Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 2 February 2013

Амьдрал хайр дээр тогтдоггүй



гэж сэтгүүлч Золжаргал ах нь хэлж байна.

Өөрөө л сурвалжлага хийж байхаас ингэж ярилцлага өгч байхыг нь харсангүй.

Сайхан ярих юмаа. Гоё гоё юм хэлэх гээд байхын. Одyоо эгч өмнөөс нь яагаад одоо болтол эхнэр аваагүй байгаа юм бэ гээд дахин дахин асуугаад байхын.

Амьдрал хайр дээр тогтдоггүй болохоор авч болохгүй байнаа гээд хэлээд байхад л асуугаад байхын. Сүүлийн үед Одноо гавьяат маань уйлахаа байгаад нэг л хувийн чанартай, салсан сарнисан энэ тэр асуулт асуух гээд байх шиг байхын.

Хажуугаар нь болж өгвөл өөрийгөө ярьчих гээл Бараа бид хоёр гээл тэгэхийн. Бусад хүмүүст ямар санагддагыг мэдэхгүй.

Гэхдээ заавал ингээл өөрийнхөө амьдралтай юмыг жишиж, харьцуулж асуух нь зөв ч юм уу буруу ч юм уу. Би бол хувьдаа ичээд л суулаа.

Часхийсэн, жаатай цохиод авмаар энэ тэр асуулт асуухгүй юм. Хүүхэд чинь том болсон уу ч гэж байх шиг. Зүгээр нэг хоёр авгай орцны үүдэн дээр тааралдаад хууч хөөрж байгаа аятай байх юм.

Өдий насалсан тэгээд олон юм хийсэн хүнд чинь одоо асуучихмаар асуулт зөндөө л гармаар юм. Явж байгаал яагаад эхнэр аваагүй байгаан гээл асуугаад байхын. Нөгөөх нь өмнөөс нь чамтай л суух байсан гээл тэгэхийн.

Хүний хүмүүжсэн хүмүүжил, өссөн орчин, нөлөөлсөн өвгөд хөгшид хүнийг хүн болгоно. Тэр хүмүүжилээрээ хүн хүнтэй нийлж, зөвлөлцөж, зохьцож амьдарнаа. Бусдаар бол дээр үеээсээ ч тэр гал улаан хайр дурлал дээр амьдрал тогтоогүй ирсээн гээд ярьж байна. Үнэн үнэн.

Жишээ нь Балдан чавганц Ядмаа чавганцыг үзэж чаддаггүй, тэр хоёр санаа нийлдэггүй бол тэдний хүүхдүүд, ач нар хосолж амьдарч чадахгүй ээ л гэх гээд байх шиг байна.

Хүүхнүүдийг чинь харахдаа за энэ чинь аль хошууны ямар чавганцын хажууд өссийн болоо гэж хардаг гэж байна шүү.

Чавганц гэдэг нь жаахан хатуудцан болохоос үнэн л юм даа.

13 comments:

  1. За сайхан товчлол уншчихлаа. Зурагтаар элдэв юм үздэггүй над мэтэд ингээд бичээд өгдөг сайн хүүхэд ээ

    ReplyDelete
    Replies
    1. Сэтгэл хөдлөөд бичсэн гэх үү дээ хэ хэ хэ

      Delete
  2. Ene Odnoo nileed yariltslaga hiichehlee, uul ni surval surahaar daa uzegchid bas sanal bodloo helj bgaa biz.

    Odoo jisheelbel asuult asuuhdaa, bi bol namriin ulirald durtai namar ih goyo sanagddag ..... geel yarij yarij bsanaa Ta yamar ulirald durtai ve? gej asuuj bgaam. Tegeed ooroo ih yarih durtai yum, barag l ooroo oortoo yariltslaga ogood bgaa ch yum shig. Olziihuutei yariltslagan barag dan gantsaaraa yarichihsan sh dee. Zochniihoo yarian dunduur asar muuhai tasalj orno. Za ter yahav oor sedev ch geh shig.
    Iim hun yariltslagand orj bgaa bi iimerhuu yum asuuna gedeg beldej orj baival tee. Ene bichlegiinhee linkiig ogchihooch huuheed.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ жаахан бэлдээд, асуулт энэ тэрээ цэгнээд, нөгөө хүнээ яриулвал гоё нэвтрүүлэг болох гээд байгаа юм.

      Өлзийхүү уг нь гоё ярих гээд байсан. Одноо дэндүү фантазлаад нээх яруу найрагч шиг зохиомж энэ тэр хэлэх гээд, зохихгүй байсан.

      http://www.youtube.com/watch?v=T4g2ZFvrJmY

      Delete
  3. Би бол жүжигчин Балданпүрэв гуай орсон нэвтрүүлгийг л хамгийн их үнэлсэн. Угаасаа хөтлөгч биш орж байгаа хүн нь нэвтрүүлгээ аваад явчихсан шүү дээ. Хөтлөгч бол зүгээр тэр хүнтэй ТВ-р биш өөр газар таараад ярьж байгаа юм шиг л оролцож буй хүнээ онцолж биш өөрийгөө л оруулаад яриад байдаг. Сүүлдээ үзэхээ байсан. Харин Золжаргал сэтгүүлч орсон энэ дугаарыг үзнээ.
    Амьдрал угаасаа хайр дээр биш харилцан итгэлцэл болоод бас бус зөндөө юман дээр тогтоно. Нэг насаа хамт туулах хүнээ ганц хайр дээр үндэслэж сонговол хэцүү л байх.

    ReplyDelete
    Replies
    1. Тэр хүн ёстой аймаар маскгүй ярьсан тээн. Ёстой жинхэнэ Монгол эр хүн.

      Би бүх дугаарыг нь үзсээн. Яахад зарим нь хөөрхөн. Зарим нь бас дунд.

      Хайр майрыг чинь ерөөсөө ойлгохоо больчоод байгаа ш дээ кккккккк.

      Delete
  4. hairiig yaaj todorhoilohoos l boloh bolov uu... etseg ehiin hair, ur huuhdiin hair, egch duu, ahan duusiin hair, eleg negtnii hair, byatshan jaahan balchir buhend handah hair, eh delhiigee hairlaj gants chuluug ni ch evgui hudulguhuud bolgoomjloh .. geed bodohoor amidral uul ni hair deer l togtmoor met.

    ReplyDelete
    Replies
    1. Хайр дээр тогтолгүй яаахвэ. хүнтэй суугаагүй хайраа олоогүй байх нь хамаагүй. Амьдрал хайр дээр л тогтоно шүү дээ

      Delete
    2. Эр эмийн амьдрал хайр дээр тогтдоггүй гэж нарийн бичих ёстой байжээ хэ хэ хэ. Ерөнхий бичвэл тэгээд усрсаж өгөх байх даа тээн.

      Амьдрал хайр дээр тогтдог гэж
      Алагхан хорвоо хэлээд байх юмаа ... гээд сайхан дуу байдагсан

      Delete
  5. Өөрөөс нь илүү, хүндэлдэг сайн мэддэг тийм хүмүүсийнхээ өөдөөс юм ярьж чаддаггүй юм билээ. Урд нь уулзаж байгаагүй, сайн мэдэхгүй өөрөөсөө доор үнэлдэг хүмүүсээ бол яриулдаггүй юм билээ.

    Со гавъяаттай нэвтрүүлэг дээр Одноо бараг үг дугараагүй шд хихи

    ReplyDelete
    Replies
    1. Бараг нэг тиймэрхүү юм болсон шүү. Уг нь жаахан бэлдэж, хүнээс зөвлөгөө авмаараа тээн.

      Delete
  6. үзэх юм олдолхгүй нэтээр чинь энийг муулаад л үзээд суухиймдаа. эхэндээ юу ч болоогүй бхд уйлж жүжиглээд дургүй хүргээд бдг бсан, сүүлдээ уйлахаа бсан бналээ. ер нь их бүдүүлэгээ, хүний асуулт тасална, дундуур нь дайрна. олон жил уулзаагүй найз нөхөдтэйгээ твгээр уулзаж л хов яриад бх шиг бдын. дандаа л урлагынхан ордог.
    золжаргал нь хадамдаа дургүй, эсүүл хадам нь салгасын блгүйдээ, ярьмааргүй бхад нь дхаин дахин асуугаад л.
    юм болгон дээр л бараа бид 2, манай бараа чинь ч гэх шиг...
    бахархдагын блгүйдээ.

    ReplyDelete
    Replies
    1. Би бас бодхынмаа. Яахав дээ амьдралдаа алдаад тэгээд одоо дахиж амьдрал зохиогоод сайхан яваа. Түүнийхээ баяр баясгаланг хуваах гээд л буруу газраа яриад байх шиг санагддаг.

      Ховын тухайд бол харин тэгэх гээд байдаг шүү. Маскгүй яриа гэдэг чинь хов жив гэсэн үг биш л баймар.

      Тэгээл нөгөө л блиц анкетны асуултууд асуугаад явж өгч байна даа.

      Delete