Аль болох чадлаараа тайлбарлах, зургаар харуулахыг хичээлээ.
|
Хүүхдийнх болохоор 4.5 мм зүүгээр нэхлээ |
|
Эхлээд хоёр өнгөнийхөө аль нэг утасаар улавчныхаа хэмжээнээс хамаарч нэхээс хийнэ (Cast on) |
Хоёр утсаар 5:5 гэсэн харьцаагаар явах учираас 5-д хуваагддаг тооны хэмжээтэй нэхээс хийх хэрэгтэй. Том эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55, өсвөр насны хүүхэд 45-50, 10-аас доош насны хүүхэд 40 түүнээс бага бол 35-40 гэсэн хэмжээ болно.
Эндээс хэрхэн анхны нэхээс гаргах тухай үзнэ үү. (Cast on)
|
Нэхээсээ 5-д хуваагдах тоогоор дуусгаад хоёр дахь утсаа залгана |
Анхны нэхээс хийж буй буюу цагаан утсаа жаахан урт гаргахад тохиромжтой.
|
Шууд хоёр дахь утас буюу улаан шөр өнгөөрөө зурагт үзүүлсэн маягаар нэхнэ (Knit stitch) |
Энгийн нэхээсийг доорр бичлэгээс үзнэ үү. (Knit stitch)
Таван удаа шар утасараа нэхээд, цагаан утсаараа таван удаа нэхнэ.
|
Ингээд 5:5- аар ээлжлэн нэхнэ. |
|
Анхны эгнээ дууссаны дараах зураг, гадна тал |
|
Анхны эгнээ дууссаны дараах зураг, дотор тал |
Кюбэкийн энэ улавчны нарийн учир зангилаа нь ерөөсөө энэ. Хоёр өнгөөр 5:5-аар ээлжлэн явсан хэв нь тэр онцгой бөмбөгөр төрхийг гаргадаг.
|
Эхлээд тэр бөмбөгөр нь сайн мэдэгдэхгүй |
|
Үзүүр дээр ирэхээрээ хоёр утсаа хоёулангаар нь нэхнэ |
|
Эхний таван үе дууссаны дараах зураг |
|
Одоо шоо гаргахын тулд гадна талаас эхэлж нэхэхдээ өнгөө сольно |
Дан нэг өнгөөрөө яваад дуусгасан ч болно.
Нэг юм тайлбарлаж хэлэхэд нэг нэхээс нь бүхэл бүтэн хоёр эгнээ нэхэж байж гардаг. Гадна талаас нь эхлэж нэхээд, дотроос нь дахиж нэхээд нэг нэхээс буюу үе гарна.
Шоог эхлэхдээ заавал гаднаас нь эхлэнэ. Дотороос нь эхлэвэл буруу болно.
|
Шоо гаргах эхний үеийн дараах зураг |
|
Таваар хоёр удаа нэхээд шоо гарсан байна |
Заавал тав гэхгүй хэд л бол хэдээр шоо гаргаж болно.
|
5-5-аар 10 үе нэхсэний дараах зураг, дотор тал |
|
Одоо хүссэн хэмжээндээ нэхэж дуусаад хоёр утасныхаа нэгийг урт, нөгөөг богино гаргаж хайчлана. |
Эрэгтэй хүнийх 30 үе, эмэгтэй хүнийх 27-28 үе, өсвөр насны хүүхэд 25, 10-аас доош насны хүүхэд 20 гэх мэтээр нэхнэ.
Хэрэв хажууд тань углааш өмсөх эзэн байвал уртыг нь нэхээсэн дээрээ хөлийг нь тавьж хэмжиж болно.
|
Одоо ингээд урт үзүүртэй утсаа тэвнэнд сүвлэнэ |
|
Одоо зүүгээ сугалаад тэвнээ гүйлгэнэ |
Гогцоо орхиж болохгүй, маш анхааралтай тэвнээ гүйлгэх ёстой.
|
Тэвнээ гогцоондоо гүйлгэсний дараа |
|
Одоо ингэж эргүүлээд хоёр утасаа холбож, зангидана |
|
Хоёр утасаа сайн татаад, хоёр дахин зангидана. |
|
Яаж ч сайн чангалсан жаахан нүх гардаг юм, түүнийгээ бэхлэнэ |
|
Одоо ингээд буцаагаад амаа оёж эхлэнэ |
|
Хэрэв утас залгасан бол зангилаануудаа тайлаад амандаа бэхлээд оёно |
Утас залгахдаа аль болох эхний 15 үеээс хойш залгах хэрэгтэй учир нь эхний хэдэн үеүүд онгорхой орхигддог учир буцааж залгаагаа бэхлэх боломжгүй болно.
|
Одоо ингээд улавчныхаа 1/3-ийг онгорхой орхиод, үлдсэнийг сайн бэхлэж оёно |
|
Амаа нийлүүлж оёхдоо, хээгээ тааруулах хэрэгтэй |
Хээ зөрвөл муухай болно.
|
Одоо ар талаа нийлүүлж оёно, нөгөө анх үлдээсэн утсаа тэвнэндээ сүвлэнэ |
|
Утас унжсан талаасаа эхлээд 2/3-ийг оёно |
|
Үлдсэн нэг хэсэгийг амаа хамхиж байгаа юм шиг нийлүүлээд өсгий гаргана |
|
Яг тэнцүү хэмжээтэй хоёр талаа гаргаад, амыг нийлүүлж оёно |
Энэ бол өсгий хэсэг учир маш сайн бэхлэх хэрэгтэй.
|
Өсгийг оёж дууссан байдал |
|
Одоо улавчаа эргүүлнэ |
|
За ингээд улавч маань бэлэн боллоо |
|
Миний утас хүрдэггүй баахан өнгө залгалаа |
За ингээд боллоо доо. Нэхэх явцад ойлгохгүй зүйл байвал санаа зоволтгүй асуугаарай.
Жаахан цаг ордог юм. Гэхдээ Хятадын эвгүй үнэртэй улавч өмсөж байснаас өөрөө хийсэн улавчаа өмсвөл сэтгэл, хангалуун сайхан шүү дээ тиймээ.
Цаг их ордог болохоор кино үзэх эсвэл утсаар их ярьдаг бол утсаар ярих явцадаа нэхэж болно.
10 үе нэхээд гараа амрааж байхгүй бол гар чинь өвдөнө шүү.
Би өнөөдөөр үүнийг нэхэхдээ Богд Хаан гэдэг хану үзлээ. Сүүлдээ тэгээд автоматаар хоёр нүд цахим дээр, хоёр гар улавчаа нэхчихдэг юм билээ.
За амжилт хүсье! Үйл нь уран байх болтугай!
Taalagdlaa. Nehej surnaa eroosoo...
ReplyDeleteТэгээч хө. Гоё ш дээ.
Deleteхажуудаа суулгаж бгаад заалгавал сурах юм шиг бн. уг нь нэхдэг аргыг нь сурчих юмсаан, зөндөө юм нэхэж өмсмөөр бдаг
ReplyDeleteХажууд гэхээр хаана байгаа билээ хө. Монголд очихоороо хажууд чинь сууж байгаа заагаад өгнөө.
DeleteХүсэл байвал юуг ч нэхэж өмсөнө шүү дээ хө.