Нээх сайхан шавайгаа ханатал вальс эргэх юмсан дооооооооооооооооооооооооооооооооо.
Наймдугаар ангид байхдаа томчуудын бүжгэнд ордог байлаа. Ёстой эргээл эргээл эргээл цаг дуусчихдаг байж билээ.
Цаг дуусна ч гэж дээ 11 болоод тог нь унтраад зааланд бөөн харанхуй хүмүүс үлдэж байгаам чинь би хаана байна чи хаана байна гээл нээх зугаатай кккккккк.
Тэгэхэд манай ангийн хөвгүүд вальс эргэж сурна гээл бүгдээрээ надтай бүжиглэсэн дээ.
Оюутан байхад нээх бүжиглээгүй юм байна. Сүүлд хөдөө 4 жил ажиллахдаа 14 хоногт нэг удаа болдог бүжгэн дээр чинь би очиж сэнсэртэл эргэдэг байлаа ш дээ. Манай ажилын нэг сайхан бүжиглэдэг залуу бид 2 ёстой аймаар эргэдэг байсан. Үнэн тасархай.
Би чинь зориудаар бүр саальчины гэж хэлүүлж байгаал урт складтай юбка өмсөж очоол будаа болгодог байлаа.
За тэгээд энд ирсэнээс хойш тийм юманд явсангүй ээ. Ганцаараа мангар юм шиг эргэлтэй биш дээ. Уран хас энэ тэр сонсохоор сэтгэл хөнгөрөөд ямар сайхан билээ.
Энэ байдлаараа бол би Монголд очихоороо чемоданаа оруулж шидчээл вальс эргэнэ гээд гараад алга болж мэдэх л хүүхэн байна даа.
Хуучин Ялалт гэж байхад 2 давхарт нь нийтийн бүжиг болдог байсы ш дээ. Гэхдээ би очиж үзээгүй Гадуур нь гарахаар л ая явдаг байсан. Одоо хаа нэг газар бас болж л байгаа байх.
Очсон даруйдаа л вальс энэ тэр эргэж шавайгаа хангахгүй бол зэвэрч дуусч байх шиг байна.
Вальсаас гадна Өндөр дэлгүүр, Жаахан дулмаа, 3 тамирын уянга, Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн, Ёохор ......гэх мэт гоё сайхан бүжигнүүд бий шүү дээ.
Эд нарыг чинь бүгдийг дотуур байранд заана. Ёстой бүжиглэдэг байлаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
bi ochigdor zadgai tsagaan, gurvan tamiriin uyanga bujiglej bgaad irlee, zaluu nas bodogduulaad saihan bna lee. Germanchuud mongold iim niitiin bujig bdg yumuu? geed gaihaad bna lee, zarimd ni ih taalagdaj bgaa bololtoi bna lee.
ReplyDeleteХүүшээ хаана сайхан тийм газар байдаг юм бэ? Очиж бүжиглэх юмсан даа хэ хэ хэ.
Deleteхэхэ танар чинь хэдэн оны хүмүүс юм бэээ
ReplyDeleteНийтийг бүжгийн үеийн хүмүүс байнаа гэж кккккккк
Delete