Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Wednesday, 6 June 2012
Сувьлагчийн ажил байна уу?
Ѳѳрѳѳ ажилгүй байжийж бас хүнд ажил хайгаад хэнхэг гэдэг нь дээ.
Би нѳгѳѳ уурхай дээр ажиллаж байхдаа нэг сувьлагчтай танилцсийн. Намайг Монгол хүн гэж мэдээд намайг хайгаад ирсий ш дээ нээх хѳѳрхѳн.
Тэр эмэгтэй болбоос Монголд жуулчлалаар айлчилсан бѳгѳѳд буцаж очих нэн их хүсэл сонирхолдоо автан яваа нэгэн бѳлгѳѳ.
Хѳдѳѳний айлд очсон чинь хүүхэд нь хуруугаа зүсцэн гээд аймаар хар даавуугаар л бооцон байсан гээл хѳѳрхий минь эмзэглээл яриад байсан.
Анхан шатны эмнэлэгийн марал, хэрэглэл юу ч байдаггүй юм билээ гээл халаглаад байсан.
Тэгээд ѳѳрийнх нь бодол нь Монгол уруу бага эмч, сувьлагчийн ажил гарвал явах санаатай байгаа гэж хэлж байсан юм.
Мань хүн цахим хуудас л баахан эргүүлсэн бололтой Нэг ч мэдээлэл байдаггүй юм билээ гээд байсан.
Надад сануулаад цахим хуудас илгээжээ. Амьтан ах дүү минь ээ энэ хѳѳрхѳн эмэгтэйд ажил байна уу.
Гаднаас сувьлагч авдаг газар ч нээх олон биш дээ тээн. Би бас хайж л байна. Гэхдээ юмыг яаж мэдхэв тээн.
Франц, ангил хэлтэй гэсэн. Намайг хуушуур хийж ѳгѳѳрэй л гээд байсан.
Дараа тав тухтай Монриал явахаараа л хийж ѳгнѳ дѳѳ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Сувьлагч биш СУВИЛАГЧ гэж бичдэг бишүү? Энд жинхэнэ сувилагч хүн ирвэл ч сайхан байх биз ээ. Наад зах нь эндхийн сувилагч нар жинхэнэ сувилгаа гэж ямар юм байдгийг ойлгох байх аа. Ажил олдоод ирээсэй гэж ...
ReplyDeleteТаны зѳв байнаа. Мѳхѳс намайг уучлаарай. Харин тиймээ Монголд элэгтэй хүмүүс бас зѳндѳѳ байдаг шүү.
DeleteМанайхан ч ялгаа анги их гарагдаг улс даа. Эд нарт тийм юм байхгүй сайхан шүү. Яг байх юм байгаагаараа байдаг.
Байгаа даа. Цалин айхтар өндөр биш ч хувийн хоспис эмнэлэгт мэргэжлийн хүмүүс маш их хэрэгтэй байна.
ReplyDeleteАлимаа
Гадаадын хүн авах боломжтой гэж үзлээ тийм үү. Хаяг нь байвал ѳгѳѳрэй, Баярлалаа.
DeleteNad ruu mail bichchix
ReplyDeleteМѳхѳс би хаягыг тань олсонгүй ээ. Энэ миний хаяг temeechinbusgui@gmail.com
Delete