Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 27 December 2012

Boxing day

Boxing day гэж хөл толгой нь мэдэгдэхгүй л юм болдог юм байна.
Ирсэнээсээ хойш анх удаагаа Boxing day сурвалжилж байгаа юм байна. Миний хэллэгээр бол хонь хурга нийлж байгаагаас л дор юм болж байна.

Хүмүүс чинь дэлгүүр хэсэх гэж төрсөн бус уу гэмээр сэтгэгдэл төрсий ш дээ. Зүгээр машин явдаг замаар ногоон гэрэл аслаа хүн нь зам гарсаар байтал буцаад улаан гэрэл нь асч байвал яахав үнэн инээдтэй.

За тэгээд мэдээж дэлгүүрт нь орох гэж гадаа хамгийн их урт цуваатай нь Apple дараа нь Michael Kors тэгээд Louis Vuitton дараагаар нь Adidas сүүлд нь Lacotse байна лээ. Бусад дэлгүүр бол зүгээр оруулж байна лээ. Гадаа нь цуваа муваа байхгүй гэсэн үг.

Өчигдөр Монриал хотод -10 С байлаа. Жаахан салхитай байсан. Тэгээд Apple-ийн гадаа бол доод тал нь 1 цаг зогсож байж дэлгүүрт нь орохоор байна лээ.

Apple үнэхээр хямдарсан гэж бодож байна уу? Би лав бодохгүй байна. Гэхдээ хүмүүс тэгж их дугаарласныг бодоход хямдарсан байсан юм болов уу гэж бас хардаастай.

Би зүгээр хамгийн бага цуваатайгаар нь Lacotse-ийн гадаа 15 минут зогсоод орлоо. Тэгсэн чинь юу вэ урьд хожид үзэгдэж, харагдаагүй юм байна лээ ш дээ. Би аз болж 24-ны өдөр Lacotse орсон байхгүй юу.

Тэгсэн тэр үед байсан юм нь байхгүй. Бүр өөр өөр юмнуудаа гаргаад тавьчихдаг юм байна. Тэгээд би нэг цүнх бариад автал анхны үнэ нь 70 доллар тэгээд түүнээс хямдраад 52 доллар гээд хямдарсан бичиг байхаар нь тэр 52 доллараасаа дахиад 50 хувь буух нь гэсэн чинь үгүй юм байна. Нөгөө анхны 70 доллараасаа 50 хувь бууж энэ тэр.

Үүнийг одоо маркетинг энэ тэр гэдэг байлгүй. Үгүй ээ тэр хүний дүүрэнг ээ. Булаацалдаал булаацалдаал аваад байгаа юм чинь. Бүр гайхмаар...Их зугаатай юм байна лээ.

Louis Vuitton  хямдраагүй байтал тэгээд гадаа нь цуваа бас л урт байна лээ шүү дээ.

Зарим нэг энгийн дэлгүүрүүд бол үнэхээр 70 хувь энэ тэр хямдардаг юм байна лээ. 300 долларын пальто 70 хувь хямдархаар чинь бас л гоё байгаа биз дээ тээн.

Хажуугаар өнгөрч байгаа хүмүүс чинь *Spent money for fun* гэхийм байна шүү дээ.

4 comments:

  1. huuh ochij hudlaa ch gesen bulaatsaldah yumsan gehgui yu

    ReplyDelete
    Replies
    1. Хүмүүс чинь пиг дүүрэн. Хөл гишгэх газаргүй аймаар юм байна лээ. 90 оны картын барааны оочер юмуу хаашаа еэн кккккккккк

      Delete
  2. очиж үзхиймсаннн

    ReplyDelete