Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Tuesday, 12 June 2012
Soccer fans vs Blogger
Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хүч үзэж байгаа хэд хѳл бѳмбѳгийн фанатуудаас айж явна гэнэ.
Одоо яахав дээ. Тѳлѳвлѳгѳѳ муу хийсэн, нѳгѳѳ л хэдэн халтар тѳгрѳг, эрх мэдэлээ урьтал болгоод дэлхий дахинд болж байгаа үйл явдалыг тооцоолоогүйгээр сонгуулиа хийж байгаа нь фанатуудын биш тэдний буруу бѳлгѳѳ.
Харин ч хүмүүс сонгуулийн хуурамч сурталчилгааны хажуугаар үзэх юмтай байгаад маш олзуурхаж буйгаа мэдээн дор хичээнгүйлэн сэтгэгдэлээр илэрхийлсэн байна лээ.
За тэр яахав. Надад нэг бодол зураал ороод ирлээ. Энэ хѳл бѳмбѳгийн тэмцээн эхэлсэнээс хойш блогчид бүр ул мѳргүй алга болжээ.
Хѳдѳлмѳрийн баатар цол ѳгчихмѳѳр хоёр блогчин байнаа. Хѳл бѳмбѳг сонирхохгүй юмаа.
Нэг нь энд нѳгѳѳ нь Европт. Ѳѳ сайхан жонхуу шиг хов жив яриал сайхан байна ш дээ.
Би бол цахим хуудас уруу нь ѳдѳрт 2 удаа ороол тэр хожиж энэ хожиж гээд мэдчихвэл болоо. Бусдаар бол надад тэр хэн нь гоол оруулсан, яг яаж ѳшиглѳсѳн энэ тэр бол үнэндээ сонин биш юмаа.
Яагаад ингэж бодовоо гэхээр нѳгѳѳ тоглолтууд нь яг шѳнийн цагаар эхэлж байна. Уг нь бол манайхан чинь шѳнийн цагаар онгод орж, блог юугаа бичиж бодлогширдог тул тэр цагаа асарт шар айраг шимж бусад дурлагсадтай хѳл бѳмбѳг үзэх эсвэл гэртээ зурагт харах маягаар ѳнгѳрѳѳж байгаа гэж би баттай онол гаргачихаад сууж байна.
Энэ маягаараа бол 07 сарын 01 дуустал блог ертѳнц маань бичлэг цѳѳтэй уншигч багатай ѳнгѳрѳх нь.
Гэвч би бичсээр бичлэг задарсаар...
Subscribe to:
Post Comments (Atom)
yanochkaaa bi hodolmoriin baatar avj bolhiimuu
ReplyDeleteАвч болы ш дээ. Харин бичлэг нэм л дээ.
Deletenemj helhed bi hol bombogchin zaluutai papaidaj uzmeer bnaaa yaaahuuuuuuuuuuuuuu chi yu gej bodjiino
ReplyDeleteАль баг нь түрүүлэх нь вэ хүлээ.
Deleteгал гарсан тоглолт В, С хэсгээс л гарна даа. Унтаж амрах юмсан даа
ReplyDeleteНаадхаа Мишад л сайн хэл ха ха ха
Delete