Ийм юм болхын гэнэ. Мөсөн дээр дискодоно гэж ч яадгын.
Хальтирч унаад юун яасан бүжиглэх л баймаар юм. Энэ их цас, жавартай өвлийг өнтэй давахын тулд оршин суугчидынхаа сэтгэлийг сэргээж байгаам байхоо.
Би гэдэг оршин суугч бол болдог бол маргааш халуун орон уруу явахаар л сэтгэл тийм байна. Өнгөрсөн 7 хоногт 40 см энэ долоо хоногт дахиад 40 см ирэх 7 хоногт 35 см гээд нөгөө цас чинь орж дуусахгүй нь ээ.
Тэгэхээр би тэр мөсөн дээрх дискон дээр нь очиж сэтгэлээ сэргээнээ. Юм уучуул буцаад машинаа бариад гэр рүүгээ явж чадахгүй болчих нь энэ тэр гээд асуудал байхымаа. Таксидана гэхээр шууд харшил хөдлөнө.
Халамцуу дээр нь гээд бүр их мөнгө нэхүүл би хаашаа харж уурлахын бэ? За тэгээд тэр өдрийнхөө байдлаас болоод очвол тэгээд ганц хоёр патиар энэ тэр оруулахыг бодьё.
Гэхдээ хаа байсан 10-аад хоног дутуу байнаа.
Зарлал дээр нь юу гэцэн байсан бэ. Малгай, каск энэ тэрээ чимэглэж ирээрэй гэсэн байсы ш дээ. Тэгэхээр гадаа мөсөн дээр бүжиглэнэ гэхээр хөвөнтэй өмдтэйгөө очихым уу яахын.
Хөвөнтэй өмдөө өмсцөн бүжгэнд явна айн ккккккккккккк. Гай болж вальсны ая явж хөвөнтэй өмдтэйгөө эргэх болох вий дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Болж байна шд, манайхан шиг даарч байна, зутарч байна гээд суугаад байхгүй зугаацах, зугаацуулах арга хэмжээ аваад гоё юмаа. Enjoy!
ReplyDeleteТийм юмаа тээн. Өөр зөндөө л тэмцээн, уралдаан байсан. Би очиж үзмээр санагдсан нь л тэр хэ хэ хэ.
DeleteОчихыг л бодож байна. Эрт эхлээд эрт дуусах юм билээ.
мундаг байна .. манайхан бол яаж байна .. цагаан сар гээд бааранд диско зохиож байнашт..
ReplyDeleteсоёлтой улсууд соёлтой байхынмаа
Хүмүүс нь дискодох дуртай болхоороо тэр байлгүй дээ хэ хэ хэ.
Delete