Цаана чинь Японы эрдэмтэд хѳгшрѳлтийн ген олсон за цаашилбал хүн мѳнхрѳх зам ойртож байгаа юм байх.
Гэхдээ хѳгшрѳлтийн генийг зогсоосноор дархлааны тогтолцоо үгүй болно гэсэн байна.
Хэрэв мѳнхийн амьдралыг олвол энэ хүн тѳрѳлхтѳн улам л аймаар араатан шинжтэй болж за бараг нэгнийгээ барьж идэх байхаа.
Одоо ч бараг идээд эхэлчихсэн гэсэн биз дээ.
Миний сүүлийн үед сонирхоод байдаг зүйл бол сээгий унших шүү дээ. За энэ мэдээний доорх сээгий болбоос ингэж байна.
- Энэ дэмий муусайн Япончууд дэлхийг хамгийн их ѳѳрчилж байгаа үндэстэнгүүдийн нэг. Бас нэг хачин юм сэдээд олж. Одоо тэгээд шуналтай баячууд үхэхгүйн тулд улам шунаж бусдыг мѳлжиж тэр эмчилгээг нь хийлгэж мийлгээд заваарсан юм болно доо.
- Хойч үедээ үхэж ѳгч тус болох хэрэгтэй, Гишгэх газар идэх хоолноос нь булаацалдаад л гай болно.
- Гэхдээ энэ ургийн үйл ажиллагааг нь зогсооход дархлаа устана гэж байна шүү дээ. тэгэхээр харин ч хурдан үхэх юм биш үү. энэ төгс нээлт болохгүй байх өө. байгаль өөрөө хүнийг бүтээхдээ энийг тооцоолсон байх. хэхэ.
- Японууд олдог нь ч юув дээ.
- За тэр аргыг нь битгий олоосой.
Эндээс хархад мѳнхрѳѳд зүүгдээд үлдий гэсэн бодол ховор л байгаа юм шиг. Мѳнхрѳѳл
байгаад байна гэхээр одоо юу хийх вэ
Утгагүй авцалдаагүй л юм болох байх. Нѳгѳѳ хэдэн 76 харин суудалдаа мѳнхѳрнѳѳ гэх юм биш биз дээ та минь.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment