Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 17 June 2012

Солонгосоос авна.


Samsung Galaxy гар утасаа Солонгосоос авахаар боллоо.

Монголд ч таардаг, энд ч таардаг байх нь зүйтэй юм байна. Гэхдээ одоогоор яг энд таарах үгүйг нь сайн мэдээгүй л байна. Таарахгүй бол Монгол уруу дүүдээ шахчихна.

Эндээс авья гэсэн нигуурны ѳндѳр үнэтэй. Тэгсэнээс Солонгосоо авсан нь хамаагүй хямд дээрээс нь Монголд ажиллана гэж бодохоор инээд хүрээд байнаа.

S2 авья гэсэн чинь манай ангийн залуу хэлэхдээ, Манай эхнэр Note-той. Тэр нь илүү байнаа гэж байна.

Дахиад хэд хоног судалнаа. Одоогоор надад утас хэрэггүй байгаа болохоор цаг хугацаа байна. Тэр болтол сайн судлаатхая.

Хамгийн гол нь Монголд бас энд таарах хэрэгтэй байна. Симтэй нь шүү дээ.

Солонгосын Монголчууд чинь шинэ, хуучин гээл хамаагүй авчихдаг гэнэ. Хуучин нь 450 000 вон шинэ нь 500 000 вон байна гэж байна.

Нэг сар энэ тэр ашигласан нь дажгүй л гэж байна. Үнэхээр сайн байвал хуучин нь ч яахав дээ.


8 comments:

  1. Нөөт жаахан том тэрнээсч гоё шүү, минийх бол эссссссссс2 ккк

    ReplyDelete
    Replies
    1. Туранхай намайг нэг гар утас явж байна л гэж харах юм болов уу хэ хэ хэ. Наад хоёрын чинь ялгаа нь юу вэ хѳ.

      Delete
  2. Galaxy Note dajgui geh ym bilee Solongoschuud uursuduu. Ih ym bichij temdegledej, temdegleliin devter ih ashigladag humuust bol zugeer bhaa.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү. Би бас л их юм бичдэг хүүхэн шүү дээ. Бичдэг гэдэг нь таалагдаж байнаа. Баярлалаа.

      Delete
  3. Солонгосоос сим ордог GMS системтэйг авч болж байна уу? Дандаа л CDMA системтэй байдаг дуулдаад байх юм. Би GSM системтэй S2-ыг танай наанаас /Canada/ ирсэн нэг орос нөхрөөс авч байж билээ. Одоо манай хүн монголд UNitel-н дугаартай барьж байгаа. Galaxy гоё утас шүү. Amoled дэлгэцийг шүтээд байгаа шд. Манай нэг багш бүр Galaxy Note S3 хоёуланг нь авчихсан явж байсан. Яадгийн солонгос утас барихад тээ гээд инээгээд байгаа юмаа хэхэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Одоо харин аль аль нь таардаг болсон гэнээ хѳ. Мобид таарах нь арай үнэтэй гэнээ. Би одоо нэг утас авчихвал бараг 10 жил ашиглах байхооо. Хүүеээ эндээс очсон хүн хэдээр зарж байна. Би чинь энд үнэтэй гээд авч хэлэлцэхгүй байгаа ш дээ.

      Delete
  4. hi,
    Solongosiin shine garch baigaa utasnud bugd 3G/4G systemiinh bolson tiim bolohoor Mongold er ni edgeer systemuud orson buh uls orond ashiglaj bolno do. 4,5 jiliin umnu harin SKin utasnuud zuvhun Skyteld taardag baij bilee.

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ тийм үү. Буян нь дэлгэрсэн залуу вэ. За тэгвэл энд таарна гэж ойлгоод наймаандаа орноо хѳ.

      Delete