Сард хоёроос гурван удаа гоймон чанаад идчихдий ш дээ. Амьдралд чинь дандаа цуйван, бууз хийж иднэ гэж юу байхав дээ тиймээ.
Нээрэнгээсээ хамгийн сүүлд хэзээ цуйван, бууз хийж идсэнээ санадаггүй ээ.
Тэгээд өнөөдөр гоймон идсээн сууж байсан чинь ийм дуу олж сонсоод өдөржингөө эмзэгэрлээ. Угийн ч эмзэг хүн дээ.
Гэртээ хариад ээждээ эрхлээд байж чадахгүймаа тээн. Үүнийг чинь одоо хувь тавьлан гэх үү эсвэл юу гэх вэ?
Ойрдоо нээх хувь тавьлансаг болчоод байгаа ш дээ. Бүх юмыг хувь тавьлангийн нүдээр харж энэ тэр.
Монголд байгаа хүмүүс Монголд хэрэг алгаа л гэхийн. Гадаадаас Монгол явсан хүмүүс Монгол ёстой гоё байнаа л гэхийн.
Гоё юмнуудаа мэдэр л дээ хонгоруудаа, хоёр нүдний цөцгийнүүд минь ээ.
Энэ дууны клипэнд тоглосон ээж, хүү хоёр нь хамаг сэтгэлийг минь дэвтээгээд, уяраагаад, хөглөөд, сэмлээд хаяв.
Манай ээжид яг ийм саарал тэрлэг байдаг байхгүй юу даа. Надад ийм улаан биш ээ, ягаан тэрлэг байгаа. Өнөөдөр нээрээ би өөрийн мэдэлгүй тэрлэгээ өмсөөд шуудан дотор явж байсы ш дээ.
Энэ одоо мэдрэлийн хэддүгээр шинж тэмдэг вэ хэлээд өгөөч.
Нээрэнгээсээ би тэрлэгээ өмсөөд сургууль явчмаар л байдаг байхгүй юу. Гэм нь яадаг вэ гэхээр халууцна. Тэгээд бүсээ тайлаад, энгэрийн товчоо тайлахаар нөгөө энгэрээ битгий сул тавиарай гэдэг дуу санаанд ороод байдаг байхгүй юу даа ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Тэгээд чаддаггүй байхгүй юу даа.
Би нээрээ ичих булчирхайгаа Монголд гээчээд ирсийм юм шиг байнаа. Явдагынхаа урд орой тасраад тэгээд гэртээ яаж ирсэнээ санадаггүй юм. Тэгэхэд л ичих булчирхай завшааныг ашиглаад унасан бололтой.
Монгол явахаараа олж авнаа чамайг.
Блогоос сурах юм их бий
Блогоос санах юм их бий
Маргаашийн бичлэг хүртэл баяртай...
Хөөрхөн шд, өдөр бүр ингээд бичдэг
ReplyDeleteХэ хэ хэ. Талархлаа
DeleteGadnaas Mongoldoo ireed undesnii orig foods uurag tejeel/vitaminuudaa avah gol asuudal yum bilee.
ReplyDeleteЭхлээд жаахан зутрах байх. Тэгээд аргаа олох байлгүй дээ тээн.
DeleteХашаандаа ногоо тарьдым уу яадын хэ хэ хэ.
ммм өдөр бүр л гоё байна :) гэхдээ энэ жил онцгой хүйтэн байна даа
ReplyDelete