Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 1 December 2012

Québec pantoufles

Кюбэкийн нэрийн бүтээгдэхүүн болох Québec pantoufle нэхэж сурах гэсэн хүмүүст зориулаад, нэхэх гэж буй хэв, маяг загварын санаа аваг гээд өөрт одоо байгаа улавчнуудаа тольлуулж байна.



Өөрт байгаа утаснуудаараа нэхээд дууссан учираас, одоо үлдэгдэл жаахан утсаар та бүхэнд хэрхэн нэхэх тухай маргааш зааж өгье.

Яг ийм утас ордог юм


Хамгийн анх нэхэж сурсан тухайгаа энд бичиж байсан байна.

8-12 насны хүүхдийн загвар
 Сүүлд нь үлдсэн утсаа залгаж оёоод ингээд өнгө өнгөөр нь хослуулж нэхэж болно. Жаахан ажиллагаа их орно.

3-5 насны хүүхдийн загвар
 Хүүхдийнх бол дороо дуусна. Хүүхдийнхийг 5мм-ийн зүүгээр нэхэх хэрэгтэй.

Урт нарийн хөлтэй эрэгтэй загвар 
 Утсаа дуусгах гээд янз, янзын өнгө оруулсан юм.

Пагдгар хөлтэй эрэгтэй загвар
 Эхлэхдээ заавал хоёр утсаар эхлэнэ. Нэг өнгийн хоёр утас хэцүү. Толгой эргэнэ.

3-5 насны хүүхдийн загвар
 Хоёр утсаар том хүнийхийг нэхэхэд жаахан үлддэг юм. Тэрний тэр бараан ногоон нь ингээд хүүхдийн бараг нэг хосыг дуусгах дөхсөн байна.

15-20 насны эмэгтэй загвар
 Өнгө уусгана, хослуулна гээд дуртай загвараараа нэхж болно.

10-15 насны хүүхдийн загвар
 Шулуун явж болно. Дөрвөлжин хээ гаргаж болно.

20-30 насны эмэгтэй загвар
 Энд байдаг утаснууд нь ёстой төрөл төрөл байдаг юм билээ.

30-аас дээш насны эмэгтэй загвар
 Энэ дээд ногоон, цэнхэр хоёр гоё өнгө ууссан байгаа биз.

Дундаж насны эмэгтэй загвар
 Зарим утас нь их нимгэн, зарим нь их зузаан байдаг юм хааяа.

10-15 насны загвар
Дөрвөлжин хээ нь гоё байгаа биз.

Дундаж насны эрэгтэй загвар
Хүүхдийнхийг 5мм-ийн зүүгээр, том хүнийхийг 5.5 мм-ийн зүүгээр нэхэхэд зүгээр. Холбоо биш тусгай хоёр зүүгээр нэхнэ.

6 comments:

  1. инээдтэй л оймс юм:.
    монголд бол таавчиг болгож өмсмөөр л юм байнада

    ReplyDelete
    Replies
    1. Угаасаа тавчик шүү дээ. Хөлрөхгүй, өд шиг хөнгөн, сум шиг хурдан гэж мэд.

      Эндхийн айлуудад гэрт нь тавчик гэж байхгүй дан энэ нэхсэн улавч нь байдаг юм билээ. Их гоё.

      Delete
  2. Баярлалаа, заавар хүлээж сууя аа, энэ доороос нухах боловуу? хэрвээ сурчихвал байна шдээ, мань энэ шинэ жилээр дүү нартаа бөгдөөрөнд нь нэхэж өгөх санаатай байнаа, би ингээд хар эртнээс догдолчихоод амждаггүй тал бас бий, за юутай ч хүлээж байя ;))

    ReplyDelete
    Replies
    1. Үгүй ээ хө. Доороос нухахгүй . Харин энэ бөмбөгөр нь хүйтэнээс хамгаална. Бас эвтэйхэн. Давхар юм шиг.

      Тэгээч хө. Зурагнуудаа үзүүлээрэй. Амжихгүй бол Цагаан Сар гэж сайхан юм байгаа хө.

      Delete
    2. thanks thanks again dear :))

      Delete
    3. Зүгээрээ. Нэхэх явцдаа ойлгохгүй зүйл байвал асуугаарай.

      Delete