Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 19 February 2013

Хайлж урсмой

Ийм нэг дуу олсон чинь хайлж, урсаж байнаа.



Гэм нь ямар хэл дээр дуулаад байгааг нь мэддэггүй. Лав Монгол биш ва ха ха ха ха.

Англи ч юм шиг, франц ч юм шиг, испани ч юм шиг.............Солонгос биш байлтай.

Нээх гунигтай юм шиг мөртлөө цаанаа ёстой тэнгэр нисгэм гоё далд хүчтэй дуу юмаа.

Энэ холбоосон дээр дарахаар олдоно. Энд шууд тавьж чадсангүй ээ. Дуучиныг нь сайн судлах гэсэн мэдээлэл бага юм байна.

Уг нь нэг Со ханун дээр л гардаг дуу юм байна. Яг тэр хануныхаа дуу биш ч юм шиг мөн ч юм шиг.

Аймаар эргэлзээтэй кккк. За ямар ч байсан тийм нэг гоё мэдрэмж төрүүлж байнаа.


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment