа юм шиг буураад ч байгаа юм шиг
Хүний хүүхдүүд амьдрал зохиож ѳнѳр ѳтгѳн болж байхад
Би гэдэг хүн гэр бүлтэй ч юм шиг гэр бүлгүй ч юм шиг
Үеийн нѳхѳд эрдэмийн оргилд хүрч гялалзан явахад
Би гэдэг хүн эрдэм ном сураад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг
Үе үехэн найз нѳхѳд бѳѳн бѳѳнѳѳрѳѳ орж ирж хурд мэдэн чаталдагийг бодохоор
Надад найз нѳхѳд түм бумаараа байгаа ч юм шиг
Харин гэнэтхэн ганцаардлын далайд унах тэр агшинд
Надад найз нѳхѳд огтхон ч байхгүй юм шиг
Уул ус, нутаг, Монгол зон ахуйгаа бодохоор
Уралдааны машинд ч болтугай суугаад буцмаар ч юм шиг
Унд хоол, үндэс суурийг нь бодохоор
Ургаа хад шиг үлдмээр ч юм шиг
Нийгэм ахуйн хүрээг нь бодохоор
Том хот уруу нүүмээр ч юм шиг
Нийтийн тээврээр түлхэлцэн явдагаа бодохоор
Нэлгийгээл хѳдѳѳнѳѳ баймаар ч юм шиг
Урьд долоо хоногоос ухаанаа алдатлаа кино үзсэн чинь
Кинондоо орцон ч юм шиг гарцан ч юм шиг
Гэнэн насаа бодохоор сэтгэл доройтоод ч байгаа юм шиг
Гэгээлэг насаа бодохоор сэтгэл сэргээд ч байгаа юм шиг
Тэмээчин Бүсгүй эргэлзсээр...
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Ямар лаг шүлэглэдэг юм бэ. Харин нэг ингэж сэтгэл санаа хямардаг үе хэний янаагүйд нь ирээд байх шиг байнаа. Би ч гэсэн яаг чам шиг юм бодоостой сууж байна.
ReplyDeleteЮуных нь лаг байхав дээ хѳ. Яалт ч үгүй ийм л байна. Монгол уруу хэт их хүнтэй ярихаар сэтгэл санаа үймрээд байх шиг байна. Монголыг мартчихаас кккк.
DeleteGadaad bgaa humuus yer n uye uye ih stressdeg um shg bnaa kkk. Yalanguya single mingle humuus n tgd nz nohod hurimlaj an bul nemegdeh ntr geed olon olon umand stressddeg um shigee lkk
ReplyDeleteХэлээд юүхэвээ. Үеийнхэн хол хаячлаа ш дээ. Юу вэ дүү нар одоо хол хаячаад байна ш дээ ккккк. Тэгж бодохоор л кккккккккк
DeleteHurlee ahiin araas ortsiimuu daa. Hun bolgond iim medremj turdug bh
ReplyDeleteХүрлээ ахтай нь хѳтлѳлцѳѳд орцы ш дээ. Гэснээс Хүрлээ ах нь хаачсын бэ бүр харагдахаа байжэээ. Харагдана уу наагуур чинь
DeleteФрутаны рекламанд тоглоол явжийлээ шдэ.
DeleteТэр нь юу юм бэээээ
DeleteMongol bol ooriin ontslogtoi soyl irgenshil baruunii ondor materialjisan niigem ch bas ontslogtoi.
ReplyDeleteAduug oor nutagt avaachij tavihad shine nutgiinhaa us belcheert dasahgui heden zuun km zaitai huuchin nutag ruugaa zugtdag hun aduu 2uul suun tejeelten amitad uchiraas adil zuils garna baih l daa.
Gehdee jishee n hun n bagtahgui baigaa solongos hyataduud bol amerik kanadiig galzuu jargaltai hunii nyagtshil bagtai geed baidag yum bilee.
Хѳлийнхѳѳ хэмжээгээр жийж ѳссѳн болхоор энэ нь бид нарын нэг маяг л байдаг байх даа тээн. Хэрвээ тэд нар шиг гишгэх зайгүй ѳссѳн бол юу ч бодож саналгүй эндээ жаргаал байж байх болов уу.
Deletehttp://hunsanaa.blogspot.com/2012/04/blog-post_13.html
ReplyDelete