FM-ээр бас дээр ярьж байсан. Даанч түүнийг нь тоох байтугай сонсох ч хүн байхгүй байх шиг байна лээ.
Юу гэмээр юмб дээ. Нийгмийн дунд реакци байхгүй байна гэсэн үг тийм үү.
Тэгсэн би нэг сонин нийтлэл оллоо.
The New York Times Magazine, November 18, 2012
Мань хүний бэлдээд байгаа юм |
Өлсөж л үхэхгүйм байна |
Хүн энэ хүртэл юм хийгээд, оролдоод бусдыг ятгаад явж байна гэдэг бол ямар их учир, шалтгааныг мэдэрсэн хүн бэ гэдэг нь илт юм даа.
Хөөрхий дөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарж чадахаа больчихсон тогтворгүй цаг үе юмаа даа.
Саяхан би нэг мэдээллийн сэтгэгдэл уншаад баярлаж суулаа. Энэ жил манай улсад ганцхан хүн цагаачлараар мэдүүлэг өгсөн гэнэ.
Халимагийн Цагаанзамд иргэншил хүсэхэд нь татгалзсан энэ тэр гээд хүмүүс их сэтгэгдэл бичжээ.
Тэгсэн ингэж байна. Манай улсад гадны хар, цагаан, шар хүмүүс цагаачлах гээд байдаггүйд үнэхээр баярлах хэрэгтэй гэж. Нээрээ элдэв янзын хүмүүс ирээл хүнд хэцүү байдал үүсгээд, хүн амьны хэрэг хийгээд байвал юу нь сайн байхав дээ.
Дээрээс нь энэ цаг агаарын эрс тэс уур амьсгал бас нэг зөв газраа ирж тогтжээ гэсэн өчүүхэн бодол орж ирсэнийг нуух юун.
ёоёоёо ядаргаатайн бэ .. бүррр бодохоор уур хүрээд байхын
ReplyDeleteЮу болчив? Тайвширмой хө.
Delete