Ганцаараа яриал явж байсан чинь нээх гоё мэргэн санаа ороод ирхийнмаа. Энийг одоо Үүл даргад явуулхым уу яахын ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Манай нэг найз хошигнож хэлэхдээ: За одоо наад машины дугаараар дугаарласан дүрмээрээ аятайхан, хулхидалгүй замын хөдөлгөөнд оролцохгүй бол дараа нь гутлын чинь размерээр замын хөдөлгөөнд оролцуулна гэсий ш дээ гэж авсан ва ха ха ха ха ха. Баахан инээж билээ.
Бодвол том хөлтэй хүн бол 7 хоногт цөөхөн удаа замын хөдөлгөөнд оролцож бангадуулах бололтой юм.
Манайхан дээрээ ч тэр доороо ч тэр гадны юмыг дуурайж давхих дуртай еэн. Өөрт байгаа юмаа л эргүүлж, тойруулж хараал, өөртөө зохицуулаад болох юм байгаа ш дээ уул нь.
Тэгээд би энэ замын хөдөлгөөнийг өвлийн цагт шийдвэрлэх мэргэн санаа оллоо. Болох юм шиг санагдсан. Мэдээж, цаг хугацаа хэрэгтэй.
Машинаа грааж эсвэл гэрийнхээ гадаа тавиад хэдэн төгрөгөөр конкий аваад тэгээд түүнийгээ өмсөөд замын хөдөлгөөнд оролц. Ажилдаа яв. Ар талдаа үүргэвчтэй цүнх үүрээд дотор нь өмсөх гутлаа хийчих. Ердөө л энэ.
Тэртээ тэргүй өвөл явган ч бай машины ч бай зам мөсөн гулгуур л байдаг биз дээ. Түүнийгээ жаахан засаад тэгээл болоо ш дээ.
Манайх шиг тэсгим хүйтэн газар мөсөн гулгуур бий болгоход ядраад байх юм байхгүй.
Энэ арга нэгдүгээрт биднийг замын түгжрэлээс чөлөөлж хоёрдугаарт бидэнд хэрэгтэй байгаа дасгал, хөдөлгөөнийг өгч, нэг сумаар хоёр туулай буудаж байгаа юм.
Улаанбаатарт гэрээсээ гараад 2-3 цаг машинаар давхиж ажилдаа очдог хүн хэд байгаа бол? Байхгүй ч байж мэднэ. За хамгийн холдоо зүүн тийшээ Гачуурт, баруун тийшээ....юу билээ матрчихжээ.
Үсрээл нэг 30 минутын газар хэлхээтэй төмрөө унаад 2 цаг түгжирч байснаас конкий өмсөөл 10 минут нисээл бууна биз дээ.
Зам нь сөрөг, эерэг гээд хоёр урсгалтай байхад болно. Машины зам гээд нэг эгнээтэй тойрч явдаг зам гаргах хэрэгтэй. Энэ нь онцгой тохиолдолд шүү дээ.
Хүүхдүүддээ автобус гаргах хэрэгтэй за тэгээд бусад нь гулгаал гулгаал ажилдаа ирдэг бол үгүй ээ мөн сайханаа.
Эхний жил хүмүүс сурах гэж жаахан зовно биз. Сүүлдээ тэгээл ядрах юм байхгүй ш дээ.
Иймэрхүү байдлаар өөрийнхөө онцлогт бас хэрэгтэй байгаа зүйлийг давхар оруулах маягаар асуудлыг шийдвэл сайхан л юм.
Учир нь манайханд орой ажилаа тараад дасгал хийх боломж ховор бараг л бүгдээрээ уушийн газар уруу зүглэдэг биз дээ. Тэр уушийн газар уруугаа конкийгоор гулгаал очвол тэгээд дасгал болно мөн гадуур хоол идчихээд гэртээ гулгаал ирэхэд өчнөөн сайхан дасгал болно.
Ороол шууд дараагийн ажилаа хийхэд болно биз дээ.
Өвлийн хэдэн сар ингэж замын хөдөлгөөнд оролцвол манайхны эрүүл мэнд, бие бялдар шал өөр болно доо.
Машин унаж замын хөдөлгөөнд орсон хүнийг өндөр үнээр торгоно. Тэрүүгээрээ нийтийн 00, конкий засах зам дагуух үйлчилгээ энэ тэр хийнэ гэх мэт...
За энэ мэргэн санаа болж чадаж уу? Үгүй бол өөрсдийнхөө мэргэн санааг бичээрэй.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
xexexe, chish. iim muu yortoi yum yaridaggyi yum minii xoo. tsaad Yyl chini sonschixvol xeregjuulex geed dairchixna.
ReplyDeleteҮүл даргын ажилын мөрийн хөтөлбөрт орцы ш джж хонгороо ккккккккк.
Deleteхолоос ажилдаа ирдэг хүн байнаа байна. Манайх гэхэд орбитод, ажил хүртэл яг 20 км. Өглөөдөө хөдөлгөөн багатай 40 мин явна. Оройд бол 1 цаг 30 мин явна. Энэ хугацаанд автобусаар явахаар чинь маш их даарна. Тэгэхээр яаж ийгээд л машинаараа явахыг бодно шүү дээ
ReplyDeleteОрбит чинь хаана билээ? Баруун тийшээ мөн биз дээ?
Delete20 км гайгүй л сонсогдож байна тээн. Гэхдээ 10-аас дотогш км-т конкийгоор түүнээс дээш бол машинаараа гэвэл болох юм байна энэ тэр гээд мөрөөдөх үү яах уу?
Уг нь гулгаал гулгаал байвал бие халаал сайхан л байна байх. Гол нь нөгөө хулгайч нар ихсээд юун гулгаж давхих болно байлгүй ккккккк.