Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 20 December 2012

Үнэхээр гайхалтай

Гавьяат жүжигчин Одноогийн хөтөлдөг ярилцлагыг би бүгдийг үздэг. Үнэхээр өнгө орж байна.

Олны танил бус мөртлөө маш их ажил үйлс, шинэ соргог зүйл хүн ардынхаа төлөө хийж байгаа олон мундаг хүмүүсийг оруулж байдагт нь үнэхээр их үнэлгээ өгдөг.

Өнөөдрийн нэвтрүүлэгт орсон эмч, доктор, профессор С.Ямаахай гэдэг хүнийг бүр биширлээ. Би энэ хөгжимөөр эмчилдэг гэдэгийг чинь яг үнэндээ өнөөдөр л дуулж байна. Ингэж нарийн, гайхалтай болтлоо хөгсөж гэж дуулаагүй явлаа ш дээ.

Энэ хүн өөрөө ямар сайхан нүдэнд дулаахан, яриа хөөрөө сайхан үнэхээр жинхэнэ Монгол бүсгүй хүн юм бэ. Энэ цахимны араас чинь хайр л ундраад байлаа ш дээ.

Монголд байсан бол шууд утсаа шүүрч аваал, энэ хүнтэй холбогдоод ээж, бэр, ах, дүү нараа дагуулуул очмоор боллоо.

За та нар минь үзэж бишрээрэй.


Энэ хүн хэлэхдээ энэ хөгжимөөр эмчилдэг олон сургууль байдаг гэж байна. Бүр 200 гэчихэв үү. Энэ сургуулийн тухай мэдээлэлтэй хүн байвал мэдээллээсээ хуваалцаарай гэж хүсч байна.

Цахим ертөнцөөс нээх сайн юм олдохгүй байна.

Одоо олны танил бус дандаа ийм хүмүүсийг оролцуулж байвал Одноогийн нэвтрүүлэг бүр хүчээ аваад нисэх гээд л байна даа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment