Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 28 December 2012

50 см цас

Монриал хотод өчигдөр нүүр нүдгүй цасан шуурга тавиад бүх юм хаагдлаа.
Аймаар цас ордог гэнээ. Таксинууд зогсоод зайлуул хэдэн автобус нь цасанд боогдоод явж чаддаггүй.

Метро пиг дүүрэн. Метрогоор зорчихын тулд эмийнхээ сайныг ашиглалаа ш дээ.

Хаа сайгүй цасанд суусан машинууд гудмаар дүүрэн.

Гэхдээ гандан буурахгүй, дэлгүүрүүд нь нээлттэй байсан. Өчигдөр орлого ёстой 00 заасан байхаа.

Би бүр нэг Бибимбаб идмээр санагдаад болдоггүй. Цасан шуурганаар нэг Со ресторанд очсон чинь нэг ч хүн байдаггүй. Би ганцаараа од боллоо ш дээ.

Дуртай юм хойно одоо яая гэхэв.

6 comments:

  1. Goy adal yavdaltai uduruur zugaalj.

    ReplyDelete
    Replies
    1. Тоохгүй л яваад байлаа. Гэм нь гутал будаа болсоон.

      Delete
  2. хэхэ би од болсым чинь танар намайг үнэгүй дайл гээд суучихгүй хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Хөөрхий минь цай, бялуу, попкорн гээд зөндөө юмаар үнэгүй дайлсаан. Аав ээж хүү 3 ажиллуулдаг юм билээ.

      Delete
  3. Soninoos naadahtai chine barag zeregtseed 1m orchim tsas gants shunud Uvur Mongold orjee buh zamuud n haagdsaniig Angliin neg tv uzuulev.

    ReplyDelete
    Replies
    1. Яанаа тийм үү. Хөөрхий дөө. Их цас орох чинь аймаар юм билээ ш дээ.

      Delete