10 жилийн дараа сумын төв дээр Цагаан Сар хийлээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Showing posts with label Дурсамж. Show all posts
Showing posts with label Дурсамж. Show all posts
Thursday, 28 June 2018
Monday, 18 March 2013
Би ямар сонин сэтгэдэг юм бэ?
Та нэр энэ ТБ заримдаа нээх сонион гэж бодож байсан уу? Бодож байсан бол зөв байна ва ха ха ха ха.
Saturday, 16 February 2013
Нийтийн бүжиг бүжиглэмээр
Нээх сайхан шавайгаа ханатал вальс эргэх юмсан дооооооооооооооооооооооооооооооооо.
Tuesday, 16 October 2012
Намрын аялгуу
Saturday, 13 October 2012
Saturday, 1 September 2012
Monday, 27 August 2012
Thursday, 9 August 2012
Friday, 20 July 2012
Wednesday, 27 June 2012
Thursday, 19 April 2012
Sunday, 8 April 2012
Monday, 2 April 2012
Саахалт айлын салаа гэзэгтэй охин
Saturday, 24 December 2011
Бараашиг
Бараашиг эсгэнэ гэж бодсоор байтал шинэ жил болчлоо. 100 л бараашиг эсгэж байгаад ажилынхныгаа согтоод нохой гурав харагдуулья гэсэн чинь байдаггуй ээ.
Охь архи айл бурт 2-ыг олгодог байхад бараашиг чинь амьтны ам таглаж байлаа щ дээ. Бараашиг исгэдэггуй айл байдаггуй байжэээ. Айл болгон доод тал нь 40 литрийг исгэнэ. 21 хоногын урьдаас эхлээл чавга сахар гээл баахан юм холиол тэгээл зав гарвал л хутгана. Том ажил байж билээ.
Цагаан сар болонгуут айл болгоныг бараашигыг уугаал тэрнийх тийм ийм гээл яриал. Нээх согтоодоггуй дажгуй ундаа байжээ.
Айл болгон нэг 40л-ийн битонд эсгэнэ. Манайх нэг нээх чамин 70л-ийн шилэнд исгэнэ. Шил угаах гэж наян юм болдог байж билээ. Тэгж байгаад сайхан бараашиг исгэж уунаа. Та нарыг дууднаа за юу.
Тэгсэнээс блогчин Миша болон тууний найзууд Одноо, Урнаа нар тэр уед байсан бол айлуудын бараашиг дуусгасан онигоо байх байсан болов уу эсвэл тэр 3 хатаад алга болсон байх болов уу эсвэл тэр 3 архигуй орчин бидний сонголт аая ккккккккккк.
Охь архи айл бурт 2-ыг олгодог байхад бараашиг чинь амьтны ам таглаж байлаа щ дээ. Бараашиг исгэдэггуй айл байдаггуй байжэээ. Айл болгон доод тал нь 40 литрийг исгэнэ. 21 хоногын урьдаас эхлээл чавга сахар гээл баахан юм холиол тэгээл зав гарвал л хутгана. Том ажил байж билээ.
Цагаан сар болонгуут айл болгоныг бараашигыг уугаал тэрнийх тийм ийм гээл яриал. Нээх согтоодоггуй дажгуй ундаа байжээ.
Айл болгон нэг 40л-ийн битонд эсгэнэ. Манайх нэг нээх чамин 70л-ийн шилэнд исгэнэ. Шил угаах гэж наян юм болдог байж билээ. Тэгж байгаад сайхан бараашиг исгэж уунаа. Та нарыг дууднаа за юу.
Тэгсэнээс блогчин Миша болон тууний найзууд Одноо, Урнаа нар тэр уед байсан бол айлуудын бараашиг дуусгасан онигоо байх байсан болов уу эсвэл тэр 3 хатаад алга болсон байх болов уу эсвэл тэр 3 архигуй орчин бидний сонголт аая ккккккккккк.
Saturday, 3 December 2011
Хахууль
Хамгийн анх ингэж эхлэв. Аавыгаа эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эмч нь халгаадаггүй дээ. Тэгсэн нэг 2 хүүхэн хэлжийн. Охин минь ээ, Наад эмч чинь тор дүүрэн юм бариал орвол шууд үзнэ. Тэрнээс ѳѳр арга байхгүй, Том мом набор ав гэнээ ва ха ха ха ха.
Уур хүржийгаам чинь, энэ хүн тангараг ѳргѳчѳѳд ѳнѳѳдѳр хувийн шунаг сэтгэлээ ашиглаж байна гэж бодохоор. Аавыгаа үзүүлхийн тулд аргагүй том набор, том архи аваал нѳгѳѳ эмч дээрээ бѳѳн түнтийсэн тор бариал орлоо доо. Хүүх нѳгѳѳ хүүхэн чинь гүйж очоол аавыг маань үзээд л, хѳлий нь долоох нь ээ. Би ч ямар эм уухав, жор мор гээл асуугаал байлаааа. Ѳѳрийнхѳѳ ажилийг бүтээж аваад тортой юмаа ѳгѳѳгүй гараад ирсэн ва ха ха ха ха. Аймаар салагнаад, юу гэж хэлж ѳгѳхийн бэ, чадахгүй байгаам чинь. Тэгсэн аав асуув.
- Наад юмаа ѳгдѳггүй гараад ирдэг нь яаж байгаан
- Эвгүйм байна ш дээ чадсангүй
- Зүгээр л дѳхүүлээд орхичихгүй
- Дүүрсээн дүүрсэн, таныг үзүүлсэн бол болоо
- Яах гэж наадхаа авсын
- Энэ эмчид л авсы ш дээ
- Тэгээд ѳгѳѳчэээ
- Үгүй ээ, чадахгүй явья та минь
Ингээл гараад ирсийм даа. Тэгээд ч миний зѳв биз дээ.
Нэлээд олон жилийн дараа наашаа явах гээл Виза энэ тэр хѳѳцѳлдсѳн чинь, ИБМ ийн албанаас тѳрсний гэрчилгээний тодорхойлолт авсан чинь миний нэрний нэг үсэг Иргэний Үнэмлэхээс зѳрчдын. Тэгсэн нѳгѳѳ ИБМА ны ажилтан ингэнээ.
- Та энэ үсэгээ зѳв болгохын тулд аав, ээжийгээ, гэрчилгээ ѳгсѳн газрын хүнийг дагуулж ирж янзлуул
- (Би шууд тэнд унаж байгаам чинь, ёстой нэг хүнд байгууллага тээн), Та жаахан амьдралтай юм яриачээ, юун аав, ээжээ авчирах
- Ѳѳрѳѳ л мэдэхгүй юу тэгүүл
Элэг зүрх минь догдолж, 2 бѳѳр цохилж тэндээс гарч арга ухаан сийллээ дээ. Хүн хараас асуусаар эцэст нь хахууль дээр ирж байгаам чинь. Найгүй хахууль авдаг ажилтан юм байхаа базарваань. За ингээд энэрэлгүй хорвоог хахуулдахаар цаасан дотроо хэдэн тѳгрѳг хийгээд нэлээд хэдэн сарын дараа очлоо.
- Орох уу
- Ор, ор
- За ямар асуудлаар явна
- Ѳѳ нэг элэрсэн, баларсан бичиг баримт янзлуулах гээд... бла бла бла
- За материалаа ѳг
- Май (Мѳнгѳ дунд нь яваа)
- (Хүүхэн цааснуудыг эргүүлснээ мѳнгийг хараад) Энэ юу вэ, яаж байгаан (Харц марц зэвүүн зэвүүн)
- Яана л даа би мѳнгѳѳ мартаад наана чинь хийцэн байна ш дээ, Суйлуулчиж гэж бодсий ш дээ ....ля ля ля ля ля
- Нүүр, чих, хамар бүгд улайгаал (Мѳнгѳѳ аваал) ичээл гараад явцан
Тэгсэн дараа нь сонсох нь ээ, хахууль авдаг хүн нь халагдаад шинэ хүн орсон байсан нь би тэнэг нь яваад орцон ха ха ха ха ха ха.
Ѳчигдѳр ш дээ. Шалгалт авдаг багш маань миний номнуудыг доод курсынхэнд зарчихжээ. Тэгээд надад мѳнгий нь ѳгсийн. Учиргүй их баярлаал,
- Багшаа би танд баяралсан сэтгэлээ илэрхийлмээр байна
- Ѳѳ би бүх оюутнуудад ингэж тусалдаг
- Би гэхдээ их баяртай байна, би танд ѳѳрийнхѳѳ нутгийн бэлэг дурсгалын зүйл бэлэглэмээр байна, та авах уу
- Хүүе би дуртай ш дээ
- Би танд түрийвч авчирч ѳгнѳѳ
- За баярлалаа, би хүлээж байя
Энэ хахууль биш тээн.
Хүний сэтгэлийг хѳдѳлгѳгч олон хүчин зүйл байдагаас бид зѳвийг сонгох хэрэгтэй байдаг. Хүн ѳгѳхдѳѳ биш, хүнээс авахдаа биш ганцхан сэтгэл дотор гэдэгийг санаж явцгаая.
Wednesday, 9 November 2011
Нийллэг
![]() |
| Яг ийм байсын |
Дээр үеийн сайхан нийллэг санаанд ороод бичмээр санагдлаа. Найман жилд байхдаа Шинэ жилээр нийлнэ гээд нээх хөөрхөн юм болдог байж билээ. Тэр үед чинь үйлдвэрийн бэлэн зэхээний юм ховор, бүгдийг гараараа хийж, хүч хөдөлмөрөөрөө босгож аваад л тэгээд идэж өгнө.
Эхлээл ангийнханыгаа 3-4 бүлэг хуваана. Тэгээд бүлэг дотороо ямар хоол хийх, уух юм юу байх, чихрийн таваг хэн авчирах, аяга халбага, сэрээ хэн авчирах, тавган дээрээ юу тавих энэ тэр гээд бэлдэнэ. Нэг хүүхэд 20 бууз хийж ирэх, бас 2 хүүхэд дундаа нэг халуун сав сүүтэй цай авчрах гээд нээх хөөрхөн.
Би нь сургуулийн Дотуур байранд амьдардаг байсан тул тийм боломж байхгүй манай бүлгийнхэн намайг шууд 100 хувь даана хэ хэ хэ. За тэгээд нөгөө товолсон өдрөө, халуун савтай хоол, цайгаа барьж ирээл ангийнхаа ширээг бүлгийн тоогоор нийлүүлээд дээр нь сайхан даавуун бүтээлэг тавиад за тэгээд авчирсан юмаа бүгдий нь өрнө дөө. За тэгээд бүгд бэлдээл авангуут сайхан идэж эхэлнэ гэж байгаа.
За тэгээд ер нь ширээ бүрт байгаа юм нь ижилхэн байна. Ундаа гэж нөгөө шилтэй Нимбэг, Тоор, Жүрж энэ тэр гэсэн ярликтай. Эс бөгөөс гэр гэртээ компот исгэснээ авчирч ууна даа. Архи дарс байсан биш тэгээд ч сургууль дээр нийлж байгаа үед тийм зүйл хориотой.
Тэгээд хөгжимтэй айлын хүүхэд нь хөгжимөө авчирч цэнхэр хуурцагаа тавиад Задгай цагаан, Ёохор, Өндөр дэлгүүр, Хүмүүн төрөлхтөн, Жаахан Дулмаа, Гурван тамирын Уянга, Вальс гээд бүжиглэж гарна даа. Ямар диско энэ тэр нь байсан биш дандаа нийтийн бүжиг тавьдаг байлаа. Гоё ч гэж юүхэв. Охид бүгд нугалаатай юбкатай ирээд ёстой намирна даа. Тэгээл бүжиглээд ядрахаараа айл хэсчийн гээл нөгөө ширээнүүдийнхээ бууз, цайны амтыг амсаал явж өгнө. Их л гоё нийллэг болдог байсан юм.
Тэгээд өчигдөр хөдөө сумаас бага ангийн багшийн ажилтай үеэл маань мэнд мэдэж залгахаар нь гэнэт нөгөө сайхан нийллэг санаанд ороод асуутал тиймээ яг тэр үе шигээ л хоолоо хувааж хийгээл, цайгаа барьж ирээл нийлж байгаа. Гэхдээ хуурай идэх юм чихэр, жимс, ундаа нь элбэг болхоор арай өөр болсоон гэж байна.
Ноднин манай ээж настангуудын шинэ жилд орох гэж байгаа, хүн бүр 15 бууз нэг сав цай, тавагны идээтэй ир гэсэн гээл ярьж байсан юм. Гоё шүү дээ тийм нийллэг.
Tuesday, 8 November 2011
Далай ламыг холоос харсан нь
Далай ламын Монголд айлчлах хөтөлбөрийг сонирхох нь ээ хөөрхөн дурсамж орж ирэв. Би гэдэг хүн нь дөрөвдүгээр курсдээ байсан юм. Далай лам ирэх үед сургуулийн шилдэг оюутнуудтай уулзаж, лекц унших хөтөлбөр зохион байгуулсанд нь миний бие түүнд орох хувь заяа тохиож, сургуулиа төлөөлж, доод ангийн нэг охинтой хамт явахаар болж, биенээсээ том мандат зүүгээд ангийнханы адис аваад ирээрэй гэсэн дэвтэр ном, бугуйвч, үзэг харандаа бүгдий нь цүнхлээд "тэр үед ангийнханыхаа юу юуны дэвтэр өгч явуулсаныг үзэх байсан юм. Золигнууд олиггүй дүн авдаг хичээлийн дэвтэрээ л өгсөн байх" Соёлын Төв Өргөөний зүг яваваа. За тэгээд очсон чинь оочерлоод л мандатаа үзүүлээд л ороод байна. Ороод л дугаарынхаа дагуу суугаад харсан чинь пэээээээээээ өвгөн хөгшчүүл дүүрцэн байдын, гайхаал нэг хүнээс асуусан чинь өөр сургуулийн зарим оюутнууд аав, ээж, эмээ, өвөөдөө мандатаа өгөөд явуулчихсым гэнээ. Би яахав дээ, аав ээж 2 хөдөө байсан юм чинь өөрөө нөгөө доод ангийн охинтойгой хамт байгаа нь тэр. 70 хувь нь оюутнууд бусад нь аав, ээж нь байсан байх. За тэгээд л бүх хүмүүс суудлаа эзэлсний дараагаар Далай багш орж ирлээ дээ. Хөөх хүмүүс чинь суудлаасаа босоод л мөргөөд л, залбираад л. Би нөгөө ангийнханыхаа дэвтэр ном, үзэг, харандааг барьцан эд нарыг онц сурга ухааны юм бодцон зогсоод байгаа. За тэгээл бүгд суугаад л хүмүүс чинь алгаа хавсараад л эрх эргүүлээд л, маань уншаад л би яаж дутхав нөгөө ангийнханыхаа дэвтэр номыг хурайлаад л, бас мэддэг ганц 2 мэгзэмээ уншаад л янзтай сайхан сайхан юм бодоод л суугаад байлаа. Тэр үед Далай багш Монголчуудад архиа бага ууж, айргаа их уу гэж хэлсэн байх шүү. За тэгээл оюунтан хүмүүст гоё гоё сургаал айлдаад л байсан. Би сайн гэгч нь бичиж аваад л байсан. Одоо бол мартчихжээ. Тэгэхэд л цаанаасаа л нэг гэрэлтсэн хүн байж билээ. Тэгээд 2 цаг гаруй сургаал сонсоод хөтөлбөр өндөрлөж эхлээд Далай багш Соёлын Төвийг орхиж явсан юм. Тэгэхэд л Соёлын Төв Өргөөний залны цонхон дээрээс хар машинд суугаад яавахыг нь хараад араас нь уйлж билээ. Нэг л дотны хүн маань хол явчиж байгаам шиг санагдсан шүү. Тэгээд лекцэнд оролцсон хүмүүст, сургаалын ном энэ тэр баахан юм өгсөн. Түүнийг нь өөрийнхөө аав, ээжид бас найзынхаа ээжид авахаа мартаагүй очсон. Тэгсэн зун амраад гэртээ очсон чинь аав, ээж 2 минь нөгөө номнуудыг нь бурхан дээрээ тавьчихсан шүтээд сууж байж билээ. Манай найзын ээж ч бас чиний өгсөн Далай багшийн номыг дээш нь залж, шүтэж, мөргөж байгаа гээд хэд хэдэн удаа тэднийд очиход үзүүлж билээ. Дараагаар нь 2008 онд ээжтэйгээ Энэтхэг яваад уг нь их том хүсэл өвөртлөн очсон чинь талаар болсон. Шинэ Дели-д хэд хоноод Агра хот орж Таж Махал үзээд дараа нь Дарамсала явах гэсэн боловч тэнд суудаг Монгол лам нь эмнэлэгт хэвтсэн, тосч авах хүн байхгүй учир дэмий гэсэн Элчингийн Жолоочийн үгийг дагаж нутаг буцсан юм. Өнгөрсөн сард уг нь Далай багш Монриал хотод ирж бас хурал зохион байгуулсан юм. Хурлын дараагаар Түвд, Монголчуудыг тусад нь хүлээн авч уулзсан гэсэн. Би явах хүсэл их байвч ажилтай учир очиж чадаагүй юм.
Friday, 28 October 2011
Дурсамжын дэвтэр
Дурсамжын дэвтэр гээд 96 хуудастай, дөрвөлжин шугамтай дэвтэр нээгээл 8,10-р ангиа төгсөхдөө ангийнхандаа хуудас бүрээр нь нэрий нь А-Я хүртэл бичээл юм бич юм бич гээл шахаал нээх хөөрхөн. Хүн бүхний Дурсамжын дэвтэрт хамгийн түрүүнд хамгийн сайн найз нь бичээтэй байна, дараа нь тэгээл үсгийн дарааллаар байдаг байсан санагдаж байна. Заримдаа хамгийн их хуудас надад оногдсон байдаг байж билээ. Цаадах чинь панал сайтай л даа юу хамаагүй бичээл, зураал: Уулын цэцэг олон боловч, Улаан цэцэг ховор шүү. Үеийн найз олон боловч, Үнэнч найз ховор шүү. Зуун төгрөгтэй явсанаас, Зуун найзтай яв гээл угалзруулж бичээл өнгө өнгийн будгаар будаал эрээн мяраан болгоол өгнө. Дууны үг мүг бичээл сүүлдээ шүлэг ч бичиж байх шиг баллана л даа. Тэгсэнээ янз янзын зураг наана энэ тэр гээд ёстой шавааралдуулна л даа. Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнээ гээл бичээл, Эрдэмийг сураад буцлаа гэхэд, Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай, Эргээд ангидаа суухгүй гэхээр, Алаг нүдэндээ сувдан нулимстай гээл бичээл уг нь бол жинхэнэ утгаараа гоё дурсамжын дэвтэр болдог байсан юм шүү дээ. Тэгээл төгсөх дөхөх үеэр өдөр бүр л гэрийн даалгавар юм шиг нэг хүний дурсамжын дэвтэрт юм бичдэг байж билээ. Хүн хүнийхийг өөр хийхгүй бол болохгүй. Тэгээл одоо яаж тэр 23-27 хүнд өөр өөр юм бичиж байсын бүү мэдээ бүү мэд.
Тэгсэнээс тэр дурсамжын дэвтэр нь надад алгооо. Төгсөх үеэр догдолж явж байгаад нэгнээс нь авахаа мартцан уу эсвэл би энд тэнд гээцийм үү бүү мэд. Ээжээсээ л асууна даа. Ерөөсөө хайгаад олдохгүй үгүй ээ хайгаад гэж дээ хаанаас хайхав дээ. Аль 19-р зууны дэвтэрийг чинь. 8,10 төгсөнөөс хойш чинь одоо хэдэн мянга дахин нүүлээ ш дээ. Тэгээл гээгдсийм үү яасын бүү мэд. Тэгж байгаад л хүний дурсамжын дэвтэр дээр юу гэж донгодсоноо үзхиймсан. Хөөрхөн л юм бичсэн байх. Тэр дэвтэрээ хадгалж байх нигууртай хүн хэд хэд байнаа. Над шиг салан пад биш ш дээ цаадуул чинь. За хөвгүүд ч бүү мэд. Охидуудад л байгаа байх. Монголд очихоороо нэхэж байгаад, өөрийнхөө бичсэнийг үзээд хуулаад тавьнаа. Гоё л юм байгаа байх. Эсвэл саваагаад хаядым болов уу?
Saturday, 22 October 2011
Баг алжийсан тохиолдлууд
Бодоол байсан чинь хөөрхий миний биеийн баг алжийсан тохиолдлууд байна даа байна зөндөө. Сонин болгож жаахан хүүрнэе.
Бүр сайн санадгийн. Цэцэрлэгт байхдаа юм даа. 3-5 насны хооронд л байсан байх. Өдөр унтды ш дээ цэцэрлэгт. Тэгсэн унтаад сэрсэн орондоо чацга туусааан ва ха ха ха ха. Тэгсэн манай цэцэрлэгийн ангийн охидууд орондоо баадаг маадаг гээд найзлах байтугай ойртохоо байсан. Нэг тэмцээн энэ тэрт орох гэж байсан ч бил үү дээ юун бүжиглүүлэх зүгээр орондоо баадаг хочтой болчдын. Тэгэнгүүт нь цэцэрлэгтээ явахгүй гэж хэд тийчлээд, уйлаад тэгээд хөдөө өвөө, эмээ дээрээ хурагчин болсон доо.
Дараа нь бага ангид байхдаа багт наадамд орох гээл 7 туулай нэг чоно ч билүү дээ тийм үлгэрээр манай анги орох гээл бэлдээл, бөөн туулай, муулайны хувцас энэ тэр хийгээл яг болох өдөр нь манай аав ирээд хөдөө аваад явчдын. Тэгсэн бэлдэж бэлдсэн байсан болхоор манай анги 6 туулайтай ороод тэгээд түрүүлээгүй кккк. Би дараа нь ороогүй ч гэсэн туулайныхаа хувцасыг олоон жил хадгалж билээ.
Дараагаар нь дунд ангидаа бас л тэмцээн болоол тэгсэн тэр дотор нь модон морин дээгүүр харайх хөтөлбөр орцон байж байгаад эгч очиж тээж зогсоод будаа. Охид хөвгүүдгүй мангар, тэнэгээр минь дуудаал би тэр модон морийг хэзээ ч давж байгаагүй ээ. Тэрэн шиг л хэцүү юм байгаагүйм даг. Биеийн тамирийн хичээл орох гээл зааланд оронгуут модон морь харагдаж байвал дотор пал гээл явчдаг байж билээ.
Их сургуульдаа урлагийн үзлэг болоод эгч дуулах хуваарьт орчдын. Тэгээл нэг дуулдаг танилаасаа Энхзулын нэг дууны понограмм аваал түүнийгээ тавиал дуулах гэсэн чинь эхэлж чаддаггүй. Дахиж 2-3 эхлүүлээд тэгж тэгж арай гэж дуулсан. Манай анги юун түрүүлэх баян ходоод л болчоогүй байх.
Дараа нь ажил дээр гараад хөдөө ажиллаал. Бас нэг асуулт, хариултын тэмцээн болоол би нөгөө багт нь орцон явжайдын. Тэгсэн юу гэлээ байз нэг зүйр цэцэн үг ч бил үү хэлц хэллэг ч билүү асуугаад. Манайхан хэлэлцээл миний хувилбарыг мөн үү биш үү гээд боджийх хооронд нь би өөртөө 100 хувь итгээд хашгирцан чинь биш болж таараад манайх хоёрт орцон ккккккккккккккк. Жаахан хүлээж байхгүй гээл манай багынхан тэгсэн. Хэт өөртөө итгээд гээл толгойгоо илээл зогсож байлаа ш дээ.
Баг хүчтэй алах бас эвгүй шүү тээн ккккккккккккк.
Subscribe to:
Posts (Atom)


