За ѳнѳѳдѳр ээж маань жолооны улсын шалгалтаа ѳгнѳ.
15 жилийн ѳмнѳ ээж маань гэзгийг минь сүлжээд капрон зүүгээд, онц аваарай гээд баруун хацар дээр минь үнсэж байсан бол би ѳнѳѳдѳр ээжийгээ онц аваарай гээд алсын зайнаас утасаар ярих тѳдий байдаг муу охин юмаа.
Тестээ бѳглѳсѳѳр байгаад 2оос бага л алдаж байгаа гэсэн. Болох байхаа. Тэр карманаас ухарч ордог бол эмэгтэйчүүд бүхэн чаддаггүй юмаа. Танаас асуухгүй байх гээд л хэллээ.
Ээж маань их л хичээллэж байна. Амралтын ѳдѳр хүртэл залгахаар хичээлээ хийж байна. Ѳглѳѳ 7 цагт залгахад номоо уншиж байна гэж байсан. Эзэн хичээвэл заяа хичээнээ ээж мину.
Би жолооны шалгалтанд ухарч байснаа санадаггүй еэн. Харин 100 м давхиж байсан шиг санагддын. Харин хотын жолоонд Бѳмбѳгѳрийн тэнд явж байсын.
200 м явуулаал за боллоо буу гэсий ш дээ.
Тэрний чинь дараа амьдрал дээр жолооч болох гэж их хүч алдсан даа.
Одоо болтол копудаа ч сѳхѳж чадахгүй ш дээ. Гэснээс ойрд тосоо үзээгүй юм байна ш дээ. Гарч тосоо үзье. Сайхан хүнд жолооч юмаа.
За ээжээ онц аваарай.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment