Сар шинэдээ сайхан шинэлээд, могой жилдээ од шиг гялалзаж явахыг ерөөе!
Хэлмээр, ярьмаар юм зөндөө л байна. Тэр бүхэн чинь одоо ганцхан юман дээр л буцаад ирж байна ш дээ. Тэр юу вэ гэхээр хүн амаа өсгөх шүү дээ.
Надтай барьцалгүйгээр боломжтой хүмүүст нь могой жилдээ дахин нэг хүүхэдтэй болохыг ерөөж байнаа.
Цаг нь болохоор ТБ нь хүүхдийг гаргаад гаргаад явчихнаа. Та нарын цаг одоо ирсэн байгаа бол бас гаргаад гаргаад явахыг ерөөж байнаа.
Би нэг үеэл эгчийгээ 3 дахь хүүхдээ гаргачих гээд бараг 10 гаруй жил ятгаад барсангүй ээ. Одоо өөрийн болон доод үеийнхэнийгээ л ятгахаас.
Ятгахад их учир байна. Өөрөө үлгэр дууриал үзүүлээгүй байж хүн ятгана гэхээр өмнөөс чи өөрийгөө хичээ гээд ам таглачих юмаа.
Би өөрийгөө хичээх гэсээр байтал та нарын бас нас, боломж багасана тийм үү. Тэгэхээр л би надтай барьцалгүйгээр гээд цохож тэмдэглээд байгаа юмаа.
Хүн амаа өсгөх талаар тусгай бодлого энэ тэр явуулмаар ч юм шиг. Олон нийтийн ажил, хану энэ тэр хийж сэтгэл зүйд нь нөлөөлмөөр л байх юм.
Гэхдээ яахав би-ээсээ эхлээд хажуу хүндээ, найзууддаа нөлөөлөх нь энэ олон ажилын эхлэл болох болов уу гэж бодогдох юм.
Тэгэхээр могой жилдээ эрүүл энх байж, үр удмаа нэмэгдүүлье найзуудаа!
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
ternees umnu zayanii hani geechiig olj etsegte huuhed gargah hereegtei shy
ReplyDeleteБүх хүүхэд л аав, ээжтэй ш дээ. Аав, ээжээс хүүхэд төрмой.
DeleteТэгж дотор нь задлаж ойлгож болохгүй шүү ккккккк.
хахахахахаха нээрээ тэгсэн байнашт
DeleteСар шинийн мэнд хүргэе! Ерөөлөөр болог!
ReplyDeleteБаярлалаа, Айл их хэсэв үү?
Delete