Татвар тѳлсѳний хариу гэх юм уу хувь гэх юм уу хэдэн тѳгрѳг буцааж ѳгч байна.
Миний толгой хѳл гарын хуруунуудаас илүү гарсан тоо бодож чадахгүй учир тэд эдэн хувь энэ тэр гэж нарийвчилсан тоо энэ тэр хэлж чадахгүй нь ээ.
Тэрний учирыг ч олох гээд барсангүй. Бүдүүн тоймоор хэлбэл хоёр сарын цалинтай тэнцэх янчаан ѳгч байнаа.
Түүнийгээ чанга тэврээд сууж байя. Сургуулийн тѳлбѳр бараг л буцааж ѳгчихдѳг шиг байна. Яаж боддогын гэсэн чинь яг тийм ийм гэсэн юм байхгүй гэнээ.
Татварын хувийг боддог тусгай агент байдаг юм байна. Зѳвхѳн тэднүүдээр л бодуулдаг. Яг тэр боддог хүмүүс нь хорвоод хосгүй хүмүүс. Зѳвхѳн нарийхан бичээчээрээ дамжуулж харьцдын байна.
Ходоод уруугаа хийсэн хоол, унд биеэ чимсэн эд зэргээс бусад тооцооны хуудасаа авч очино. Тэндээс даргай дарга хийгээд татварын хувь гэж ѳгдѳг юм байна.
Усан санд сэлж сурах гэж тѳлсѳн баримтаа ѳгсѳн. Тэндээс хэдэн хувь нь орсон энэ тэр нь бүү мэд.
За ийм бүдэг бадаг мѳнгѳн дүнтэй хуудас ирж байна. Чанга атгаад үржүүлнээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Ай даа таатай сайхан үйл байна шүү наадах чинь. Хурын ус адил хуран хуран цугласу.
ReplyDeleteМанайд шинэ байр авбал мѳн оюутны сургалтын тѳлбѳрийн хэдэн хувийг ингэж тѳлж байгаа гэсэн тээн. Бага багаар эхэлж л байвал яамай даа.
Delete