Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Thursday, 28 June 2012
Яаж арилгах вэ?
Чамайг нэг арилгачих гээд зүүдэлж хүртэл махийж байна даа.
Чамайгаа бодон бодсоор...
Монголд байхдаа нэг сайхан ном олж авчихаад хүнд ѳгѳѳл хэрэглүүлээд л, араас нь нэхэл дагал болоол яваад л байлаа.
Хаа ч явсан цуг гэдэг шиг энд бас хэрэглэнээ. Тэр чинь бас дотроо дасгал энэ тэртэй шаггүй ном байгаа юм.
Тэгсэн хамгийн сүүлд хэрэглсэн хүн номыг минь хүчиндээд хаячихжэээ. Ээ бүүзэгд. Яадаг гэнэ үү. Баллаар номон дээр бичдэг гэнэээ. Ээ бурхаан нээрээ ном минь яаж зовж байгаа нь нүдэнд харагдчихлаа.
Бүр нэг номоо нээх болгонд уур хүрээд, ундуу, уцаар хоёр зэрэг хѳдлѳѳд балыг ялан дийлдэг юм хайгаад сууж байна.
Туузан баллуур болохгүй байнаа. Түүнийг ашиглавал үг, үсэг тэр чигтээ устчих гээд байна.
Мэсээр оролдвол ном маань цоорчих гээд. Ай энэ ном бид хоёр их юм үзэж байнаа.
Одоо бүр шѳнѳ хүртэл зүүдэлж байна ш дээ. Яаж тэр нэг балаар бичсэн хоёр үсэгийг устгах вэ гээд.
Ядаж нээрээ харандаагаар бичиж болоогүй юм байх даа. Нүүрэн дээрээ биччихгүй дээ.
Харандаагаар бичсэн юмыг баллуурдаад арилгачихдаг шиг балаар бичсэн үг үсэгийг арилгачихдаг юм байна уу та минь ээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Аз таарч арилдаг балаар бичсэн бол болох л байх даа. Харандаа шиг баллуурдаад арилдаг бал байдаг штэ, тэгээд баллуур нь харандаа шиг толгойдоо байдаг юм. Тэр биш бол ай мэдэхгүй, тагнуул, сэргийлэхээс асуусан нь дээр байхаа хэхэ
ReplyDeleteТийм бал бас байдаг юм уу хѳ. Хар аймаар бүдүүн үзүүртэй тосон балаар биччихжээ хѳ хэ хэ хэ. 2020 он хавьцаа арилгадаг юм гарч ирэх болов уу гэсэн хэ хэ хэ.
Delete