Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 14 June 2012

Хүн дор биширмуй

Манайд Хайрхан нэртэй уул, Гурван сайхан нэртэй компани байдаг бол ...

Энэ нутагт эсрэгээрээ бүх юм хүний нэр. Ихэнхдээ ургийн овогоо ашигласан байх боловч нэрээ ашиглах нь бас элбэг байна.

Ингээд та бүхэнд эндхийн нэгэн ѳдрийн түүх хүүрнэвэл

Ѳглѳѳ 05 цагт Fournier компаний барьсан карказан хаусандаа сэрнэ. Босонгуутаа Tim Hortons-ийн чихрийн найрлага давамгайлсан кофегоо ууна.

Ѳвѳл бол Drapeau компани уруугаа утасдаад цасаа цэвэрлүүлчихнэ.

За ингээд Poirier компаниас авсан машинаа унаад Perreault гудамж уруу ороод, Chartier гудамжаар эргээд, Malcolm гудамжаар уруудаад, Denis гудамжаар ѳгсѳѳд, Roy гудамжаар давхиад ажил дээрээ ирнэ.

Үдээс ѳмнѳ ажил тѳрѳл гээд Blanchette, Don, Gilbert, Bealieau, Patrick, Claude, David гэх мэт нэртэй компанитай ажил тѳрлѳѳ явуулна.

Хоолны цаг болонгуут Mike хоолны газар ороод талханд боосон, зайдас, хиамаа иднэ.

Үдээс хойш нь хоёр гурван цаг баахан ажил тѳрѳл, уулзалт цуглаан гээд Genereux, Bernard, Pinard, Steve, Bois гээд баахан компанитай ажил тѳрѳл болно.

Энэ хооронд нѳгѳѳ Tim Hortons-ийн чихрийн найрлага давамгайлсан кофегоо ууж л сууна.

Үдээс хойш 16 цаг, ажилаад тараа Pelletier хүнсний дэлгүүрээс хүнсээ цуглуулаад, Michelle гоо сайханд орж саундаад орой нь Saint-Hubert орж тахианы шарсан хуурсан гуя идээд, замаараа Julie зайрмагын газараас мѳхѳѳлдѳс авна.

Ингээд гэрийн зүг хүлгийн жолоо залахдаа Poirier компаниас авсан машинаа унаад Taschereau, гудамжаар чанх урагшаа эргээд, Stephane ѳргѳн чѳлѳѳг гатлаад, Luc гудамжаар баруун тийш эргээд, Jeremy гудамжийг ѳгсѳѳд, Taylor гудамжаар чигээрээ давхиад, Perreault гудамжаар ороод гэртээ ирнэ.

Орой нь Paule нарийн боовны цехээс авсан агч модны навчны сиропоор хийсэн тартаа идээд Tim Hortons-ийн чихрийн найрлага давамгайлсан кофегоо уугаад амармой.

Дээр нь нэмж хэлэхэд хэрэв гадаад уруу нисэх бол Trudeau олон улсын нисэх буудалаас ниснээ.

Ингээд л хүн хүнээ шүтсэн нийгэм дунд амьдарч байна даа.






2 comments:

  1. Гэхдээ Америкийг бодвол Канадууд уугуул нутгийнхны өв заншилийг хүндэтгэх талаар хэдэн алхам дээгүүр санагдсан. Тэр саяны өвлийн олимпоор нилээн мэдэгдсэн бас нэг мэдээн дээр Канадын Индиан-эскимо овгийн тэргүүн "Бид бол канадууд биш өөр биеэ даасан өөр үндэстэн" гээд шулуухан хэлээд наасан. Америкт бол бол Индиануудаа Хятадад хятадууд нь Төвдүүдийг дардаг шиг маягийн юм л болдог.

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ эндхийн Индианчууд бол дархан эрхтэй Нѳгѳѳ 55 хувийн татвараас нам чѳлѳѳлѳгдѳнѳ. Дээрээс нь сар бүр тэтгэлэг авна. Канадын хойд хэсгээрээ тас зэлүүд, Индианчуудын нутаг. Миний ажиллаж байсан уурхай Индианчуудын газар нутаг байсан юм. Тэгээд энэ Канадууд уурхай барих гээд нэлээд юм болж байж эрх авсан гэсэн. Газрын эзэн гээд жинхэнэ утгаараа эзэн бий дээ. Тийм үгүй л гэж ярьна. Канадууд ч бѳндѳгнѳнѳ. Гэтэл Оюу Толгойн уурхай байгаа газрын эзэд Ханбогдынхон яаж байна, Шууд мѳлжлѳггѳѳд, дарлагдаад дуусч байна. Юун эзэн гэж дуугарах.

      Delete