Эндхийн өвөл их сонин ш дээ. Өглөө цас, орой бороо орно.
Ус, нуураар хүрээлэгдсэн болохоор их зөөлөн болчихдог юм уу. Цас нь бороондоо нээх хайртай.
Өвөл дуудаал авчирчихна. Бороо нь нээх уриалгахан гүйгээл ирнэ.
Өглөө явахад цас орж байсан. Сая ирсэн бороо орж байна. Хөлдөхөөс нь өмнө гээд амжиж гэртээ ирлээ.
Өнөө шөнө энэ бороо хөлдөөд маргааш мөсөн коток болох учираас их болон бага, дунд сургуулиуд хичээллэхгүй.
Учир нь аюулгүй байдал гэж нэг айхтар юм байна. Бүр янз янзын дугуйлан энэ тэр ч хичээллэдэггүй юм.
Би яахав дээ Монгол зангаараа за гайгүй болчихлоо гээл орой давхиж очоод хаалга мөргөсөн удаа зөндөө бий.
Гол нь энэ бороо нь зам хальтиргаатай болгодог болохоор би өвөл дандаа цас нь орж байвал баярладагын.
Тэгээд гудамжаар дүүрэн жамц давс асгана. Тэгээд гутлын хажуу талууд хужиртаад, цагаараад ирнэ. Өвөл дотортой усны гутал л чирнэ шүү дээ.
Тэгэхгүй бол энгийн гуталыг нэг өвөл өмсөөд л тэгээд дахиж ганган дээрээ тавьхааргүй болгоод хаяна.
Уг нь цас нь илүү давамгайлж орно л доо. Миний муу машин саяхан -23 хүрээд хоносон чинь өглөө хөлдөөд асдаггүй, одоо тэгээд -20 хүрэхээр нь тогонд залгаж хонож байгаа.
Өнөөдөр чинь эд юмс хүртэл өхөөрдөөд би чинь одоо юун уяхан болчив доо.
Уяхан байгаа дээрээ хайрт уншигчиддаа, ХАЙРТАЙ гээд зарлаад авая.
Бороо бага цас давамгайлж орсон өвөл үргэлжлээсэй гэж хүсч байнаа!
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Xysel ni bielex boltugai,
ReplyDeleteUnuu ugluu UB-d saixan dulaaxan bx yum. Uvul iimerxyy l bdag bol saixnaa.
Баярлалаа. Ямар сайхан юм бэ. Баахан алха юмсан.
Deleteхэхэ ... ойрын үед УБ харин сайхан дулаахан байна хэд хоногын өмнө нээрээ -40 хүрээд юу болвоо кэкэ
ReplyDeleteөвлийн улиралд усны гутал өмсөнө гэхээр монгол сэтгэхүйгээр төсөөлөшгүй байнашү кк
Одоо ес эхлэхээр тачигнаад өгөх байх даа тээн.
DeleteӨө тэгээд өмсдөг л юм билээ. Янз янзын загвар дүүрэн л байдаг юм билээ.
manaid ayulgui baidal hangah asuudal negdugeert bish gej bodson chini aimar sanagdchihlaa
ReplyDeletehttp://behiimaa.blogspot.com/
Нэгдүгээрт болгох гээд хичээж, зүтгэж яваа гэж бодож байгаа. Манай үеийнхэн хийх байхаа хэ хэ хэ.
Delete