Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Monday, 25 June 2012
Рок поп бол хотын хѳгжим гэнэ үү?
Хѳѳрхий муу зохолын, хѳдѳѳний дуу ад үзэгдчих юмаа нээрээ. Яалтай билээ дээ.
Энэ Камертон 2-ын зочин шүүгч нараас нь хамгийн гайгүй нь Тайванбат. Харах царайнаасаа их юм үзсэн хүн шиг. Нэлээд ууж явсан ч юм шиг. Нүүр нь их юм хэлэх шиг болхын.
Миний дүү гэж байгаад л чин үнэнчээр зѳвлѳх юмаа хѳѳрхѳн. Бусад нь бол ёстой бод идсэн бар шиг л сууж байгаа юм. Тэгсэнээ чамд хэлэх юм алга. Амнаасаа арай гэж ийм л үг хэлж чадаж байгаа юм байх.
Нээх хѳѳрхѳн тэр нэг залууу, Кока Кола ундааны үйлдвэрт ажилладаг гээд, ярьж байгаа юм. Манай ажил дуу чимээ ихтэй болохоор чадлаараа л бэлдсэн гээд ирсэн чинь наад дуугаа яачихсын бэ гээл загнахын.
Хѳгжим энэ тэр мэдэрдэг хүн хѳлслѳѳд нэг дууг яаж дуулах вэ гэж заалгадаг мѳнгѳ хаана байхын бэ.
Тэгсэнээ чи амьдралын боломж ямар вэ гэж асуухын. Дуу дуулхад чинь тэр боломжоор яах гэсэн юм бүү мэд.
Хамаг ажил амьдралаа хаяаал дуугаа бэлдэж байна гээд суух хүн хэд байгаа бол доо.
Юу ч бэлдээгүй байна, түүхий байна гээл тэгэх юм. Тэгж л боловсорсон хүмүүс авах гээд байгаа бол зараа СУИС тѳгссѳн дуучид авна гээл болоо ш дээ.
Ингэж хүний ажил, амьдралын цаг үрж яадаг байнаа.
Бас болоогүй ээ. Ингэж асууна.
-Чи Хайдав гуайгаар хичээл заалгаж байсан уу
-Тийм
-Тийм байхаа. Яг Хайдав гуайн аааааа аааааа гэдэгийг дуурайгаад байна, ва ха ха ха ха.
Юу асууж болох, юу хэлж ярих энэ тэрээ тэр 4 бэлдээгүй, тохироогүй юм шигээ. Сайхан дуу дуулдаг байж болно. Хүнд сайхан үг хэлж, зѳв юм ярих хэрэгтэй биз дээ.
Хайран 150 000 000 тѳгрѳг. Үүгээрээ хѳдѳѳний сумын сургууль, цэцэрлэгийн орон байр, хоол ундны асуудалыг шийдэх эсвэл ѳнчин ѳрѳѳсѳн хүүхдүүдэд байр орон сууц бэлдэх, эсвэл тэр хотынхйй гэр хороололын бохир усны системийн байгуулах гээд нийгмийн халамж уруу чиглсэн үйлчилгээ үрүү тэр спонсорлоод байгаа хүмүүс нь мѳнгѳѳ зарцуулсан бол арай ѳѳр байсан байх байх даа.
Миний хармаанаас гарахгүй байгаа ч гэсэн (ийм их мѳнгѳ надад байгаа юу ха ха ха ха) энэ чинь тодорхой хэмжээгээр нийгэмд сайн сайхан юм үзүүлэх, эерэг нѳлѳѳ авчрах ёстой биз дээ.
Тэгээд л тэр муу зохиолын дуу гэж гай тамтаг байнаа. Юм л бол зохиолын дууны буруу. Нэг юм хийх гээд нѳгѳѳгѳѳ үгүйсгэж болохгүй биз дээ.
Рок поп бол хотын хѳгжим гээл аваад хаясан. Хот гэж тэнгэрийн од хѳдѳѳ гэж газарын тоос байнаа.
Хот, хѳдѳѳгийн ялгаа энэ тэр гэж ярьдаг ..... би үнэн сэтгэлээсээ дургүйййййййййййййййййй.
Хѳгжимийн зохиолч Н.Жанцанноров гуай энэ хот хѳдѳѳгийн тухай гэдэг асуудал дээр мундаг ярилцлага ѳгсѳн байна лээ.
Бид бол нүүдэлчин Монгол ард түмэн.
Subscribe to:
Post Comments (Atom)
аа харин наад хот хөдөө, жалга довны ялгаварласан үзэлд чинь хэний манаагүй дургүй гэж байгаа. цэцэгнээс ургаж цэврүүнээс төрцийм шиг хотых гээл ялгарах гээд бүр нэг үхчих гээд чичирээд байгаа баагйинууд хөгийн харагддын. зарим нэг гадагшаа дотогшоо гараад хальт мульт жинхэнэ хот гэдгиг үзсэн гарууд бол бүр хөгийншд, хөх инээд хүрэхээс хэтэрдэггүйм дөө тийм юм үзээгүй юмнуудыг харахаар. хүн чанар, ёс заншил, өв уламжлал хаана байна хөдөө нутагт л жоохон үлдсэн шүү дээ. хэдэн байшин тойроод хүнээ байчихдаг, нэгнээ танихаа байчихдаг хотын хүмүүсийг би лав сайн сайхан хүмүүс гэдэгт итгэдэггүй ээ
ReplyDeleteХарин тиймээ. Энэ нэг үзэлээсээ салахгүй бол бид юу ч хийж чадахгүй ш дээ. Зарим хэсэг нь мал аж ахуйн тухай нээх сонин бодолтой явдаг бас. Н.Жанцанноров гуай хэлэхдээ Монгол хүн байхын утга учир малд байна гээд мундаг хэлсэн байна лээ. Үүнтэй маш их санал нийлж байна. Хүсвэл эндээс үзээрэй хѳ. http://www.youtube.com/watch?v=TLBu3LdCgfY
Delete