Их л залуухан санагдана даа бодогдоно доо хө
Элээсэн оймсоо тоолох уу даа
гэмээр болцон бус уу? Аймаар уярч хайлдаг болсон байна шүү дээ.
Зул сар тэмдэглсэн хэд маань намайг Монгол дуу дуул гээд. Би аль болох сэтгэл хөөргөхгүй, гадныханд аятайхан сонсогдохоор гээд Сайхан Хангайн Буга гэдэг дуу дуулсан чинь Самган буурал ээжийгээ санах тусмаа дурсанаа гээд аймаар эмзэг мөр орж ирээд хоёрдугаар бадаг дуусгаад мэлмэрээд ва ха ха ха ха ха.
Герман хүүхэн сандраад нэг хайрцаг салфетка авчирч өглөө ш дээ. Гэхдээ мэгшээгүй. Мэгшсэн бол тэгээд балрахгүй юу ва ха ха ха ха.
Тэгсэн нөгөөдүүл чинь Монгол дуу гоё юм байна гээд дахиж дуулуулна гээд за одоо нэг арай эх орон энэ тэртэй эмзэг бус дуу дуулий гээд тэгсэн Зөөлөн Зөөлөн Замбуулин гэдэг дуу санаанд орж ирээд дуулж орхив.
Бүр гайхаад ийм гоё дуулдаг муулдаг гээд, тэгэхээр нь би өө Монголчууд чинь багаасаа дуулж өссөн, би бол тийм мундаг нь биш караокэны дуучин шүү дээ л гэлээ. Үнэн л биз дээ.
Герман хүүхэнд нэг ном өгсөөн. Nomadic Expeditions-ийн зохиодог аялалын тухай ном Англи хэл дээр байж таараад түүнийгээ аваачаад өгчихсөн.
Цаадах чинь цахим дээр ном унших дургүй гээд бөөн баяр байна лээ.
За одоо Boxing Day-ийг халуун цэг дээрээс нь ажиглахаар явлаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
аймаррррр уярсан байнашт...
ReplyDelete.....
Их уярамхай болсоноо сая л мэдлээ шүү дээ.
Deleteboxing day tgd her hyamdarah u?
ReplyDelete50 хувь хямдарч байна. 70 хувь хямдарч байна.
DeleteАав минь баяраар жаахан халамцаад ирхээрээ дуулдагсан
ReplyDeleteИх л залуухан санагдана даа бодогдоно доо хө
Элээсэн оймсоо тоолох уу даа гээд л
Энэ ёстой гоё дуу тээн. Би караокэд орхоор хамгийн түрүүнд дуулды ш дээ. Миний үеийнхэнд нээх хоцрогдсон сонсогддог юм шиг байгаан ккк.
Delete